Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 366

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг 168 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо группт гэх Боржигон овогт Хорлоогийн Намжилмаагийн /МЭ-62060708/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Х.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Х.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа корпусын хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд аяга угаагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байгаад орон тооны цомхотголд орон ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн боловч ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй гээд ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн  харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд үйлчлэгчээр 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Намжилмаа нь “...намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн  харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд үйлчлэгчээр 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Х.Намжилмаа нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн  харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд үйлчлэгчээр 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай”  тушаалын хуулбар, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 549072 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 4-5 талд авагдсан Х.Намжилмааг 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 дугаар дэлгүүрт үйлчлэгчээр ажилд авсан, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн талаарх тушаалын бичилтүүд, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №549092 дугаартай бат илэрхийлэх, гэрч Д.Тунгалаг, Х.Одончимэг, Д.Ганбат нарын шүүхэд Х.Намжилмаагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Х.Намжилмааг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн  харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд үйлчлэгчээр 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д Хорлоогийн Намжилмааг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, 8 дугаар гуанзанд үйлчлэгчээр 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА