| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00631/И |
| Дугаар | 00728 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 280е тоотод оршин суух, Хөх нуур овогт Чойжилын Даваасайхан /РХ61120513/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 155/2017/00631/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Даваасайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Даваасайхан миний бие Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах цехэд 1982 оны 07-р сарын 16-ны өдрөөс эхлэн 1995 оны 04-р сарын 06-ны өдрийг хүртэл хүндийн слесарь, моторчноор ажиллаж байсан. Мөн 1999 оны 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн 2000 оны 02-р сарын 02-ны өдрийг хүртэл Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт каразын жолоочоор ажиллаж байсан. Тус шүүхэд 2016 оны 12-р сарын 06-ны өдөр Хатгалын мод бэлтгэлийн үйлдвэрт ажиллаж байсан үеийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед өргөдлөө хүнээр бичүүлж байсан учир он сарыг нь андуураад 1994 оны 04-р сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон байна. Миний ажилласан нөхцөл нь хүнд нөхцөлд ордог тул одоо би 55 настай, хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1 жил дутаад хохироод байна. Мөн тухайн үед шүүхэд хандаж байх үед миний Гамшигтай тэмцэх газарт ажиллаж байсан үеийн баримт материал олдохгүй байсан учир хүсэлт гаргаж чадаагүй болно. Гамшигтай тэмцэх албанд ажиллаж байх үеийн ажилд орсон гарсан тушаал шийдвэр байгаа ч нийгмийн даатгалын бичилт хийгээгүйн улмаас мөн ажилласан байдал тогтоогдохгүй хохироод байна.
Иймд миний 1994 оны 04-р сарын 06-ны өдрөөс эхлэн 1995 оны 04-р сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Хатгалын мод бэлтгэлийн цехэд слесарь, моторчноор ажиллаж байсан байдлыг, 1999 оны 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн 2000 оны 02-р сарын 02-ны өдрийг хүртэл Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт каразын жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Даваасайхан нь 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах цехэд хүндийн слесарь, моторчноор ажиллаж байсан. 1995 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хатгалын мод боловсруулах үйлдвэр тарсны дараа Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт каразын жолоочоор 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан юм. Өмнө нь шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргахдаа өөр хүнээр хүсэлтээ бичүүлсэн, бичсэн хүн нь шүүхээр тогтоолгох жилийг нь дутуу бичсэний улмаас 1 жилийн хугацааны ажилласан жил нь тооцогдохгүй өнгөрсөн байсан. Ч.Даваасайхан нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүд тооцогдохгүй байгаа тул түүний Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд хүндийн слесарь, моторчноор, Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд каразын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Даваасайхан нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хүндийн слесарь, моторчноор, Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд каразын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Даваасайхан нь Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хүндийн слесарь, моторчноор, Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд каразын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарын даргын 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Хатгалын ой модны үйлдвэрийн даргын 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай “Орон тоо цомхтгох тухай” тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чойжил овогтой Даваасайханы Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт ажиллаж байсан хугацааны цалинг хуулбарласан Хөвсгөл аймгийн Архивийн тасгийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 04-ний дрийн 34 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ч.Санжаагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх нуур овогт Чойжилын Даваасайханы Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хүндийн слесарь, моторчноор, Байгалийн гамшигтай тэмцэх албаны Хөвсгөл аймаг дахь салбарт 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд каразын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Даваасайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН