Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02018

Улаанбаатар хот

 

 

 

 

                                        Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 273 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧЙ 56100209, Баатар овогт Дамдинжавын  Болормаагийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 29 дүгээр байранд байрлах, Намуун Мат хүнсний дэлгүүрт холбогдох

 

Зээлээр авсан барааны төлбөр 535 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Надаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 235 0504 төгрөгийн барааг тус дэлгүүрийн эзэн Ганбаа, Чимгээ нар зээлээр авсан ба уг төлбөрөөс төлж байгаад 535 050 төгрөгийн барааны үнийг төлөөгүй.Иймээс Намуун Мат хүнсний дэлгүүрийн эзэн Ганбаа, Чимгээ нараас 535 050 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                         

Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд  гаргасан хүсэлтдээ:Хариуцагч Ганбаа нь 535 050 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болормаа хариуцагч Намуун Мат хүнсний дэлгүүрт холбогдуулан 535 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Намуун Мат хүнсний дэлгүүрийн эзэн 565 045 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 702 төгрөгийн 50 хувь болох 8351 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 8351 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Болормаа Намуун Мат хүнсний дэлгүүрт холбогдуулан гаргасан 535 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 8351 /найман мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН