| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/217 |
| Огноо | 2021-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/217
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч М.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Схолбогдох эрүүгийн 2115000000226 дугаартай, 163/2021/0201/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, нөхөр 7 хүүхэд, зээгийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.. овогт М-ын С /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Снь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн ажилчдын гэрт ЗАхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сөгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
2115000000226 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч ЗАөгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө намайг ажил дээр ирэхэд ******* гэх хүн охинтойгоо видео колл хийж байснаа “энэ нэг юм чамайг өөр хүнтэй хамт амьдарч байгаа юм яриад байна үнэн юм уу, худлаа юм уу” гэж хэлсэн. Тэгсэн охин цаанаас нь “наад гичийг чинь очиж байгаад алнаа” гэж хэлсэн тэгэхээр нь би охиныг нь “чи өчигдөр орой хулгайч нохой шиг гараад явсан аа мартчихсан юмуу” гэж хэлэхэд чи миний охиныг доромжиллоо гээд босож ирээд намайг эхлээд хайчаар далайсан тэгснээ хайчаа шидээд мод аваад миний баруун гуяны хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд та яаж байгаа юм гээд би түлхэхэд намайг заамдаж барьж аваад хана руу түлхээд, хүзүү ам урсан. Тэгсэн чинь дээрээс гэрийн унь унаж миний толгой дээр цохисон, тэгээд манай бригадын дарга ******* гэх хүнийг салгаад авсан. Инженер намайг аваад гарсан. ******* нь миний баруун хөлийн гуя хэсэгт хагалсан түлээний модоор 2 удаа цохисон. Бас намайг заамдаж аваад хана руу савсан тэгэхэд дээрээс гэрийн унь унаад миний толгойг цохисон. Бид хоёр нэг газар хамт ажилладаг. Би тухайн үед эмнэлэг дуудаж эмчид үзүүлсэн. Булган аймгийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмчид үзүүлсэн бас Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины рентген зураг авахуулж, “Медипас” эмнэлэг дээр тархины томографийн зураг авхуулсан. Одоо миний биеийн байдал нь толгой өвдөж, зүрхэн тус газар хатгаж өвдөнө. Уртаар амьсгаа авч болохгүй нуруугаар хатгуулж өвдөөд байна. Би нэр төрөө сэргээлгэмээр байна. Эмчилгээний зардлаа тухайн буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Би Булган аймгийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмчид үзүүлсэн бас Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины рентген зураг 20.000 төгрөгөөр авахуулж, “Медипас” эмнэлэг дээр тархины томографын зураг 150.000 төгрөгөөр авахуулсан. Энэ бүх зардлуудаа нөхөн төлүүлж авмаар байна. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
2. Гэрч Г.*******ын өгсөн: “...******* эгч утсаар ярьж байснаа ЗАтай хэрэлдээд, зууралдаад авсан тэгээд ******* эгч мод авснаа ЗАын баруун хөлийн гуя руу хоёр удаа цохиод хана луу шахаж түлхсэн, тэгсэн дээрээс гэрийн унь унасан. Тэгэхээр нь би та нар больцгоо хэрүүл хийх гээд байвал ажлын цагаас бусад үед, ажлын талбайгаас холхон болоорой гээд салгаад ******* эгчийг би аваад үлдсэн ЗАыг талбайн инженер ******* аваад гарсан. ******* нь ЗАыг хоёр удаа модоор баруун гуяны хэсэгт цохиод гэрийн хана луу түлхэхэд унь дээрээс унаад миний мөрөн дээр цохисон... Тухайн үед нэг нэгнээ янхан, гичий гэж хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
3. Гэрч М.*******гийн өгсөн: “... ******* эгч утсаар ярьж байснаа ЗАтай хэрэлдээд, зууралдаад авсан тэгээд ******* эгч мод авснаа ЗАын баруун хөлийн гуя руу хоёр удаа цохихоор нь очоод салгах гэтэл хана руу шахаад түлхсэн. Тэгэхээр нь би салгасан чинь ******* эгч галын хайч бариад авсан тэгсэн цаанаас бригадын дарга ******* очиж салгаад авахаар нь би ЗАыг аваад машинд суугаад явсан. ******* нь ЗАыг байнга хэл амаар доромжилж, хүн болгонтой унтаж хэвтдэг гэж яриад байдаг. Тиймэрхүү байдлаас болж хоорондоо хэрэлдсэн байх. ******* нь ЗАыг хоёр 2 удаа модоор баруун гуяны хэсэгт цохиод гэрийн хана луу түлхэхэд унь дээрээс унасан. Харин ЗА нь ******* эгчийг түлхэж харагдсан өөр зүйл болоогүй би очоод салгасан юм. ЗАыг түлхэх үед гэрийн 2-3 унь унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
4. Гэрч Ч.*******ийн өгсөн: “...эмээгийнд 17 цагийн үед очиход авга эгч ЗА нь хүнд зодуулсан байдалтай гэртээ ирчихсэн байсан. Намайг эмээгийнд яваад ороход манай эгчийн дух нь хавдчихсан хоолой ам нь хүнд маажуулсан байдалтай улайчихсан байсан. Толгой өвдөж байна. Гуя руу модоор цохисон гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
5. Гэрч Б.*******ын өгсөн: “...Надад хүнд зодуулсан гэж хэлсэн би биеийн ерөнхий үзлэг хийсэн. Ерөнхий үзлэгээр толгой өвдөнө, хүзүү цээж нуруу өвдөнө гэсэн зовиуртай, биеийн нүүр хүзүү хэсэгт зулгарсан, шалбарсан жижиг шархнуудтай байсан. Би ерөнхий биеийн байдлыг үзээд толгойны рентген зураг, нурууны рентген зураг цээжний рентген зураг авахуулж, үзүүлэхийг зөвлөсөн. Би юу болсон талаар асуухад миний баруун гуя руу модоор цохисон гэрийн хана луу авч шидсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
6. Яллагдагчаар М.Смэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 9 цаг 30 минутын үед би ажил дээрээ ирээд гар утсаараа Анирчулуунтай Facebook-ээр видео колл хийгээд ярьж байсан чинь ЗА гаднаас орж ирээд намайг хэнтэй видео колл хийж байгааг хараад охин Анирчулууныг “чи наана юу хийж байгаа юм өчигдөр чи хэвтрээсээ зугтаагаа биз дээ” гэж хэлэхээр нь би ЗАыг чи юу гээд охиныг минь доромжлоод байгаа юм гэж хэлсэн чинь охин Анирчулуун “наадах чинь юу гээд байгаа юм” гэж хэлэхээр нь би мэдэхгүй чамайг өчигдрөөс хойш ингээд байх юм гэж хэлсэн чинь ЗА “чи янхан минь өчигдөр зугтаагаа биз дээ” гэж хэлэхээр нь би босоод зуухны хажууд байсан түлээний хагадас аваад ЗАын гуя хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь ЗА чи яагаад намайг цохидог юм гээд ирэхээр нь би ЗАын мөр хэсэг рүү нь түлхсэн чинь ЗА хойшоо ухраад гэрийн хананд тулсан чинь дээрээс нь 3 ширхэг унь унасан тэгсэн орон дээр хэвтэж байсан бригадын дарга ******* босож ирээд намайг эгчээ боль битгий хэрүүл хийгээд бай гэсэн тэгээд инженер ******* ЗАыг гэрээс аваад гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 251 дугаартай: 1. ЗАбиед доод эрүү, хүзүү, цээжинд зулгаралт, баруун мөр, гуянд цус хуралт, дух, баруун сарвуу, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, хохирогч ЗАБулган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын Цагдаагийн тасагт гаргасан гомдол /хх-ийн 3-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 65-р тал/, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61-р тал/, хохирогч ЗАгомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 68-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Снь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн ажилчдын гэрт ЗАхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч З.ЗА, гэрч Г.*******, М.*******, Ч.*******, Б.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон ЗАбиед доод эрүү, хүзүү, цээжинд зулгаралт, баруун мөр, гуянд цус хуралт, дух, баруун сарвуу, гуянд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 251 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Снь хохирогч З.ЗАыг зодож цохисон үйлдлийн улмаас доод эрүү, хүзүү, цээжинд зулгаралт, баруун мөр, гуянд цус хуралт, дух, баруун сарвуу, гуянд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тухайн цаг хугацаанд үүссэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.Сайнзаяа дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Снь ЗАхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчМ.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч М.Сүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Сдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч ЗАнь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгуулахаар 170 000 төгрөг нэхэмжилж 150 000 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн ба шүүгдэгч М.Снь 300 000 төгрөг төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/95 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Схэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Сэрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Сэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Снь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт М-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчМ.С450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Снь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Савсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ