Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 365

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суварга 22-4 тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Сонгоол овогт Чойдорын Эрдэнэчимэгийн /МА-64031204/ нэхэмжлэлтэй

 “Ажилласан байдал тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд Алтанбулаг сум, сангийн аж ахуйн зочид буудалд үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар саырн 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Хөдөлмөрийн дэвтэрт ажилласан талаар бүрэн бичилт хийгдсэн боловч ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд намайг Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн “Зочид буудал”-д үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг нь “...намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн “Зочид буудал”-д үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар саырн 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Ч.Эрдэнэчимэг нь Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн зочид буудалд үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай”, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай”, 1987 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай “Ажилд томилж, чөлөөлөх тухай”, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай “Татан буулгах тухай” тушаалуудын хуулбарууд, 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 4-5 талд авагдсан Ч.Эрдэнэчимэгийн 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Алтанбулаг сангийн аж ахуйн “Зочид буудал”-д үйлчлэгчээр ажилд орсон, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаалын тэмдэглэгээ, гэрч С.Өнөр, Б.Цэрэндэжид, П.Лхагваа  нарын шүүхэд Ч.Эрдэнэчимэгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Ч.Эрдэнэчимэгийг Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн “Зочид буудал”-д үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чойдорын Эрдэнэчимэгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн “Зочид буудал”-д үйлчлэгчээр 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА