| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 001/2021/0536 |
| Дугаар | 2021/ШЦТ/732 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/732
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Ундрах,
иргэдийн төлөөлөгч ____,
насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.У-,
насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б- ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Д-,
шүүгдэгч У.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч У.Б- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____________ дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М***
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч У.Б-нь үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охидууд болох насанд хүрээгүй Б.Х, Б.А-нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан Б.Х- тай хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн, Б.А-бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргүүдийг хоёр ба түүнээс дээш, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхдээ,
2011 оны 5-6 дугаар сар орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ___ аймгийн ________ сумын нутаг “________” гэх газарт өөрийн гэртээ бага насны буюу 7 настай Б.Хыг 1 удаа,
2012 оны эхээр Баянзүрх дүүргийн __ дугаар хороо, Хужирбулангийн _____ тоотод бага насны буюу 7 настай Б.Хыг 1 удаа,
2012 оны 8 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд ____ аймгийн ________ сумын __ дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ болон малын саравчинд бага насны буюу 8 настай Б.Х-ыг удаа дараа,
2013 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд ___ аймгийн ________ сумын нутаг “_________” гэх газарт өөрийн гэртээ болон малын саравчинд насанд хүрээгүй Б.Хыг 9 настайгаас 16 нас хүртэлх хугацаанд удаа дараа тус тус хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэргүүдийг,
2020 оны 6 дугаар сард __ аймгийн ________ сумын нутаг “_________” гэх газарт өөрийн гэртээ 1 удаа, 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн __ дүгээр хороо, Аюушийн ___ тоот гэртээ бага насны буюу 9 настай Б.А- удаа дараа бэлэг эрхтнээ бариулах, түүний ам руу болон гуя, цавь руу хийх, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргүүдийг бага насны хүүхдүүдийн эсрэг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч _____ овогт У.Б-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хоёр хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- бүх насаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Б- цагдан хоригдсон 87 (наян долоо) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б-энэ тогтолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч нарын эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээтэй холбоотой болон цаашид гарах бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Б.БЯМБААБААТАР
Г.МӨНХЗУЛ