Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 30В тоотод оршин суух, Боржигон овогт Дамбадаржаагийн Баярмагнай /РЗ57071516/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2017/00653/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгөлгч Б.Бэлэгдэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярмагнай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш үхэрчнээр тус нэгдэлд 1975 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд 1975 оны 05 дугаар сарын 28-нд татагдан яваад 1978 оны 06 дугаар сарын 20-нд халагдаж ирээд 1978 оны 07 сараас хойш тус сумын Улаан-Од нэгдэлд тасралтгүй тууварчин, моторчин хийж байгаад, нэгдэл тартал 1989 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласан. Иймд Д.Баярмангай миний бие Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1975 оны 05 дугаар сарын 30, 1978 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туувирчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгөлгч Б.Бэлэгдэмбэрэл шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баярмагнай нь өндөр насны тэтгэвэрт гарах болж нийгийн даатгалын байгууллагад хандахад ажилд орсон гарсан тушаал хэрэгтэй гэсэн бөгөөд Хөвсгөл аймгийн архивын тасгаас ажилд орсон гарсан тушаал нь олдоогүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний аав Д.Баярмагнайгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Баярмагнай нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Баярмагнай нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Дамбадаржаа овогтой Баярмагнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс 1975 оны 04 дүгээр сарын 08, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай Гишүүдийн ажилласан жил батлах ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, Д.Баярмагнайгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, тус сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.Мандах, Ц.Балжинням нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дамбадаржаагийн Баярмагнайгийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баярмагнайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН