Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 407

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 7-р багт оршин суух Гөрөөчин овогт  Лхагважавын Ариунжаргалын /РД: ФА-80120706/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, гудамж 65 тоотод оршин суух Мэргэд овогт Энхсайханы Болортуяад /МК-75091200, утас: 99016106/ холбогдох

“5.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Болортуяа 2016 оны 11 дүгээр сард 5 дугаар багт байрлах хашааг зарах болж бид уг хашааг үзэж харсаны үндсэн дээр худалдаж авахаар болсон. Хашааг 6 сая төгрөгөнд худалдаж авахаар тохиролцож эхний урьдчилгаа болох 600.000 төгрөгийг Э.Болортуяагийн өгсөн хүү н.Энхтүвшингийн 5675605402 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 17-нд шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 21-нд дахин энэ дансанд  5 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 400.000 төгрөгийг үлдээсэн. Бид 2015 оны 12 дугаар сард фитнес клубд танилцсан бөгөөд Э.Болортуяад огт эргэлзэлгүйгээр бичиг баримт шилжүүлэлгүйгээр мөнгөө өгсөн. Э.Болортуяад 5 сая 600 мянган төгрөг өгсний дараа бичиг баримт шилжүүлэх талаар ярихад шат шаттайгаар хууран мэхэлж, эцэс сүүлд нь газрын бичиг “Хас” банкинд байгаа тухайгаа хэлж “удахгүй шилжүүлнэ” гэж хуурсаар өдийг хүрлээ. Э.Болортуяа 99494141 гар утсандаа огт хариу өгөхөө больж, гэртээ ч байхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу автомашинаар энэ гэр бүлийн ажиллуулдаг модны зах дээр очиж уулзан 2017 оны 05 дугаар сарын 15-нд 5 сая 600 мянган төгрөгийг буцаан төлөх талаар баталгаа бичүүлж авсан. Өнөөдөр 2017 оны 05 дугаар сарын 18-нд мөнгө эргүүлэн өгөх хоног дуусаад 3 хонож байна. Л.Ариунжаргал би Э.Болортуяагаас 5.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул энэ мөнгийг төлүүлж өгнө үү гэжээ.                                                                         

 

Хариуцагч Э.Болортуяа нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Э.Болортуяа нь нөхрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2011 оны 11 сард иргэн Л.Ариунжаргалд харилцан тохирч хашаа байшингаа зарсан. Зарах үедээ Л.Ариунжаргалд банкинд байгаа гэдгээ хэлж байсан болно. Л.Ариунжаргал худалдан авахаа больж 5.600.000 төгрөг нэхсэн бөгөөд би улиралын чанартай ажил эрхэлдэг тул буцаан өгч амжаагүй юмаа, одоо дээрх мөнгийг буцаан өгөхөөс татгалзах зүйлгүй болон 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20, 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20 хүртэл ажиллах тул дээрх хугацаандаа 5.600.000 төгрөгийг 4 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Ариунжаргал нь Э.Болортуяад холбогдох “5.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан “....мөнгийг буцаан өгөхөөс татгалзах зүйлгүй... 5.600.000 төгрөгийг 4 хувааж төлөх хүсэлтэй байна...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52.275  төгрөг, нийт 52.325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 52.275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Л.Ариунжаргалын нэхэмжлэлтэй Э.Болортуяад холбогдох “5,600,000 төгрөг”-ийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52.275  төгрөг, нийт 52.325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 52.275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА