| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00515/и |
| Дугаар | 00745 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00745
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух Өөлд овогт Халтарын Түмэнжаргалд холбогдох,
Зээлийн төлбөр 4.340.000 төгрөг гагуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2017/00515/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Түмэнжаргал нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлээс “Монгол өргөө” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 4.000.000 төгрөгийн үээл авсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 340.000, зээлийн алданги 0 төгрөг нийт 4.340.000 төгрөгийг хариуцагч Х.Түмэнжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Х.Түмэнжаргалаас зээлийн төлбөр 4.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Х.Түмэнжаргалаас сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн 340.000 төгрөг, нийт 4.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Х.Түмэнжаргалаас зээлийн төлбөр 4.340.000 төгрөг гагуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН