Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1134

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          11          11                                       2021/ШЦТ/1134

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Т,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Д,

шинжээч: Ж.Ж,

гэрч: Б.Б, Н.Б, Н.С, Д.А, Т.Д,

улсын өмгөөлөгч: Ч.Отгонбаатар,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1808005000000 тоот хэргийг 2021.07.19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987.10.17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол 00 дүгээр байр 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Б-гийн М нь албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н Т” ХХК-ийн “Н Э” салбарт 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нярваар ажиллаж байсан ба тус байгууллагаас явуулсан санхүүгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17461133 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, мөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 50345581 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, нийт 67806714 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- “Н Холдинг” ХХК-иас цагдаагийн байгууллагад хандаж “...”Н Т” ХХК-ний “Н Э” салбарт нярваар ажиллаж байсан ******* нь бараа материал дутагдуулсан...” гэх бичгээр гаргасан гомдол /1хх-29-30/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...“Н Т” ХХК-ийн “Н Э” салбарт нярваар ажиллаж байсан ******* нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 76773876 төгрөгийн эд хөрөнгө дутагдуулж хохирол учруулсан. Уг мөнгөний алдагдлаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар 8928163 төгрөгийг *******аас гаргуулах шийдвэр гарсан. Одоо байгууллагын зүгээс 67806714 төгрөгийн хохирлыг *******аас гаргуулан авмаар байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай эдийн засгийн шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р х.х-108/,

- Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын 2017.08.04-ний өдрийн акт. Уг актаар 17461133 төгрөгийн дутагдал илэрсэн /1-р х.х-43/,

- Эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын 2017.08.22-ны өдрийн акт. Уг актаар 50340580 төгрөгийн дутагдал илэрсэн /1-р х.х-42/,

- Дотоод аудитын ажлын дүгнэлт, тайлан, холбогдох баримт /1-р х.х-177, 106-113/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаас үзэхэд “Н Э” салбарын санхүүгээс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр явуулсан тооллогоор нярав *******ын хариуцсан агуулахын материалаас нийт 8.928.163 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эрчим хүчний бараа материал дутсан ба эд хариуцагч нь бараа материалын дутагдлыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ дагуу 2017 оны 8 дугаар сарын 22-ны Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2017/02583 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд шинжилгээ хийх явцад дээрх 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооллого хийж, тооцоо бодсон актыг дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн болно. Харин бусад 2 тооллогоор илэрсэн дутагдлыг шалгахад нярав ******* нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 100182 ширхэг 2.478.586.224.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 99658 ширхэг 2.461.125.091.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 524 ширхэг 17.461.133 төгрөгийн бараа материал, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 113597 ширхэг 2.844.163.245.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 111910 ширхэг 2.793.817.664.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 1687 ширхэг 50.345.581 төгрөгийн бараа материалыг тус тус дутаасан байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн бататгах тооллогоор илэрсэн 13.507.718 төгрөгийг нярваар ажиллаж байсан ******* хариуцах эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан баримтаас үзэхэд “Н Т” ХХК-ийн “Н Стандарт” салбарын гүйцэтгэх захирал Б.Тийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №2-8/97 тоот тушаалаар тус компанийн агуулахын нярав *******тай 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна...” гэх дүгнэлт, дутагдлын тооцооны хүснэгт /1-р х.х-114- 123/,

- Бараа материалын хөдөлгөөн /2017.05.11-2017.05.26/, /1хх 135-150/, “Н Т” ХХК-ийн албан тоот /1хх 154/,

- Гэрч Д.Агийн: “...2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн тооллогод оролцсон. Тухайн үед “Н Э” салбарт тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тооллого хийхээсээ өмнө бүх зарлагын болон орлогын баримтын холбогдох хэсгийг шалгаж тухайн өдрийн үлдэгдлээр тооллого хийдэг. Тооллогын тооцоог хийхэд 17461733 төгрөгийн бараа материал дутсан. Тооллогод ******* байсан. Тухайн агуулах нь ******* ахад харьяалагддаг болохоор өөрийг нь байхад нь тоолохгүй бол бараа материалаа сайн мэдэхгүй тул дандаа хамт тоолж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-82-84/,

- Гэрч Н.Бгийн: “...2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17461733 төгрөгийн бараа дутсан. Өмнөх тооллого хэзээ хийснийг би сайн мэдэхгүй байна. Зөвхөн 7 дугаар сарын барааны тооллогоор 17 сая орчим төгрөгийн  бараа дутсан...” /2-р хх-92/ гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Бгийн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогод оролцсон. Тухайн үед тооллогын хэлтэст тоологч нягтлангийн ажил хийж байсан. Тухайн өдрийн үлдэгдлээр байх ёстой барааг сканер ашиглан барааг нэг бүрчлэн тоолсон. 2017 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө тооллого орсон байх. Тэр тооллогоос хойш дутсан бараанууд. Тухайн үед байсан бараагаар нь тоолоход 17461733 төгрөгийн дутагдал гарсан...” /2-р хх-94/ гэх мэдүүлэг,

- Гэрч О.Цын: “...Би “Н Э” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 20 болон 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тооллогууд дээр хяналтын тооллого хийж байсан санагдаж байна. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тооллогод ******* байсан бөгөөд хэд хоног тооллого хаагдах үед *******өнхбар яваад өгсөн санагдаж байна. Харин 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тооллого дээр ******* байгаагүй юм. Уг тооллогуудаар *******т хэдэн төгрөгийн бараа материал дутаж байсан талаар би одоо санахгүй байна. Юу ч л байсан нэлээн хэдэн төгрөгийн бараа дутаад, цагдаагаар шалгуулсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р х.х-90/,

- Гэрч Т.Дгийн: “...Хайрцаг доторхыг нь нэг бүрчлэн шалгаж, тухайн барааны бар кодыг нь тулгаж тоолсон. Тооллого хийх үед зарим барааг хооронд нь сольж хийсэн, зарим бараа нь хайрцаг дотроо байхгүй тохиолдол гарч байсан. Жишээ нь: Гадарга нь гипсэн гэрэл байдаг. Тэр гэрлийн хайрцаг дотроос өөр бараа гарч ирсэн, код нь зөрж байсан. Хайрцаг дотроо байхгүй бараанууд гарч ирж байсан.  Тухайн үед тооллогын комисс хайрцаг дотроо байхгүй бараануудын зургийг авч баримтжуулсан. Жишээ нь: 0.5 гэрлийг даацын тавиурын хамгийн дээд талд тавигдсан. Тэрийг баримжаалж тоолсон. Тэгээд ачигчийг тавиураас хайрцгуудыг буулгуулж харахад зарим хайрцаг дотор нь хоосон, бараанууд нь байхгүй байсан. Нийт 50 сая гаран төгрөгийн бараа дутсан...” гэх мэдүүлэг /1-р хх-76, 91/, 

- Гэрч Я.Сгийн: “...Би тооллогод оролцдоггүй. Гэхдээ 7, 8 дугаар сарын тооллоготой танилцаж гарын үсэг зурсан. Урьд нь дутагдал гарч байгаагүй. Сүүлд 7 дугаар сарын тооллогоор ******* дээр дутагдал гарсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-74/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

2/ Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 01-нээс “Н Т” ХХК-ийн “Н Э” салбарт нярвын албан тушаалд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан ажиллаж байгаад “Н Т” ХХК-ийн “Н Стандарт” салбарын гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №2-8/97 тоот тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цуцалж, ажлаас халсан болох нь “Н Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ыг ажилд томилсон тушаал, түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1-р х.х-45, 2-р х.х 84-85, 07-18, 26/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” эрхтэй. Шүүгдэгч ******* нь хуульд заасан эрхээ эдэлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул мөрдөн байцаалтын шатанд түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцсонгүй.

Хэргээс үзэхэд нярав *******ын хариуцсан агуулахын материалд 4 удаагийн тооллого явуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр явуулсан тооллогоор нийт 8.928.163 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эрчим хүчний бараа материал,  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 100182 ширхэг 2.478.586.224.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 99658 ширхэг 2.461.125.091.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 524 ширхэг 17.461.133 төгрөгийн бараа материал, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 113597 ширхэг 2.844.163.245.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 111910 ширхэг 2.793.817.664.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 1687 ширхэг 50.345.581 төгрөгийн бараа материал, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн бататгах тооллогоор 13.507.718 төгрөгийн бараа материал тус тус дутсан байна.

2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор илэрсэн нийт 8.928.163 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эрчим хүчний бараа материалын дутагдлыг эд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын 22-ны Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2017/02583 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүх дараахь тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй: шүүхийн хүчин Т шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал” гэж заажээ. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин Т болсон шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох “2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 8.928.163 төгрөгийн бараа материалыг ******* нь дутагдуулсан” гэх нөхцөл байдлыг дахин шинжлэн судлах үндэслэлгүй байна.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн бататгах тооллогоор 13.507.718 төгрөгийн бараа материал дутсан байх бөгөөд *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цуцалж, ажлаас халсан байх тул 2017 оны 9 дүгээр сарын 12-ноор тасалбар болгож тоолсон 13.507.718 төгрөгийн бараа материалын дутагдлыг ******* хариуцах эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлтийг /1-р х.х-114-123/ хохирогч тал хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээс татгалзсан мэдүүлэг /1-р х.х-66/ өгсөн тул шүүх тухайн үйл баримттай холбогдох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүхэд дуудагдан ирсэн гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

- Шүүгдэгч ******* нь “Н Э” салбарын агуулахын нярвын ажил үүргийг дангаараа гүйцэтгэж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр /1-р х.х-33-38/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн “...*******т хүний нөөц захиргааны газрын дарга О.Ганчимэгтэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, “Ажлын байрны тодорхойлолт” зэрэг бичиг баримтаар байгууллагын тодорхой эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хариуцуулж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р х.х-51-52/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чинзоригийн “...Н т” ХХК-ийн “Н Э” салбар нь нэг няравтай байсан бөгөөд тэр нь ******* байсан. Өөрөөр хэлбэл нярав ******* нь ирсэн барааг өөрөө ганцаараа хүлээн авдаг бөгөөд захиалга ирэхэд захиалгын хуудсыг өөрөө харж хүлээж аваад захиалгын дагуу барааг гаргадаг...” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг баримтуудаар,

- Шүүгдэгч *******ыг 2017 онд өвчтэй, ээлжийн амралтаа авсан шалтгаанаар түр эзгүй үед Д.А түүний ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан болох нь Д.А, ******* нарын ажлын цагийн бүртгэл /1-р х.х 151-152,155- 167/, гэрч Д.Агийн “...*******ыг ээлжийн амралтаа авах үед урьдчилж агуулахад тооллого явуулаад би хариуцаж агуулахын түлхүүрийг өөртөө аваад шаардлагатай үед агуулахаас бараа материалыг гаргаж өгдөг байсан. *******ын ээлжийн амралттай байх үеийн агуулахаас гарч байгаа бараа материалыг өөрийн нэр дээрх санхүүгийн программын эрхээр шивж хөдөлгөөн хийдэг байсан. *******ыг ээлжийн амралтаас орж ирмэгц өөрийн агуулахаас гаргасан бараа материалын бүртгэлийг хүлээлгэж өгдөг байсан. Харин ******* 2017 оны 5 дугаар сард хийсэн тооллогын дүн нэгтгэгдэх үед өөрт нь тавигдсан бараа материалын дутагдлын мөнгөн дүнг урьдчилсан байдлаар сонсоод ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэх үед би өөрийн ажлын байран дээр байсан ба *******ын хариуцаж байсан агуулахын түлхүүрийг надад хариуцуулж өгсөн. Би *******ыг өвчтэй байх хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд “Н Э” салбарын агуулахаас гаргасан 10 удаагийн буюу 21299907 төгрөгийн бараа материалын зарлага, 6 удаагийн буцаалт буюу орлого 9137110 төгрөгийн хөдөлгөөн хийсэн. Миний энэ хийсэн бараа материалын хөдөлгөөн санхүүгийн программд тухайн үедээ шивэгдсэн учир агуулахын бараа материалд хийсэн тооллогоор агуулахад хийгдсэн бараа материалын зарлага, орлогод хамт тоологдоод явсан. *******ын амралт, чөлөөтэй байх үед агуулахад хийсэн бараа материалын хөдөлгөөн энэ хэрэгт хийгдсэн эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдсон. *******т тавигдсан дутагдалтай ямар нэгэн байдлаар холбоогүй...” гэх мэдүүлэг /1-р х.х-83-84/, 2017 оны 5 дугаар сарын 11-нээс 26-ны хооронд Д.Агийн хийсэн бараа материалын хөдөлгөөний баримтууд /1-р х.х-135-150/,

- Тооллогын актуудад /1-р х.х-42, 43/ тусгагдсан “кодын зөрүү”, “кодын зөрүүний илүүдэл”, “эд хөрөнгийн илүүдэл” гэх мөнгөн дүн болон эвдрэл гэмтэлтэй бараа материалын мөнгөн дүн нь тооллогоор дутсан бараа материалын мөнгөн дүнтэй хамааралгүй тусдаа ойлголт болох нь шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн “...Б.Мын 8000000 төгрөгийн барааны дутагдалд эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш буюу 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17461133 төгрөгийн дутагдал гарсан. 7 дугаар сарын тооллогоор 15822890 төгрөгийн илүүдэл бараа гарсан. Мөн 17461133 төгрөгийн барааны дутагдал гарсан. Илүүдэл барааг дутсан бараанаас яагаад хасалт хийгээгүй байсан талаар тайлбар хийе. Тухайн илүүдсэн 15822890 төгрөгийн барааг кодоор нь шалгаж үзэхэд дутагдсан 17461133 төгрөгийн барааны код болон нэр төрөл нь таараагүй. Хэрэв код болон барааны төрөл таарсан бол *******ыг ажлын хариуцлага алдаж кодын зөрүү гаргасан байна гэх үндэслэлээр илүүдэл барааны үнийн дүнгээс дутагдсан барааны үнийн дүнг хасаж үлдсэн үнийн дүнгээр хариуцлага тооцох байсан. “Н т” ХХК-ийн эд хариуцагчтай бараа материалын тооллого тооцоо хийх журмын 3.2.14-т заасан заалтаар 15822890 төгрөгийн илүүдэл барааг орлого болгож бүртгэсэн. *******ын хувьд орлого аваагүй тул дутагдлаас хасах үндэслэлгүй гэх хариу албан бичиг явуулсан. Одоо дутагдсан 67806714 төгрөгийн бараа нь кодын зөрүү болон эвдэрч гэмтсэн бараа хамааралгүйгээр цэвэр дутсан барааны үнийн дүн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Дгийн “...Тооллогын үед эвдэрсэн, гэмтэлтэй барааг гаргаж ирээд заалныхаа шалан дээр гаргаж ирж тоолоод, хагарлын өрөө гэж байдаг тэр өрөөнд хийсэн. Хагарсан гэмтсэн бараа нь *******ын дутагдсан барааны  үнийн дүнд ороогүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Бгийн “...Журмаараа кодтой барааг анх авахдаа шалгаад, барааг салбар дэлгүүр рүү явуулахдаа мөн кодыг нь шалгаж явуулах ёстой. Нэг бараа нэг кодтой. Тооллогын явцад нэр төрөл нь ижил мөртлөө үнийн зөрүүтэй бараанууд байсан. Тооллогын явцад кодын зөрүүтэй бараа бас байсан. 7 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 17 сая гаран төгрөгийн бараа кодын зөрүүнээс тусдаа дутсан. Гэмтэлтэй барааг тусад нь тоолдог...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Сгийн “...Кодын зөрүү гэдэг нь эд хариуцагчийн буруутай ажиллагаанаас үүдэлтэй. Тухайлбал ижил асдаг гэрлийн нэг нь шар өнгөөр, нөгөөх нь цагаан өнгөөр асдаг байлаа гэж бодоход тухайн шар өнгийн гэрлийг цагаан өнгийн гэрлийн барааны кодоор гаргачихвал үнийн зөрүү үүснэ. Тэгэхээс дутагдал гарна гэж байхгүй. Хэрэв эд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бараа эвдэрсэн бол эд хариуцагч хариуцна. Харин анхнаасаа бараа гэмтэлтэй ирсэн бол импорт менежер акт үйлддэг. Барааны илүүдэл гарна гэж байхгүй орлогоо шивээгүй тохиолдолд илүүдэл гарна. Тэгэхээс 17 сая гаран төгрөгийн барааны дутагдалд хамаарахгүй...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Агийн “...Ижил төрлийн бараанд зарим тохиолдолд кодын зөрүү гардаг. Кодын зөрүүний илүүдэл, дутагдал нь бараа материалын дутагдлаас тусдаа гардаг...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.М, Е.М нарын “...Манай байгууллага нь дэлхий нийтээр ашигладаг санхүүгийн программыг хэрэглэдэг. Худалдан авагчаас буцаасан эвдэрхий барааг тоолохгүй, нярав дээрээ өр болгон бичдэггүй. Тоологч нягтлангууд бараа бүтээгдэхүүнийг илүү гарсан тохиолдолд дутуу үлдээж байгаагүй, илүү гарсан бараа бүтээгдэхүүнийг өөр охин компанид шилжүүлэн зардаг. Бараа бүтээгдэхүүнийг менежерүүд кодолдог. Кодолсон бараагаа няравт хүлээлгэн өгдөг. Бараа бүтээгдэхүүнийг нярав зөв кодолсон эсэхийг шалгаж авсан бол хүлээн авсан нярав хариуцдаг юм. Бараа бүтээгдэхүүний буруу болж бараа дутахгүй, үнийн зөрүү гардаг юм...” гэх мэдүүлгүүд /1-р х.х-87-90/ баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг шинжлэн судалж үзэхэд “Н т” ХХК-ийн “Н Э” салбарт явуулсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 100182 ширхэг 2.478.586.224.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 99658 ширхэг 2.461.125.091.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 524 ширхэг 17.461.133 төгрөгийн бараа материал, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 113597 ширхэг 2.844.163.245.12 төгрөгийн бараа материал тооллогын бүртгэлээр бэлэн байхаас 111910 ширхэг 2.793.817.664.12 төгрөгийн бараа материал бэлнээр тоологдож 1687 ширхэг 50.345.581 төгрөгийн бараа материал тус тус дутагдсан үйлдэлд тухайн агуулахын нярав ******* гэм буруутай болох нь баримтаар нотлогдож байна. Учир нь: “Завших” гэмт хэргийн тухайд өмчлөгч этгээдээс гэмт этгээд хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлынх нь үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон байдаг тул уг этгээд завших гэмт хэргийг хариуцах цорын ганц субъект нь болдог онцлогтой. Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь хохирогч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан цорын ганц этгээд нь байна. Иймд түүний хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ******* нь “Н Т” ХХК-ийн “Н Э” салбарын агуулахын нярав албан тушаалын байдлаа ашиглаж өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлээс хохирогч талд мөнгөн дүнгээр 67806714 төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байгаа тул *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

3/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 17.461.133 төгрөгийн үнэ бүхий 524 ширхэг гэрэл, чийдэн, автомат таслуур, цахилгаан халаагуур зэрэг бараа материал, мөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тооллогоор 50.345.581 төгрөгийн үнэ бүхий 1687 ширхэг гэрэл, холбогч, нарны цэнэг халаагуур, зөөврийн нарны зай, унтраалга, автомат залгуур зэрэг бараа материал тус тус дутагдсан ба “Н Т” ХХК-ийн “Н Э” салбарт мөнгөн дүнгээр 67806714 төгрөгийн хохирол учирсан нь эдийн засгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 67806714 төгрөгийг *******аас гаргуулж хохирогч талд олгож, байгууллагыг хохиролгүй болгох нь зүйтэй байна.

 

            4/ Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 дугаар сараас “унадаг өвчин” гэх сэтгэцийн эмгэгтэй болсон, “G40 Эпилепси” оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон /2-р х.х-34/ боловч “хэрэг хариуцах чадвартай” болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019.02.11-ний өдрийн 129 дугаартай дүгнэлтээр /1-р х.х 94-96/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-107/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ыг ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд түүний хариуцаж байсан агуулахын тайланг авах, тооллого хийхээс өөрөөр компанийн зүгээс хяналт тавьдаггүй, тухайн агуулах нь хяналтын камер байхгүй, хараа хяналт сул байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чинзоригийн “...Энэ нь ямар ч хяналттай байдаггүй байсан тул хэзээ хаашаа ямар бараа гаргаж байгааг хянах боломжгүй байсан юм. Тухайлбал салбарын агуулахаас гарч байгаа барааг үнэн зөв эсэхийг хянаж шалгадаг хүн байхгүй байсан. ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар импекс” ХХК-ийн хашаанд байрлах “Н Э” хэсэгт буюу агуулахад *******аас өөр нярав, ажилтан байдаггүй, ******* л өөрөө бүх бараа материалыг хүлээн авч, буцааж өөрөө гаргаж өгдөг болохоор *******аас өөр хариуцах хүн байхгүй. Бараа материалыг борлуулалтын менежерүүд авчирч *******т хүлээлгэн өгөөд шаардлагатай хэмжээгээр *******аас баримтын дагуу хүлээн авдаг...” гэх мэдүүлэг /1-р х.х-62-63, 80/, гэрч Т.Дгийн “...*******ын дараа би нярвын ажил хүлээж авсан. 1,5 тэрбумын бараа хүлээж авсан. Би нярваар нэг жил шахуу ажиллаад ажлаа өгсөн. ...Манай агуулах хяналтын камергүй, хаалга үүдийг лацаддаггүй, түлхүүрээ манаач, харуулд хүлээлгэж өгдөггүй гээд дутагдалтай тал их байсан...” гэх мэдүүлэг /1-х.х-91/, гэрч Д.Агийн “...Ажлын журмаар бол агуулахад камертай, харуул хамгаалалттай байх ёстой. Тухайн үед манай компанид камер болон харуул байгаагүй. Импортын бараа ирэхэд импортын менежер, нярав хамт хүлээж авдаг. Агуулахаас гаргахад ******* ах хүлээлгэж өгдөг. Тухайн үед баримтаа хэвлэж гарын үсэг зурагдах ёстой. Агуулах худалдааны харуул байдаг. Гэхдээ түлхүүр хүлээлгэж өгдөггүй байх, би сайн мэдэхгүй байна. Агуулахын түлхүүр нь ******* ахад байдаг байсан...” гэх мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд тухайн нөхцөл байдлыг *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд дээрх нөхцөл байдал болон *******ын эрүүл мэндийн байдал, хувийн байдал, мөн хохирогч талаас гаргасан “хохирлоо төлүүлэх шаардлагатай байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр тогтоож, энэхүү шийтгэх тогтоолыг хүчин Т болсноос хойш 3 жилийн хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-гийн Мыг албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Боржигон овогт Б-гийн Мт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******т оногдуулсан 10 сая төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Боржигон овогт Б-гийн Маас 67806714 /жаран долоон сая найман зуун зургаан мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж Н Т ХХК-д олгосугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ