| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02153/и |
| Дугаар | 1968 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1968
|
|
|
|
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/01968 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тэм-101 дүгэээр байрны 51 тоотод оршин суух, Боржигон овогт Батжаргалын Ганбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хмк 5 дугаар байр 8 тоот хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70 дугаар байрны 2 тоотод оршин суух, Харчу овогт Амаржаргалын Үүрийнтуяа
Хариуцагч:Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэд гудамж 40 дүгээр байрны 2 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70 дугаар байрны 2 тоотод оршин суух, Шошоологтон овогт Төвдийн Өнөртэгш нарт холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2 740 690 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 101-43 тоотод байрлах 2 өрөө байрыг сарын 600 000 төгрөгөөр 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Өнөртэгш, Ариунтуяа нар нь орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Сар бүр төлбөрөө өгч байгаад 2015 оны 8,9,10,11 сарын төлбөрийг байр, сөх, цахилгааны төлбөрийг төлөөгүй, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрөө бүрэн төлнө гээд сураггүй болсон.Иймд хариуцагч нараас 2 740 690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ:Нэхэмжлэлийн шаардлага 2 740 690 төгрөгийг хариуцагч нар нь 4 хувааж буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Өнөртэгш, А.Үүрийнтуяа нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид 2 740 690 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 хуваан төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат хариуцагч Т.Өнөртэгш, А.Үүрийнтуяа нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2 740 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд хийсэн эвлэрэлийн гэрээгээр хариуцагч Т.Өнөртэгш, А.Үүрийнтуяа нар 2 740 690 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан тохирсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 801 төгрөгийн 50 хувь болох 29 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 29 400 төгрөгийг улсын орлогоос, 29 400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ганбатын нэхэмжлэлийнхээ шаардлага орон сууц хөлслөх гэрээний үүргийн төлбөр 2 740 690 төгрөгийг хариуцагч Т.Өнөртэгш, А.Үүрийнтуяа нар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 4 хувааж Б.Ганбатад төлж барагдуулаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 801 төгрөгөөс 29 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 29 400 төгрөгийг улсын орлогоос, 29 400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН