Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1903

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01903

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо,эрчим хүчний гудамж 50 тоот “Дөлгөөн Барс” ХХКомпанийн “Басмаа констракшн” ХХКомпани болон түүний захирлыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Дөлгөөн Барс” ХХКомпани шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Басмаа констракшин” ХХК-тай бараа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 400 м/куб/ бетон гулдмайг нийт 40 000 000 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч гэрээг байгуулснаас хойш барааны үнэ 40 000 000 төгрөгийг 14 хоногийн дараа төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргийнхээ дагуу худалдан авагч талд биет байдлын доголдолгүй чанарын шаардлага хангасан нийт 19 580 000 төгрөгийн үнийн дүн бүхий 178 м /куб/ хөнгөн бетон гулдмайн нийлүүлж худалдан авагч барааны үнэд 2 000 000 төгрөгийг төлсөн үлдэх 17 580 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Одоо “Басмаа Контракшн” ХХК болон түүний захирлын хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний  эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Басмаа Контракшн” ХХКомпани, түүний захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөлгөөн Барс” ХХКомпанийн “Басмаа Контракшн” ХХКомпани болон түүний захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч “Дөлгөөн Барс” ХХКомпанийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Дөлгөөн Барс ХХКомпани болон Басмаа Контракшн” ХХКомпанийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан бараа худалдах, худалдан авах гэрээ зэргээс харахад “Басмаа Контракшн” ХХКомпани болон түүний төлөөлөгч  нь  хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “Басмаа Контракшн” ХХКомпани үйл ажиллагаа явуулж байсан хаягтаа байдаггүй болох нь хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  181/ШЗ2017/05613 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул тухайн компани  болон захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар“Басмаа Контракшн” ХХКомпани болон түүний захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “Басмаа Контракшн” ХХКомпани болон түүний захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.“Басмаа Контракшн” ХХКомпани /регистрийн дугаар 5731402/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч “Дөлгөөн Барс” ХХКомпанийн төлөөлөгчид  даалгасугай.

 

4.“Басмаа Контракшн” ХХКомпани нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамж “Шинэ Дэлхий” цамхаг 804 тоотод үйл ажиллагаа явуулдаг  байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН