| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00327/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 374
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ /РД: 2693321 итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, Буур хээр, 3-р хэсэг, гудамж, 12-р байрны 16 тоотод оршин суух Боржигин овогт Бямбаагийн Чинбаатар /МЮ-78032073/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, Буур хээр, 3-р хэсэг, гудамж, 12-р байрны 16 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнгийн Жаргал /МЮ-51070161/ нарт холбогдох холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 9.456.365 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Чинбаатар, Ц.Жаргал нар нь тус банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №5 тоот зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8% хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.043.635 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.283.868,96 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөрт 2.196,04 төгрөг, нийт 6.329.700 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 65 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 1. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №5 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. 2. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн төлбөр 8.959.648,79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 492.510,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,206 төгрөг нийт 9.456.365 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Жич: Шүүхийн шийвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.
Хариуцагч Б.Чинбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.Чинбаатар нь “Хаан банк”-ны нэхэмжилсэн 9.456.365 төгрөг сүүлийн 3 сарын үндсэн зээл болон зээлийн хүүг 2017 оны 06-р сарын 20-ны дотор багтаан төлж цаашид төлөгдөх зээлийн төлбөрийг хуваарт графикийн дагуу төлж барагдуулна. Жич: Энэ төлөлтийн талаар Хаан банкны салбарын захирал болон хариуцсан эдийн засагчтай тохиролцсон болно. Зээлийн төлбөрийг боломжоороо төлж барагдуулна /9456.365 төгрөг/... гэжээ.
Хариуцагч Ц.Жаргал нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банк”-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг зээлийг хүү Б.Чинбаатар нь авсан нь үнэн. Иймд зээлийн төлбөрийг Б.Чинбаатар бүрэн төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Чинбаатар, Ц.Жаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК /Сэлэнгэ салбар/ нь Б.Чинбаатар, Ц.Жаргал нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 9 .546.365 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Чинбаатар нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан “...Зээлийн төлбөрийг боломжоороо төлж барагдуулна /9.456.365 төгрөг...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Б.Чинбаатарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №5 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,251.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,125.92 төгрөгийг хариуцагч Б.Чинбаатараас, үлдэх тал хувь болох 83,125.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №5 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар “Хаан банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Б.Чинбаатар нарт холбогдох “Цалингийн зээлийн нийт төлбөр 9.456.365 төгрөг”-ийг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,251.84 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,125.92 төгрөгийг хариуцагч Б.Чинбаатараас, үлдэх тал хувь болох 83,125.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА