| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00307/И |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 357
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн /РД: 5055873, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, Б.Энхномин утас: 98119098, 98240110/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд оршин суух Боржигон овогт Намжилсүрэнгийн Тогоохүүд /МТ-87070316/ холбогдох
“Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Тогоохүү нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1130679 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан. Н.Тогоохүү нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Н.Тогоохүүгээс “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 908 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90.000 төгрөг буюу нийт 270.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ....” гэжээ.
Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Н.Тогоохүүгээс 270.000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгөөс алданги 90.000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 180.000 төгрөг болон багасгав. Хариуцагч нь 180.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Н.Тогоохүүд холбогдуулан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 270.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, “Жимобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 90.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 180.000 төгрөгийг хариуцагч Н.Тогоохүү нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын 180.000 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 180.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 6050 төгрөгийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Тогоохүүд холбогдох “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 180.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 180.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 6050 төгрөгийн тал хувь болох 3025 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА