Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1904

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01904

Улаанбаатар хот

 

 

 

 

                               МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны анхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-05 тоотод   оршин суух, эрэгтэй, Түмэн тайж овогт Бэгзийн Дашнямын  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Б.Дашням, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга   Д.Агиймаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Дашням шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр засварчны ажилд орсон, 1985 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж ажилласан.Манай баазын боловсон хүчин, ашиглалтын инженер, баазын дарга нар ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг хувааж авсан байдаг.Энэ дундаас миний хөдөлмөрийн дэвтэр алга болоод олдохгүй байгаа юм.Надтай хамт ажиллаж байсан Д.Нарангэрэл, Х.Баярхүү нарыг гэрчээр асуулгасан.Мөн миний ажилд орсон тушаал хэрэгт хавсаргагдсан байгаа.Ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа, би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул би дээрх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Дашням 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан байх бөгөөд түүний хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэх боломжтой  байна.

 

Б.Дашням 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад засварчин, жолоочоор ажиллаж байсан болох нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазын даргын  1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн  183 тоот тушаал, 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Б.Дашнямд олгосон  баярын бичгүүд, гэрэл зураг, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний 375693 дугаартай бат илэрхийлэхэд бичигдсэн 1978-1988 оны бичилтүүд, гэрч Д.Нарангэрэл, Х.Баярхүү нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, Х.Баярхүүгийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Харин түүний 1989 оны 1 дүгээр сараас 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул энэхүү хугацааг сэргээн тогтоох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмэн тайж овогт Бэгзийн Дашнямыг 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад засварчин, жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож, 1989 оноос 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны харьяа авто баазад жолоочоор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Б.Дашнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН