| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
2021 10 01 2021/ШЦ*******/77
МОНГОЛ *******ЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
*******лсын яллагч Н.Энхбуян
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19__ оны __ дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, __ настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ______ ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ____ ___ оршин суух хаягтай ч одоо Багануур дүүргийн ___ дугаар хороо, ___хэсгийн___ дугаар гудамжны ___ тоотод оршин суух *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___дугаар хороо, ____хэсгийн ___ дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч *******-г бусадтай хардаж, улмаар түүнийг утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар биеийн ар хэсэгт нь ороолгож эрүүл мэндэд нь баруун зүүн бугалга, нуруу, бүсэлхий, баруун зүүн гуянд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны ___ дугаар сарын ___-ны оройн 21 цагийн үед манай эхнэр гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн 1 ширхэг 2.5 литрийн пивотой ирэхээр нь би пивоноос нь хамт уусан. *******эгээд уугаад сууж байхад манай эхнэр том охин руугаа уурлаж загнаад байхаар нь би охиноо өмөөрсөн юм. *******эр үед манай том охин таныг байхгүйд ээж гэрт хүмүүс авчирсан гэхээр нь миний уур хүрч гар утасны цэнэглэгч болон уртасгагчаар эхнэрийгээ ороолгож зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны___ дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед би бага зэргийн согтолттой гэртээ орсон. Би гаднаас авчирсан 2.5 литрийн пивийг нөхөртэйгөө хувааж уусан ба манай нөхөр намайг хардаад хаагуур яваад хэнтэй ууж байгаад ирсэн юм гээд байсан. *******эр үед манай том охин аавдаа хандаж “таныг байхгүй ээж гэртээ хүмүүс авчирч архи уусан” гэж хэлсэн. Манай нөхөр намайг өөр хүнтэй болсон байна гэж уурлаад гар утасны цэнэглэгч болон уртасгагчны залгуураар намайг ороолгож зодсон. Маргааш нь ажил дээр очсон чинь манай ажлынхан миний гарыг хараад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7, 8-р хуудас/
Гэрч *******-н өгсөн “...2021 оны __ дугаар сарын __-ны өдрийн 19 цагийн үед манай төрсөн эгч *******-н ажлын хүн утсаар яриад эгчийг зодуулсан талаар надад хэлсэн. Намайг ******* эгчийн ажил дээр очиход эгчийн нуруу хэсэг болон хоёр гар нь хөх няц болсон байсан. Юу болсон талаар эгчээс асуухад юм хэлэхгүй байсан ба нөхөр нь зодсон талаар ажлын хүмүүс нь надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
Гэрч *******-н өгсөн “...******* ажил дээрээ ирчихээд бие өвдөөд байна гээд 103-т дуудлага өгсөн. Юу болсон талаар асуухад өмнөх өдөр нь гэртээ бага зэргийн согтолттой ороод 2 хүүхдээ загнасан чинь нөхөр нь уурлаад гар утасны цэнэглэгч болон уртасгагчны залгуураар зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/
Шинжээчийн 196 дугаартай “…*******-н биед баруун зүүн бугалга, нуруу, бүсэлхий, баруун зүүн гуянд цус хуралт, бүсэлхийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34, 35-р хуудас/
*******юулын зэргийн үнэлгээний “...Бага...” гэсэн тэмдэглэл /хх-н 68, 69/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 70-р хуудас/
*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 53-59-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...Гэм буруугаа ойлгож байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дугаар хороо, ____ хэсгийн___ дугаар гудамжны ___ тоотод орших өөрийн гэртээ хамтран амьдрагч *******-г бусадтай хардаж, улмаар түүнийг утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар биеийн ар хэсэгт нь ороолгож эрүүл мэндэд нь зүүн бугалганы дунд, доод хэсэг нилэнхүйдээ 25х17 см, зүүн бугалганы урд дунд, доод тал нилэнхүйдээ, зүүн даланд 7х7 см, нурууны зүүн талд 17х18 см хүрэн өнгийн цус хуралт, баруун гуяны дотор дээд талд 10х7 см, зүүн гуяны урд дунд доод талд нилэнхүйдээ хүрэн цус хуралтуудтай, бүсэлхийд 3х3 см зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хардалтын улмаас маргалдаж гар утасны цэнэглэгч болон уртасгагчны залгуураар ороолгож зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 196 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч ******* нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-н 7, 8-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г долоон зуун /700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган /700.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй
4. Хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ *******.БЯМБ*******Ж*******В