Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/653

 

 

 

 

 

 

 

 

  2021         11          16                                   2021/ШЦТ/653

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Хулан,

шүүгдэгч Д.Т,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Багшид овогт Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111010121103 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 cap 5 хоногийн хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Багшид овогт Д.Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 задгай тоотод өөрийн хамтран амьдрагч З.Наранцэцэгтэй “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар монгол гэрийн униар түүний нуруу руу 2 удаа цохиж, гэдэс рүү нь 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 1, 2-р нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, хэвлийд зулгаралт, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч Д.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гартаа барьж байсан гэрийн униар цохиж зодсон... би Наранцэцэгийг урьд зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х/,

- хохирогч З.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19- ний өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 задгай тоотод том хүү Болорчулуун /15 настай/, Болорчимэг /3 настай/, Болор-Эрдэнэ /5 сартай/ нарын хамтаар байж байсан юм. Тухайн өдөр гэрээ буулгаж баганыг сольж байсан юм. Тэгээд Тодмагнай өмнөх өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул надаас 1 шил архи аваад өгөөч гэхээр нь би уурлаад архи авч өгөхгүй гэсэн юм. Тэгж байгаад Тодмагнай бид хоёр хоорондоо маргалдсан чинь Тодмагнай уурлаад гартаа байсан гэрийн униар миний гэдэс орчим хатгахад би эргэж харахад миний нурууны хэсэгрү ү 2 удаа униар цохисон юм. Тэгээд Тодмагнай намайг газар суусан байхад араас ирээд гараараа цохих гэхэд манай хүү Болорчулуун ааваа болиоч гэсэн чинь Тодмагнай намайг зодохоо больсон... Тэгсэн маргааш нь манай ээж ирээд миний нуруу хөдлөхгүй байсан чинь түргэн дуудаж үзүүлсэн юм... Тодмагнай бид хоёр 18 жил хамт амьдарч байна, дундаасаа 3 хүүхэдтэй албан ёсны гэр бүлийн баталгаагүй... Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 6-7х/,

- Шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7498 дугаартай дүгнэлт: “...З.Наранцэцэг-н биед бүсэлхийн нурууны 1, 2-р нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, хэвлийд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 18-19х/,

- Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Тн архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч З.Наранцэцэгтэй маргалдаж, улмаар түүнийг гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Тн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд тохирох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Багшид овогт Д.Т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Тд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТГЭРЭЛ