| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/07155/и |
| Дугаар | 1901 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1901
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01901 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 53 дугаар байранд байрлах, Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 53 дугаар байрны 52 тоотод оршин суух, Х.Отгонпүрэвд холбогдох
Орон сууцны дундын ашиглалын зардалд 266 225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:П.Отгонпүрэв тус сууц өмчлөлийн холбоонд төлөх ёстой 2015 оны оны 07-09 сарууд, мөн оны 11,12 сар, 2016 он, 2017 оны 1-5 саруудын төлбөрийг төлөөгүй байх тул нийт 266 225 төгрөг П.Отгонпүрэвээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Урантөгс шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Х.Отгонпүрэв 266 225 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орчлон 10 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Х.Отгонпүрэвээс орон сууцны дундын ашиглалын зардалд 266 225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Х.Отгонпүрэв 266 225 төгрөг төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 637 төгрөгийн 50 хувь болох 4318 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 4318 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй Х.Отгонпүрэвд холбогдох орон сууцны дундын ашиглалтын зардалд 266 225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын төсвийн орлогоос 4318 /дөрвөн мянга гурван зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН