Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00698

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Дөл овогт Бальдарын Мөнхжаргал /РК67050908/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 155/2017/00636/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан. Одоо ч тус сургуульдаа ажиллаж байгаа ба миний бие өндөр насны тэтгэвэрт орох дөхөж материалаа бүрдүүлэхэд ажилд орсон тушаал байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Мөнхжаргал нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан болох нь Бальдар овогтой Мөнхжаргалд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулиас 1982 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээж олгосон 120998 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Мөнхжаргалын 1983, 1984, 1985 онуудад шагнагдаж байсан талаарх Баярын бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Алтанцэцэг, Л.Бямбажав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дөл овогт Бальдарын Мөнхжаргалын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН