Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

2021         10             26                                             2021/ШЦТ/81  

 

        М**************Г*******Л *******ЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                                    *******.*******аранжаргал

*******лсын яллагч                                                              *******.*******илгүүн

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  19___ оны __ дүгээр сарын __-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ___ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн __ дүгээр хороо, ___дугаар байрны __ тоотод оршин хаягтай А.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн ___ дүгээр хороо, ___ хэсгийн__ дүгээр гудамжны ___ тоотод орших *******-н гэрт хохирогч *******-г “миний найз залуутай унтлаа” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, хүзүү, уруул хэсэгт атгасан гараар хэд хэдэн удаа цохих, нуруу, бөөр, хэсэгт хөлөөр өшиглөх зэргээр, мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн __ дүгээр хороо, ___ __ дугаар гудамжны __ тоотод орших *******-н гэрт хохирогч *******-н нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өглөө *******, ******* нарын хамт явж байгаад өглөөний 8 цагийн үед *******яцхан булаг хүнсний дэлгүүрийн үүдэнд *******-тэй таарсан. Тэгээд бид дөрөв *******-н гэрт очиж архи ууж байгаад ******* бид хоёр тэднийхээс гарч явсан. Эргээд *******-н гэрт орж ирэхэд *******, *******-н өвөрт нүцгэн хэвтэж байсан. *******и уурлаж *******-г босгож хувцсыг нь өмсүүлчихээд атгасан гараараа түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. *******чир нь ******* бид хоёр амрагийн харилцаатай хүмүүс юм. *******далгүй *******, *******а бид гурав *******-н гэрээс гараад ******* ахынд очиж архи уусан бөгөөд ******* ах *******-г харчихаад гэрээс явуул гээд хөөгөөд байсан. Гэвч ******* явахгүй гээд газарт хэвтээд байхаар нь би түүнийг 1 удаа өшиглөсөн. *******далгүй ******* яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-р хуудас/

              Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 8 цагийн үед *******  ах, ******* эгч болон ******* эгч нартай тааралдсан. *******ид дөрөв ******* дүүргийн ___ дүгээр хороо, ___хэсэгт байх ******* ахын гэрт очиж архи уусан. Архи ууж байхад ******* ах над руу сээтэгнээд байсан бөгөөд энэ үед ******* эгч ******* ах руу уурлаж “чи миний хайр биш” гээд тэр хоёр хэрэлдээд байсан. *******ид нар үргэлжлүүлэн архи ууж байгаад би ухаанаа алдаад уначихсан байсан. *******эг ухаан ороод сэрэхэд би ******* ахтай хамт орон дээр нүцгэн хэвтэж байсан. Тэр үед гаднаас ******* эгч, *******А эгч хоёр орж ирсэн бөгөөд би босож хувцсаа өмссөн. Тэгээд бид дөрөв тойрч суугаад архи уусан. Архи ууж байхад ******* эгч гараа зангидаж байгаад миний нүүр хэсэг болон баруун нүд рүү хэд хэдэн удаа цохисон. *******и цохиулаад газар унахад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд ******* эгч, ******* эгч бид гурав Рашаант хэсэгт байх *******-н гэрт очсон. *******-нд ирсэний дараа ******* эгч над руу дахин уурлаж намайг зодоод байх шиг байсан. Дахиж намайг зодоогүй. Тэгээд бид нар ******* ахын гэрт амарсан. *******и гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний баримтуудыг жич гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 28, 29-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өглөө тамхи олж татна гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд маргааш өглөөний 07 цагийн үед нүүр ам нь хөхөрчихсөн, шүд нь цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад “******* эгчтэй тааралдаад, айлд очиж архи уусан. Тэгээд архи ууж байгаад *******, *******а нартай маргалдаад, зодуулсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/

              Гэрч *******-н өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед *******янга гаднаас орж ирээд *******-д хандаж “*******,  *******-н гэрт, *******-тэй хамт хэвтэж байна” гээд *******-г дагуулаад гарсан. *******арагцаагаар 1 цаг орчмын дараа *******, *******А, *******, ******* дөрөв манайд орж ирсэн бөгөөд *******-н нүүр ам цус болчихсон зодуулсан байдалтай байсан. *******и *******-г манайд үхчихэж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. *******и *******-г гэрээсээ гаргаад “яв” гэсэн боловч ******* явж чадахгүй болтлоо согтсон байсан учраас гэртээ оруулаад унтуулсан. ******* манай гэрийн зүүн орны урд унтаж байхад нь ******* “энэ муу, миний нөхөртөй унтдаг хэн бэ” гэж хэлээд *******-н нүүр лүү гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48, 49-р хуудас/

              Гэрч -н өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өглөөний 6 цагийн үед ******* манайд орж ирээд ус аваад гарсан. Тэр үед *******-н нүүр ам зүгээр байсан бөгөөд маргааш өдөр нь *******-тэй тааралдахад архи уучихсан, нүүр ам нь цус болоод хөхөрчихсөн явж байсан. Тэгээд ******* гэдэг эмэгтэйд зодуулсан гэж ярьж байсан. *******и цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 53-р тал/

              Гэрч *******-н өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өглөө *******, *******а хоёртой таарч, *******яцхан булаг хүнсний дэлгүүр рүү явсан. Тэгээд дэлгүүрийн хажууд *******-тэй тааралдаж бид дөрөв 1 шил архи аваад манайх руу явсан. Архи ууж байхад *******, *******А хоёр манайхаас гараад явсан бөгөөд ******* бид хоёр манайд үлдсэн. ******* бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд унтаад өгсөн байсан. *******далгүй гаднаас *******, *******а хоёр орж ирээд бөөн хэрүүл маргаан дэгдээсэн. Тэр үед *******, *******-н нүүр лүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 53-р хуудас/ 

              Шинжээч эмчийн 172 дугаартай “…Х.*******ямцэрэнгийн биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний салст, ар нуруу, баруун талын гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67, 68-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-н 86-90-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны орой 17-18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн ___ хороо, ___хэсгийн ___ дүгээр гудамжны ___ тоот хашаанд байх *******-н гэрт хохирогч *******-г “миний найз залуутай унтлаа” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, хүзүү, уруул хэсэгт атгасан гараар хэд хэдэн удаа цохих, нуруу, бөөр, хэсэгт хөлөөр өшиглөх зэргээр, мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны орой ******* дүүргийн ___ дүгээр хороо, ___ __ дугаар гудамжны __ тоотод орших *******-н гэрт хохирогч *******-н нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр тус тус зодож тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи хавдсан, хөхөлбөр цус хуралттай, ар нурууний хэсэгт 15х10 см, баруун талын гучны гадна хэсэгт 10х6см, 15х4см хөхлбөр цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн нүүр хэсэгт нь өшиглөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 172 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд торгуулийн ялыг биелүүлэхийг даалгах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчээс “...Торгуулийн ялыг хугацаанд нь бүрэн төлж барагдуулна ...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь “...гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч эмчилгээний зардлын талаарх баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хохирогч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, торгуулийн ялыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

      

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ