Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, Олхонууд овогт Дашдоржийн Долгорсүрэн /РЮ65032307/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00575/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Долгорсүрэн нь 1965 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрж дунд боловсрол эзэмшсэн. Улмаар 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчнаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, угаагчаар, 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерьт бэлтгэгчээр тус тус ажилласан юм. Гэтэл миний дээрх ажилласан байдал тогтоогдохгүй байна.

Иймд Д.Долгорсүрэн миний Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, угаагчаар, Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерьт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Долгорсүрэн нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, угаагчаар, Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерьт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, угаагчаар, Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерьт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Дашдорж овогтой Долгорсүрэнд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контороос 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай Ажилд томилох ба нэмэгдэл олгох тухай 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай, тушаалуудын хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаартай Түр ажилчдыг авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, гэрч Д.Бурмаагийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Дашдоржийн Долгорсүрэнийн Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт 1980 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгч, угаагчаар, Монголын үйлдвэрчний эвлэлийн Уран дөш лагерьт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН