Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0605/З |
Дугаар | 221/МА2023/0616 |
Огноо | 2023-09-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2023/0616
2023 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2023/0616 | Улаанбаатар хот |
Т.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Нэхэмжлэгч: Т.Ж
Хариуцагч: Дотоодын цэргийн штабын дарга,
Хариуцагч: Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/7** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны, акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох шийдвэр гаргахыг даалгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0589 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,
Хариуцагч Дотоодын цэргийн штабын захиргааны удирдлагын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Б,
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0605/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ж-аас “Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/7** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны, акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох шийдвэр гаргахыг даалгуулах” -аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон, Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж-аас “Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/7** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны, акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Хүчин төгөлдөр хуулийг хэрэглэхээс татгалзсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дугаарласан хэсэгт “Нэхэмжлэгч Т.Ж Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1-т заасны дагуу Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчид олгосон баталгаа нэгэн адил хамаарах үндэслэлтэй хэдий ч уг харилцааг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдахаас өмнө Дотоодын цэргийн алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгох Дотоодын цэргийн алба хаагчид олгох” хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэж үзэхээр байна” гэжээ. Тус дүгнэлт хууль зүйн алдаатайгаас гадна логикийн зөрчилтэй байна. Учир нь хуулиар дотоодын цэргийн албан хаагчид цагдаагийн алба хаагчдад олгох баталгаа нэгэн адил хамаарах үндэслэлтэй байна гэсэн атлаа мөн өгүүлбэртээ 89.2-т заасан баталгаа хамаарах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна хэмээн өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн.
3.2. Дотоодын цэргийн тухай хуулийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан хувилбараар тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 84-р зүйлд цагдаагийн алба хаагчийн “Улс төрийн баталгаа”, 85-р зүйлд “Хууль зүйн баталгаа”, 86-р зүйлд “Нийгмийн баталгаа”, 87-р зүйлд “Эдийн засгийн баталгаа”, 89-р зүйлд “Бусад баталгаа” зэрэг төрлүүдийн баталгааг эдлүүлэхээр заасан. Үүнээс Дотоодын цэргийн албан хаагчдад дээрх бүх баталгаа нэгэн адил үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл, логикийн дедукци аргаар дүгнэлт хийхэд хуульд зааснаар Дотоодын цэргийн алба хаагчдад Цагдаагийн алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хуулиар олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ гэдэг баталгаа үйлчилнэ. Цагдаагийн албан хаагчдад олгож буй бусад баталгаа болох “суманд ажилласан 5 жил тутамд олгох 30 сарын цалинтай тэнцэх олговор” нь “баталгаа” мөн учраас дотоодын цэргийн албан хаагчдад тус баталгааг олгоно гэх энгийн логик дүрмийг зөрчсөн дүгнэлтийг шүүхээс хийжээ.
3.3. Т.Ж тус хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байх хугацаанд Дотоодын цэргийн тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр мөн хуулийн 36.6-д “Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3. 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана” гэж заасан шинэ заалт нэмэлтээр орсон. Үүгээр өмнө байсан зохицуулалтыг нэмж дэлгэрүүлж тодорхой болгосон болохоос өөр шинэ зохицуулалтыг хийж баталгааг явцууруулаагүй. Мөн хуулийн 36.1-т заасан заалтад өөрчлөлт ороогүй хэвээр байгаа болно. Үүнээс Дотоодын цэргийн алба хаагчид 2017 онд Дотоодын цэргийн хууль батлагдсанаас эхлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 89-р зүйлд заасан бусад баталгаа болох “суманд тасралтгүй ажилласан 5 жил тутамд олгох 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний баталгаа” нэгэн адил үйлчлэхээр зохицуулалттай байсаар байна. Гэтэл шүүх тус хуулийн заалтыг хэрэглэхээс хууль зүйн болон логик үндэслэлгүйгээр татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль. Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан, мөн хуулийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, мөн хуулийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгуй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3.4. Мөн Т.Ж нэхэмжлэл гаргах үедээ “суманд 5 жил ажилласан” нөхцөлийг хангасан тул нэхэмжлэл гаргаж Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1-д зааснаар шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргаж хэрэг шийдвэрлэх явцад батлагдсан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулийн өөрчлөлтийн 36.6 дахь заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үйл баримтаас хойно батлагдсан хуулиар маргааныг шийдвэрлэсэн буюу захиргааны эрх зүйн салбарт хориглогдох хууль буцаан хэрэглэсэн үйлдлийг гаргасан ноцтой алдаа юм. Тус тохиолдолд Т.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна
3.5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА