Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

2021           10           29                                      2021/ШЦТ/82

 

       МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга    Б.Наранжаргал

 Улсын яллагч        Н.*******нхбуян

 Шүүгдэгч                                                    ******* нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19__ оны ___ дүгээр сарын ___-ны өдөр ____ аймгийн ____ суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ____ нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ___дүгээр хороо, ___ дугаар байрны ___ тоот орон сууцанд оршин суух *******. 

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч ******* нь 2021 оны ___ дугаар сарын ___-ны өглөө __ цагийн үед Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ дугаар байрны урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын явган хүний зам дээрээс *******-н гээгдүүлсэн “Редми НӨҮТ-8 ПРО” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2021 оны ___ дугаар сарын __-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Багануур дүүрэгт ирсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны ___ дугаар сарын ___-ны 07 цагийн үед 15 дугаар байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ дагуулаад явж байхад явган хүний зам дээр ногоон өнгийн “Редми НӨҮТ 8 ПРО” маркийн гар утас байхаар нь аваад тэр өдрөө Улаанбаатар хот руу буцсан. Уг гар утсыг 3 долоо хоног орчим гэртээ байлгаж байгаад 70.000 төгрөгөөр кодыг нь гаргуулаад өөрийнхөө сим картыг хийж ашигласан. 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас над руу залгаж, би мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

*******охирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны ___ дугаар сарын ___-ны өдөр ажлын газрын хүлээн авалтад оролцож байгаад оройн 22 цагийн орчим ___ дугаар байрнаас __ дугаар байрны хооронд явж байгаад “Редми НӨҮТ 8 ПРО” маркийн гар утсыг гээгдүүлсэн. Би __ дугаар байрнаас гарахдаа гар утсаа ашиглаж байсан бөгөөд гадуур хувцасныхаа халаас руу хийхдээ гээгдүүлсэн байсан. Тэр даруйдаа гар утсаа хайсан боловч олоогүй. Маргааш өглөөний 8 цагийн үед гар утас руугаа залгахад дуудаж байсан бөгөөд 1 цаг орчмын дараа холбогдох боломжгүй болсон. Гар утсаа хүлээн авсан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 20-р хуудас/ 

*******д мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/ 

  *******д зүйл хүлээлгэн өгсөн “... ар тал нь хамелон ногоон өнгөтэй, босоо байрлалтай 3 ширхэг камертай, дэлгэц нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, сэв зураасгүй, 862224043054520, 99001647482740 эмэй кодтой  “Редми НӨҮТ 8 ПРО” загварын 1 ширхэг гар утсыг хохирогч *******-д хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10-р хуудас/

*******д хөрөнгийн хохирлын: “...“Редми НӨҮТ 8 ПРО” загварын гар утас нэг бүрийн үнэ 610.000 төгрөг...” гэсэн 138  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ 

Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх лавлагаа /хх-ийн 58-р хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 62, 67-68-р хуудас/

 зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 500.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ___ дугаар байрны урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын явган хүний зам дээрээс *******-н гээгдүүлсэн “Редми НӨҮТ-8 ПРО” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба баримтанд тулгуурлан үнэлгээг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ. 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан. 

    “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.

******* нь “Редми НӨҮТ-8 ПРО” загварын гар утсыг бусдын эзэмшилд байж байгаад гээгдсэн болохыг мэдэж байсан болох нь шүүгдэгчийн утсыг байрны гаднаас олсон, хэд хоног байлгаж байгаад өөрийн сим картыг хийж ашигласан зэрэг үйлдлүүдээр нь нотолж байна. 

Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй утасны симийг авч хаяад өөрийн  дугаарын сим картыг хийж хэрэгцээндээ ашигласан нь гээгдэл эд хөрөнгийг  завшсан үйлдэл мөн. 

Гээгдэл утас 610.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. *******рүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Иймд *******-г *******рүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эд зүйлийг буюу “Редми НӨҮТ-8 ПРО” загварын гар утсыг нэг бүрийн шинжээр нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

*******охирогч “гар утсаа биет байдлаар хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-н 20-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 Мөн *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

*******охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 

1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд 

тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

1. Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. *******охирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

              

                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ