Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 367

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Цөх гэх газарт оршин суух, 53 настай, эмэгтэй, одоо хувиараа мал малладаг Борлууд овогт Зузааны Оюунцэцэгийн /ОЖ-64063003/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч З.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч З.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд илгээлтээр очиж Баян-Эрдэнэ багт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал малласан. 2 жил мал маллаж байгаад 18 нас хүрэхээр Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээн бүрэн бичилт хийгдсэн боловч ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй гээд ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн би 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Малчин сумын 8 жилийн дунд сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар бүрэн бичилт хийгдсэн боловч мөн л тушаал байхгүй учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд намайг Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, мөн сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Оюунцэцэг нь “...намайг Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, мөн сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

З.Оюунцэцэг нь Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, мөн сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан  болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1986 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажилласан хоног авсан, авсан хөлс”-ний 8-13 талд авагдсан З.Оюунцэцэгийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан хоног, авсан хөлсний тэмдэглэгээ, №422885 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 2-3 талд авагдсан З.Оюунцэцэгийн Малчин сумын 8 жилийн дунд сургуулийн цагаан хэрэглэлийн угаагчаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаалын тэмдэглэгээ, гэрч М.Баттөмөр, П.Пагмаа, Д.Сүхбаатар  нарын шүүхэд З.Оюунцэцэгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд З.Оюунцэцэгийг Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, мөн сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зузааны Оюунцэцэгийг Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, мөн сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

+5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.СОЁЛМАА