| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00309/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 386
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Жимобайл” ХХК-ийн /РД: 5055873, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, Б.Энхномин утас: 98119098, 98240110/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант төв, 1-83 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Бугант сумын Булгын тохойн 9 тоотод оршин суух Боржигон овогт Баясгалангийн Ууганцэцэгт /РЙ-88010500/ холбогдох
“Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Ууганцэцэг нь манай компанитай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1121027 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 270.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан. Б.Ууганцэцэг нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Ууганцэцэгээс “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 938 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90.000 төгрөг буюу нийт 270.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Б.Ууганцэцэгт холбогдуулан 180.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгнөөс үндсэн төлбөр 180.000 төгрөгийг төлсөн тул алданги 90.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь Б.Ууганцэцэгт холбогдуулан “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 270.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь алданги 90,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 180.000 төгрөг Б.Ууганцэцэгээс нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхэд гаргасан “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгнөөс үндсэн төлбөр 180.000 төгрөгийг төлсөн тул алданги 90.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 180.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 6050 төгрөгийн тал хувь болох 3025 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ууганцэцэгт холбогдох “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6050 төгрөгийн тал хувь болох 3025 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА