Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1907

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01907

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, өөрийн байранд байрлах,  Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 6 дугаар гудамж 101 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧИ 61080973,  Готовын Баттулгад холбогдох

 

Цахилгааны төлбөр 489 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар  сарын  19-ний өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Г.Баттулга 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 2017 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаандаа хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаанд төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 489 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ:Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төвөөс 489 541 төгрөгийг нэхэмжилсэн байх ба  уг төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 01-нд 200 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 289 541 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төв хариуцагч Г.Баттулгаас цахилгаан эрчим хүчийг хэрэглэсний төлбөр 489 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжилсэн 489 541 төгрөгийг Г.Баттулга бүрэн хүлээн зөвшөөрсөн  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 786 төгрөгийн  50 хувь болох  5393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5393 төгрөгийг улсын орлогоос, 5393 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага   болгон ЗАХИРАМЖЛАХ нь:        

1.Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Цахилгаан түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн нэхэмжилсэн 489 541 /дөрвөн зуун наян есөн мянга таван зуун дөчин нэгэн/ төгрөгийг хариуцагч Г.Баттулга бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 786 төгрөгөөс  5393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5393 төгрөгийг улсын орлогоос, 5393 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН