Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 385

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар баг Моностой гэх газарт оршин суух, 50 настай, эмэгтэй Тээл овогт Мулын Мандахын /ВЛ-66113004/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч М.Мандахын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь анх 1982 оны 06 сард Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжлийн зам” нэгдэлд малчин, саальчнаар ажилд орж 1994 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1986 оны 12 сард хүү Л.Лут-Эрдэнэ, 1987 оны 12 сард хүү Л.Гантулга, 1991 оны 08 сард охин Л.Гантуяа,  1989 оны 08 сард хүү Л.Дэндэв, 1993 оны 11 сард хүү Л.Алтансүх, 1996 оны 10 сард хүү Л.Алтангэрэл нарыг төрүүлж өсгөсөн.

Улмаар тэтгэвэрт гарах насанд хүрч материалаа цуглуулж хөөцөлдөхөд Хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Бат-Очир гэж бичсэнээр зөрүү гарч тус шүүхэд зөрүүгээ арилгуулахаар хандсаны улмаас 2016.03.04-ний өдрийн 159 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг мөн болохыг тогтоосон. Гэтэл тус Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн орсон, гарсан тушаал эх хувиараа байхгүй тул дээрхи хугацааанд малчин саальчнаар ажиллаж байсан гэдгээ шүүхээр тогтоолго гэсний дагуу хандаж байна.

Иймээс намайг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжлийн зам” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сараас 1994 он хүртэл ажиллаж байсанг  тогтоож өгнө үү гэх.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мандах нь “...намайг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжлийн зам” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сараас 1994 он хүртэл ажиллаж байсанг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч М.Мандах нь шүүхэд гарагсан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжлийн зам” нэгдэл гэсэн байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Хөгжил” нэгдэл гэсэн болно.    

М.Мандах нь шүүхэд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сараас 1994 он хүртэл ажиллаж байсанг  тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсанг тогтоож, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. М.Мандах нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сарын  15-ны өдрөөс 1993 оны  оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан  болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажилласан хоног авсан, авсан хөлс”-ний 8-15 талд авагдсан 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажилласан хоног авсан, авсан хөлс”-ний 6-9 талд 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 5 сар хүртэлх ажилласан хоног, авсан хөлсний тэмдэглэгээ, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тогтоол, Баянхонгор аймгийн архивын тасгаас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 556 тоот, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 141 тоот, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 977 тоот лавлагаануудаар гаргасан М.Мандахын 1982-1989 он хүртэлх цалингийн тодорхойлолт, гэрч Д.Гандолгорын шүүхэд М.Мандахын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд М.Мандах нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сарын  15-ны өдрөөс 1993 оны  оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилласан байдлыг тогтоож, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 159 дугаартай шийдвэрээр 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Бат-Очирын Мандахын “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Мулын Мандах болохыг тогтоосныг, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

       1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мулын Мандахыг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 06 дугаар сарын  15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилласан байдлыг тогтоож, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 он хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА