Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1899

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01899

Улаанбаатар хот

 

 

 

 

                               МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны анхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 4 байр 173 тоотод  оршин суух, эмэгтэй, Хорхон овогт Бичээгийн Маньхурайгийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Б.Маньхурай, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга   Д.Агиймаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Маньхурай шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би 1982 онд ЗХУ-д жилийн хугацаатай суралцаж ирээд Ээрмэлийн үйлдвэрт ажиллаж байгаад амьдралын гачигдлаас болж Ховд аймгийн Мөнх-Хайрхан суманд шилжин очиж, тус сумын Оч нэгдэлд 1986 оны 12 дугаар сараас 1992 оны 2 дугаар сар хүртэл үйлчлэгчээр ажилласан.Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал засвартай гээд тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байна.Иймд намайг Ховд аймгийн Мөнх-Хайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 12 сарын 09-ний өдрөөс 1992 оны 2 сарын 08-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Маньхурайн  ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж  шийдвэрлэх боломжтой  байна.

 

Б.Маньхурай  1986 оны 12 сарын 09-ний өдрөөс 1992 оны 2 сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнх-Хайрхан сумын Оч нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1983 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ээрмэлийн үйлдвэрээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд үйлчлэгч цэвэрлэгчээр авч ажиллуулсан тухай 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот тушаалын бичилт, 1992 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Оч нэгдэл татан буугдсанаас тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тухай 1992 оны  2 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн бичилт, гэрч Н.Долгоржав, Д.Олзбаяр нарын шүүхэд  гаргасан тодорхойлолт  зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорхон овогт Бичээгийн Маньхурайг 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнх-Хайрхан сумын Оч нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг  сэргээн  тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Б.Маньхурайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

           

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН