Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 388

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Б.Донойн гудамж 1 дүгээр хэсэг 105 тоотод оршин суух, эмэгтэй, 54 настай, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг  Боржигон овогт Пүрэвжавын Баттөгсийн /ХД-63082509/ нэхэмжлэлтэй:

“Орон сууцны өмчлөгч тогтоолгох  тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Б.Донойн 1 дүгээр хэсэг 105 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нь тус байранд төрж өссөн. Аав, ээж маань цуварч нас бараад олон жил болж байгаа. Миний бие нь нэг эхээс олуулаа боловч бүгд тус тусдаа амьдардаг. Би л хүүхдүүдтэйгээ энэ байранд амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Энэ орон сууц нь 1992 онд хувьчлагдсан гэх боловч өмч хувьчлалын тогтоол нь олдохгүй байгаа. Дээр үедээ энэ орон сууц нь Зүүнбүрэн сангийн аж ахуйн нийтийн орон сууц байсан. Одоо энд амьдарч байсан хүмүүс нь бүгд хувьчлаад авсан тухайн байрныхаа газрыг албан ёсоор авч гэрчилгээгээ хүүтэйгээ хамт өмчлөгчийн гэрчилгээ авсан байгаа. Иймд Зүүнбүрэн сумын 2 дугаар баг  Донойн 1 дүгээр хэсэг 105 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Л.Цэцэгсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Би 1970 онд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд очиж ажилласан. 1970 оноос хойш Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. Тэр үеэс П.Баттөгсийг аав, ээжийг нь мэднэ. Аав нь н.Пүрэвжав гэж жолооч хийдэг ...ээж н.Надмид гэж цэцэрлэгт ажилладаг хүн байсан. Эднийх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчирийн 2 дугаар багтаа амьдарч байсан. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Анх намайг Зүүнбүрэн суманд очиход л тэр...байшиндаа амьдардаг байсан айл байгаа юм. н.Пүрэвжав гуайн бусад хүүхэд нь тусдаа гараад одоо П.Баттөгс л тэр байшиндаа амьдарч байгаа...одоо П.Баттөгсийн амьдарч байгаа байшинд миний мэдэхийн 1970 оноос хойш одоог хүртэл  үр хүүхдүүд нь дамжин амьдарч байгаа нь үнэн гэжээ.  

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Б.Бат-Эрдэнийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Би 1960 оноос хойш Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. П.Баттөгсийн ээж, аавтай нь хөршүүд байсан юм. Нэг байранд байсан. Манайх хажууханд нь өөр байр луу нүүсэн юм. Ямар ч байсан 1960 оноос хойш н.Пүрэвжав, н.Надмид гуайнх П.Баттөгсийн  одоо амьдарч байгаа байшинд миний мэдэхийн 1960 оноос хойш үе дамжин амьдарч байгаа нь үнэн гэжээ.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч П.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан тодорхойлолтоос:

Миний бие нь 1960 онд Зүүнбүрэн суманд төрсөн, одоог хүртэл тус сумын бэлчирийн 2 дугаар багийн 02-14 тоотод амьдран сууж байна. Манай...П.Баттөгс нь 105 тоотод оршин сууж амьдарч байгаа нь үнэн гэжээ.  

Шүүх хуралдаанд уншин сонсгосон М.Баясгалангийн шүүхэд гаргасан тодорхойлолтоос:

Зүүнбүрэн сумын Бэлчирийн 2 дугаар багийн иргэн Мөнхөө овогтой Баясгалан би Бэлчирийн 2 дугаар багийн Б.Донойн 105 тоотод байрлах 0158922 тоот гэрчилгээтэй газрын хамтран өмчлөгч бөгөөд өөрийн төрсөн эх Пүрэвжав овогтой Баттөгсийн хувьчлалаар авсан хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Баттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зүүнбүрэн сумын 2 дугаар баг  Б.Донойн 1 дүгээр хэсэг 105 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Б.Донойн гудамж 105 тоот 2 өрөө байр нь Зүүнбүрэн сангийн аж ахуй байхад нийтийн зориулалттай орон сууц байсан бөгөөд нэхэмжлэгч П.Баттөгсийн аав, ээж нь хүүхдүүдийнхээ хамт гэр бүлээрээ тухайн орон сууцанд амьдарч П.Баттөгс нь уг байрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж  байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан : “...Миний бие нь тус байранд төрж өссөн. Аав, ээж маань цуварч нас бараад олон жил болж байгаа. Миний бие нь нэг эхээс олуулаа боловч бүгд тус тусдаа амьдардаг. Би л хүүхдүүдтэйгээ энэ байранд амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Энэ орон сууц нь 1992 онд хувьчлагдсан гэх боловч өмч хувьчлалын тогтоол нь олдохгүй байгаа. Дээр үедээ энэ орон сууц нь Зүүнбүрэн сангийн аж ахуйн нийтийн орон сууц байсан. Одоо энд амьдарч байсан хүмүүс нь бүгд хувьчлаад авсан тухайн байрныхаа газрыг албан ёсоор авч... гэрчилгээ авсан байгаа...”гэх,

гэрч Л.Цэцэгсүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ”... 1970 оноос хойш Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. Тэр үеэс П.Баттөгсийг аав, ээжийг нь мэднэ... Анх намайг Зүүнбүрэн суманд очиход л тэр...байшиндаа амьдардаг байсан айл байгаа юм. н.Пүрэвжав гуайн бусад хүүхэд нь тусдаа гараад одоо П.Баттөгс л тэр байшиндаа амьдарч байгаа...одоо П.Баттөгсийн амьдарч байгаа байшинд миний мэдэхийн 1970 оноос хойш одоог хүртэл  үр хүүхдүүд нь дамжин амьдарч байгаа нь үнэн” гэх, гэрч Б.Бат-Эрдэнэ “...Би 1960 оноос хойш Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. П.Баттөгсийн ээж, аавтай нь  хөршүүд байсан юм. Нэг байранд байсан...Ямар ч байсан 1960 оноос хойш н.Пүрэвжав, н.Надмид гуайнх П.Баттөгсийн  одоо амьдарч байгаа байшинд миний мэдэхийн 1960 оноос хойш үе дамжин амьдарч байгаа нь үнэн.” гэх мөн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 950 тоот шүүхэд гаргасан тодорхойлолтондоо: “ П.Баттөгс тус багийн Б.Донойн гурдамж 105 тоотод байрлах байшинд 1982 оноос хойш оршин сууж амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт”, гэрч П.Оюунцэцэг, М.Баясгалан нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн  Донойн 1 дүгээр гудамж 105 тоот 2 өрөө нийтийн орон сууц нь “Нийтийн орон сууцыг хувьчилсан тухай” тогтоол, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй боловч Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “...эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж заасны дагуу нь П.Баттөгс нь өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхтэй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч П.Баттөгс нь Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн Б.Донойн 1 дүгээр гудамж 105 тоот 2 өрөө нийтийн орон сууцны эзэмшил газраа өөрийн нэр дээр авсан болох нь 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0158922 дугаартай гэрчилгээ”-ний дагуу шинэчлэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348114 дугаартай гэрчилгээ” зэргээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн Доной 1 дүгээр гудамж 105 тоот 2 өрөө орон сууц байрны өмчлөгч нь П.Баттөгс  болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

П.Баттөгсийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн Б.Донойн 1 дүгээр  тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

              5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

             6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА