Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1900

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01900

Улаанбаатар хот

 

                                                                                                                      

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 53 дугаар байранд  байрлах, Орчлон-10  Сууц  Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар  хороо,  10 дугаар хороолол 53 дугаар байрны 68 тоотод  оршин суух, Б.Мөнхбатад холбогдох

 

Орон сууцны дундын ашиглалын  зардалд 565 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Орчлон-10  Сууц  Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Мөнхбат тус сууц өмчлөлийн холбоонд төлөх ёстой 2015 оны оны 02-06 сарууд, 2016 оны 3-11 сарууд, 2017 оны 2-5 саруудын төлбөрийг төлөөгүй байх тул нийт565 045 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                         

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Урантөгс шүүхэд  гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Б.Мөнхбат 565 045 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Мөнхбатаас 565 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Мөнхбат 565 045 төгрөг төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 602 төгрөгийн 50 хувь болох 8801 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 8801 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Орчлон-10 Сууц  Өмчлөгчдийн Холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй Б.Мөнхбатад холбогдох орон сууцны дундын ашиглалтын зардалд 565 045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 8801 /найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орчлон-10 Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН