Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

         2021         09           02                                    2021/ШЦТ/71

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     *******,   

Улсын яллагч                                    *******,

Шүүгдэгч                                            ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2104000000071 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, хувиараа бариа засал хийдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн ....тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* А /РД: /,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоотод орших өөрийн гэртээ хохирогч Д.Т-г архи уусангүй гэх шалтгааны улмаас маргалдан түүний зүүн нүдний дээд хэсэгт эвдэрхий модон сандлаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх, хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны гадна Д.Т-тай тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал У ирж айлаас юм авна гэхээр нь бид хоёр хамт явсан ба замдаа дэлгүүр орж 0.75 литрийн 1 шил архи аваад тэр айлд очиж хувааж уусан. *******и гэртээ хүүхдээ үлдээсэн байсан тул У, Т бид 3 манайх руу явж дахиж архи ууна гээд би 30,000 төгрөг өгсөн. У дэлгүүр орж 0.5 литрийн 1 шил архи 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирсэн. У жаахан пиво ууж байгаад унтаад өгсөн. Т нэг хүн дуудсан ба ******* гэх залуу манайд ирсэн. Т бид хоёр архи ууна, уухгүй гэж хоорондоо маргалдаж бид хоёр бие биенийхээ үснээс зулгаалдсан. ******* бид хоёрыг салгасан ба намайг гэрээс гараад зогсож байхад Т гарч ирээд намайг түлхэхээр нь би гэрийн гадна талд байсан сандалны эвдэрхий хэсгээр нүүрэн тус газарт нь цохиж гэмтээсэн. *******и Т-д өвчин намдаах тариа, шингэн дусал, бинт, уусмал авч цэвэрлэгээ хийж өгч, соривны тос авч өгсөн. *******ид хоёр эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 23, 53-р хуудас/,

Хохирогч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны гадна А-тэй тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал У ирж айлаас юм авна гэхээр нь бид хоёр хамт явсан. Тухайн айлд хүн байхгүй байсан ба Ундрах хаалгыг нь онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд тухайн айлд байж байхад А сэтгэл санаа жоохон тавгүй байна архи уух уу гэхээр нь тэгье гээд 0.75 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Архиа уугаад дуусаж байхад А гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээсэн гэхээр нь тэднийх рүү явсан. У дэлгүүр орж 0.5 литрийн 1 шил архи 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирсэн. У жаахан пиво ууж байгаад унтаад өгсөн. *******и найз *******-ыг дуудсан ба ******* Т хоёр 0.5 литрийн архийг хувааж уусан. *******и архи уухгүй гээд пивоноос уусан. Тэгтэл Ариунчимэг намайг “чи яахаараа архи уудаггүй юм бэ, түрүүн уугаад байсан юм байж” гээд бид хоёр хоорондоо маргалдаж бие биенийхээ үснээс зулгаацалдсан. ******* бид хоёрыг салгасан ба А гэрээсээ хөөгөөд байхаар нь гэрээс гартал А миний нүүр рүү эвдэрхий модон сандлаар цохиж гэмтээсэн. Тэгтэл миний нүүрнээс цус гарсан ба би цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв /хх-ийн 18-р хуудас/,

*******-ны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

  *******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/213 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

*******агануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-36 хуудас/,

Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 56, 58-71-р хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоотод орших өөрийн гэртээ хохирогч Д.Т-г архи уусангүй гэх шалтгааны улмаас маргалдан түүний зүүн нүдний дээд хэсэгт эвдэрхий модон сандалаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх, хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Д.Т-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн нүүр рүү нь сандалын эвдэрхий хэсгээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

- Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******агануур дүүргийн 4 дүгээр хорооны гадна А-тэй тааралдсан. Тэгээд юм яриад зогсож байтал У ирж айлаас юм авна гэхээр нь бид хоёр хамт явсан. Тухайн айлд хүн байхгүй байсан ба Ундрах хаалгыг нь онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд тухайн айлд байж байхад А сэтгэл санаа жоохон тавгүй байна архи уух уу гэхээр нь тэгье гээд 0.75 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Архиа уугаад дуусаж байхад А гэртээ хүүхэдээ ганцааранг нь үлдээсэн гэхээр нь тэднийх рүү явсан. У дэлгүүр орж 0.5 литрийн 1 шил архи 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирсэн. У жаахан пиво ууж байгаад унтаад өгсөн. *******и найз *******-ыг дуудсан ба  ******* Т хоёр 0.5 литрийн архийг хувааж уусан. *******и архи уухгүй гээд пивоноос уусан. Тэгтэл А намайг “чи яахаараа архи уудаггүй юм бэ, түрүүн уугаад байсан юм байж” гээд бид хоёр хоорондоо маргалдаж бие биенийхээ үснээс зулгаацалдсан. ******* бид хоёрыг салгасан ба А гэрээсээ хөөгөөд байхаар нь гэрээс гартал А миний гүүр рүү эвдэрхий модон сандлаар цохиж гэмтээсэн. Тэгтэл миний нүүрнээс цус гарсан ба би цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- *******-ны  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...“Т “манай найзыг аваад гараарай” гэхээр нь би найзыг нь дуудаж босгоод гарах хооронд гадаа А, Т-н нүүр рүү цохиод хөмсгийг нь урчихсан байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-р хуудас/,

 - Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/213 дугаартай: “1. Д.Т-н биед зүүн хөмсөгний хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

- *******агануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудаст “2021 оны 07 дугаар сарын 24-ний 23 цаг 50 минутад Д.Т нь зүүн хөмсөгний ил шархтай ирсэн” гэх тэмдэглэл /хх-ийн 35-36-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн 5 дугаар хороо Нарийний 07 дугаар гудамжны 03 тоот гэх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр хаалга хэсэг нь баруун тийшээ харсан 1 том зүүнээс баруун тийшээ гүйдэг хаалга түүний хажууд явган хүний жижиг ногоон хаалга байв. Хашаанд ороход 5 ханатай үүдэндээ амбаартай монгол гэр байв. Уг гэр рүү орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад зүүн талд шар өнгийн эвдэрчихсэн цэнхэр хээтэй сандал байх ба уг сандлыг 2 гэж тэмдэглэн хураан авав” гэх тэмдэглэл /хх-ийн 3-7-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан: “2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 05 минутад *******агануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 7 дугаар гудамжны 03 тоотод согтуу эмэгтэй хүн миний хөмсөгийг сандлаар цохиод сэтэлчихлээ” гэсэн дуудлага, мэдээллийн тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9шэ/213 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Т нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 18, 85-р хуудас/ талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 87-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 24.5х24.5 см тавцантай, 24.5 см өндөртэй 2 хэсэг болсон улбар шар өнгийн эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* А-т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүгдэгч *******- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Т нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролгүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 24.5х24.5 см тавцантай, 24.5 см өндөртэй 2 хэсэг болсон улбар шар өнгийн эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН