| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/214 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/214
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Л-гийн Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115000000197 дугаартай, 163/2021/0199/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Л-гийн Т /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Т нь 2021 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг “Сөрт” гэх газар байх өөрийн гэртээ Ц.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас зүүн нүдний ухархайн дотор дээд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т ын өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 23-24 шилжих шөнө ажлаасаа ирэхэд манайд хүмүүс ирсэн байсан. Нэг мэдсэн *******лжамц Г нар гадаа барьцалдаад байж байсан. Би гэртээ орж ирээд эхнэрийн найзтай яриад найз нь уйлаад сууж байсан. Нэг шил архи уугаад гадаа гарсан. Гэрт ямар нэгэн асуудал болоогүй. Гадаа гараад дээр дороо орсон. Г гадаа миний дээр гараад багалзуурдаад сууж байсан. Манай бага охин болиоч гэсэн чинь Г манай бага охин руу дайраад араас нь явж байсан. Г ийг тухайн үед *******лжамц урдаас нь түлхэж унагаж байсан. Тэр талаар хэрэгт байхгүй байна. *******лжамц хувцсаа манай гадаа тайлаад хаясан байсан дараа нь эхнэр нь авсан. Цагдаа ирэхэд тэр хоёр байгаагүй. Гэр дотор Г бид хоёр хол сууж байсан. Гэтэл хол сууж байсан намайг баруун гараараа Г ийг цохисон гэсэн мэдүүлэг байна. Өөрсдөө уухгүй намайг архиар шахаад байсан гэх мэдүүлэг,
1. Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байхад ******* намайг дуудаад танай ангийн охин манай гэрт байна. Чамайг дуудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр би тугалаа хашчихаад Жамбын гэрт очиход манай ангийн ******* гэх охин ирсэн сууж байсан. *******, *******, ******* бас нэг танихгүй эмэгтэй 4 дундаа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд намайг очиход тэр хэд Түмээ / Т /-нд очъё цуг явъя гэсэн. Тэгээд бид нар Т ын гэрт очиход Т ын эхнэр Оюумаа хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд Т ын эхнэр Оюумаа бид нарт нэг шил архи гаргаж өгөөд уугаад сууж байхад Т ажлаасаа ирсэн. Тэгээд Т ыг орж ирэхээр нь бид нар мэндэлсэн. Т ажлаасаа орж ирэхдээ архи уусан халамцуу орж ирсэн юм. Тэгээд Т бид нартай Оюумаагийн гаргаж өгсөн архийг уугаад сууж байгаад шууд миний зүүн нүд лүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би Т ыг тэвэрч аваад гэрийнх нь гадаа гараад бид ноцолдсон. Тэгтэл ******* намайг ирээд салгасан юм. Тэгэхээр нь би *******д хандаж намайг Т цохичихлоо ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд тухайн үед Т бид 2 учраа олоод Т ын гэрийн гадаа сууж байхад Т дахиад намайг зүүн нүд лүү цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
2. Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т ирээд 20-30 минут болоод л Т Г 2 бие биенийхээ үгийг сөрөөд муудалцаад эхэлсэн. Тэгсэн Т ын эхнэр Оюумаа энэ Г ийг яах гэж авч ирсэн юм гээд бид нарт хэлсэн. Бие засах гээд гэрээс гарчхаад явж байтал хүмүүс хашхираад зодолдоод унах шиг болсон. Тэгээд би буцаад хүрээд ирэхэд Т , Г хоёр гэрийн гадаа газар зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би салгаад юу болоод байгаа юм бэ гэхэд Г намайг нүд лүү Т цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд Г ийн нүд рүү харахад зуун нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд Г , Т 2 учраа олсон бололтой тойроод архи уугаад сууж байсан чинь Т шууд Г ийн зүүн нүд рүү нь гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
3. Гэрч Д.*******лжамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т ирээд 30 орчим минут болоод л Т Г хоёр бие биенийхээ үгийг сөрж эхэлсэн. Тэгэхээр нь Т ын урд талын айл руу ороод нилээд юм яриад сууж байсан чинь манай эхнэр орилоод унасан. Тэгэхээр нь би гараад очиход манай эхнэр Т , Г хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод намайг явангуут хоорондоо зодолдоод яагаад байгаа юм бэ гэсэн чинь Г намайг Т цохичихлоо гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
4. Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө гэртээ байж байхад манай ах над руу залгаад амь авар Т намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би Т ын гэрт яваад очиход манай ахын зүүн нүд нь хавдсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
5. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...анх Т ын гэрт байхад Т , Г нар нь хоорондоо зууралдаад байшингаасаа гараад явсан. Тэгээд байшингийнх нь гадаа довжооны үүд хэсэгт ноцолдоод байж байсан. Тухайн үед Т дээр нь гарчихсан байсан... тухайн үед юунаас болоод хэн нь хэнийгээ цохисон талаар огт мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад нэг ухаан орж ирэхэд Г нүүрээ дараад салаагаар нь цус гарчихсан сууж байсан. Тухайн үед Г хэлэхдээ Т намайг цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
6. Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай хүү Г Т ын гэрт архи ууж байгаад юунаас болж маргалдсаныг мэдэхгүй ямар ч байсан Т д зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд л эмнэлэгт очсон гэж хэлсэн. Г ийн зүүн нүдийг цохисон тэр нь хавдсан байсан. Энэ гэмтэл нь зөвхөн ил харагдах гэмтэл цаана нь ямар гэмтэл учирсныг эмч нар л мэдэж байгаа байх”...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,
7. Гэрч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн шөнө Г эд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Г ийн зүүн нүд их хавдартай аньсан. Уг нүдний уг хэсгээс цус гарч байсан тул Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт шууд хүргэсэн. Тухайн үед Т намайг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,
8. Яллагдагчаар Л.Т мэдүүлэхдээ: “...Тухайн үед хүмүүстэй хэрүүл маргаан хийхгүй байж байгаад ухаанаа хэсэг алдаад нэг ухаан ортол намайг гэрийн гадна талд Г хоолойноос багалзуурдаад миний дээр сууж байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй байж байгаад улмаар маргааш өглөө нь сэрсэн. Хамт архи уусан ******* нь болохоор маргааш ирээд чи Г ийг цохичихсон ш дээ гэж хэлсэн. Мөн хэрэг болох үеэр миний ухаан орж гарч байх үед хохирогч Г нь Т намайг цохичихлоо гээд орилоод байсан. Мөн дүү, ээж нар нь ирсэн байхад хүртэл Т намайг зодсон гээд хэлээд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,
9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай: 1. Магадлуулагчийн биед зүүн нүдний ухархайн дотор дээд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/,
10. Хохирогч Ц.Г амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуубар /хх-ийн 88-93-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, Цагдаагийн хэсэгт хохирог Ц.Г бичгээр гаргасан гомдол /хх-ийн 2-р тал /иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 84-р тал/, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч, гэрч, нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 47-64-р тал/, Л.Т аас гаргаж өгсөн хэрэг учрал болсны дараа хийгдсэн гэх аудио бичлэг бүхий СД 1 ширхэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь 2021 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг Сөрт гэх газар байх өөрийн гэртээ Ц.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас зүүн нүдний ухархайн дотор дээд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т ын өгсөн: “...Гадаа гараад дээр дороо орсон. Г гадаа миний дээр гараад багалзуурдаад сууж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Г ийн: “...Т ажлаасаа орж ирэхдээ архи уусан халамцуу орж ирсэн юм. Тэгээд Т бид нартай Оюумаагийн гаргаж өгсөн архийг уугаад сууж байгаад шууд миний зүүн нүд лүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би Т ыг тэвэрч аваад гэрийнх нь гадаа гараад бид ноцолдсон. Тэгтэл ******* намайг ирээд салгасан юм. Тэгэхээр нь би *******д хандаж намайг Т цохичихлоо ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд тухайн үед Т бид 2 учраа олоод Т ын гэрийн гадаа сууж байхад Т дахиад намайг зүүн нүд лүү цохисон....гэх мэдүүлэг, гэрч М.*******гийн: “...Т ирээд 20-30 минут болоод л Т Г 2 бие биеийнхээ үгийг сөрөөд муудалцаад эхэлсэн. Тэгсэн Т ын эхнэр Оюумаа энэ Г ийг яах гэж авч ирсэн юм гээд бид нарт хэлсэн. ...Тэгээд би буцаад хүрээд ирэхэд Т , Г хоёр гэрийн гадаа газар зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би салгаад юу болоод байгаа юм бэ гэхэд Г намайг нүд лүү Т цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд Г ийн нүд рүү харахад зуун нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд Г , Т 2 учраа олсон бололтой тойроод архи уугаад сууж байсан чинь Т шууд Г ийн зүүн нүд рүү нь гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.*******лжамцын: “...Т ирээд 30 орчим минут болоод л Т Г хоёр бие биеийнхээ үгийг сөрж эхэлсэн. Тэгэхээр нь Т ын урд талын айл руу ороод нэлээд юм яриад сууж байсан чинь манай эхнэр орилоод унасан. Тэгэхээр нь би гараад очиход манай эхнэр Т , Г хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод намайг явангуут хоорондоо зодолдоод яагаад байгаа юм бэ гэсэн чинь Г намайг Т цохичихлоо гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, гэрч Ц.*******ийн: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө гэртээ байж байхад манай ах над руу залгаад амь авар Т намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би Т ын гэрт яваад очиход манай ахын зүүн нүд нь хавдсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.*******ийн: “...анх Т ын гэрт байхад Т , Г нар нь хоорондоо зууралдаад байшингаасаа гараад явсан. Тэгээд байшингийнх нь гадаа довжооны үүд хэсэгт ноцолдоод байж байсан. Тухайн үед Т дээр нь гарчихсан байсан... тухайн үед юунаас болоод хэн нь хэнийгээ цохисон талаар огт мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад нэг ухаан орж ирэхэд Г нүүрээ дараад салаагаар нь цус гарчихсан сууж байсан. Тухайн үед Г хэлэхдээ Т намайг цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.*******гийн: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай хүү Г Т ын гэрт архи ууж байгаад юунаас болж маргалдсаныг мэдэхгүй ямар ч байсан Т д зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/, гэрч М.*******ийн: “...тухайн шөнө Г эд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Г ийн зүүн нүд их хавдартай аньсан. Уг нүдний уг хэсгээс цус гарч байсан тул Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт шууд хүргэсэн. Тухайн үед Т намайг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагчаар Л.Т : “...Тухайн үед хүмүүстэй хэрүүл маргаан хийхгүй байж байгаад ухаанаа хэсэг алдаад нэг ухаан ортол намайг гэрийн гадна талд Г хоолойноос багалзуурдаад миний дээр сууж байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. ...Мөн дүү, ээж нар нь ирсэн байхад хүртэл Т намайг зодсон гээд хэлээд байсан....” гэх мэдүүлэг, мөн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Г цагдаагийн хэсэгт гаргасан “******* овогтой Г би 7 дугаар сарын 24-ний шөнө 02 цагт Л.Т д зодуулсан тул хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх гомдол, хохирогч Ц.Г Орхон аймгийн “Медипас эмнэлэг”-т тодосгогч бодисгүй компьютер томограф толгойн зураг авахуулсан төлбөрийн баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг баримтуудаар хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Л.Т ын үйлдэл нь хохирогч Ц.Г эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Т ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай
хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ “...гэрт Ц.Г маргалдаагүй, би түүнийг цохиогүй, *******лжамц цохисон гэж мэдүүлж байгаа боловч тухайн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.Т ын яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн үед хүмүүстэй хэрүүл маргаан хийхгүй байж байгаад ухаанаа хэсэг алдаад нэг ухаан ортол намайг гэрийн гадна талд Г хоолойноос багалзуурдаад миний дээр сууж байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй байж байгаад улмаар маргааш өглөө нь сэрсэн. Мөн хэрэг болох үеэр миний ухаан орж гарч байх үед хохирогч Г нь Т намайг цохичихлоо гээд орилоод байсан. Мөн дүү, ээж нар нь ирсэн байхад хүртэл Т намайг зодсон гээд хэлээд байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Иймд шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардалд 4 500 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд 380 175 төгрөгийн эмчилгээний төлбөрийн нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн ба нүдний хагалгаанд орох мэс заслын төлбөрт 4 000 000 төгрөг шаардлагатай түүнийг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед биед зүүн нүдний ухархайн дотор дээд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Б.Буянхишигийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд хохирогчид учирсан хор уршиг арилаагүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Л.Т аас хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс нотлох баримтын шаардлага хангасан 380 175 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г эд олгох нь зүйтэй.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирогч Ц.Г нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Л.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 210 дугаартай дүгнэлт, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн дүгнэлт, байр суурьтай тус тус оролцсон болно.
Иймээс шүүгдэгч Л.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй зэргийг харгалзан, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т аас гэм хорын хохирол төлбөрт 380 175 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г эд олгож, хохирогч Ц.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж хавтаст хэргийн 95-р талд хавсаргасан бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Л-гийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т ыг 750 / долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т аас гэм хорын хохирол төлбөрт 380 175 /гурван зуун наян мянга нэг зуун далан тав/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Г эд олгож, хохирогч Ц.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж хавтаст хэргийн 95-р талд хавсаргасан бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ