Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө ,

хохирогч Т.Ж , Б.Б ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц ,

иргэний нэхэмжлэгч С.А , Э.Г ,

шүүгдэгч Т.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д д холбогдох эрүүгийн 2113001000120 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Д , РД:БЕ82******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Т.Д  нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Цагаан хад” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Ц , Т.Ж , Б.Б  нарын 13 тооны адууг хулгайлж, нийт 16.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.Д  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг барагдуулж өгнө гэв.

2. Хохирогч Т.Ж  мэдүүлэхдээ: Би 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр манай адуун сүрэг “Цагаан хад” гэх газарт бэлчиж байсныг харсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр очиж харахад байхгүй байсан ба хулгайд алдсаныг мэдсэн. Тэгээд орон нутгийн 9-н мэдээгээр 3 удаа зарлуулсан. Нийт 13 тооны адуу хулгайд алдагдсан ба дотор нь Б.Б ын нэг тооны охин даага байсан.

Би одоо Т.Д аас 4.699.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Уг хохирлыг барагдуулж өгвөл гомдол саналгүй байгаа гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц  мэдүүлэхдээ: Би тухайн үед авто тээврийн осол гаргаж, ял эдэлж байсан. Манай эхнэр эргэлтэд ирэх үед болсон асуудлын талаар надад хэлэхэд би маш их харамсаж байсан. Дараа нь Т.Д  хулгайлсан талаар сонссон. Одоо Т.Д  бодит хохирлыг бүрэн төлж өгвөл гомдол саналгүй болно. Тэгээд би хавтас хэрэгт танилцахад уг алга болсон адуунуудыг хайсан зардлын зарим хэсгийг нэмээгүй, буруу бичсэн юм шиг байна. Баримтуудыг бүрэн хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Үүнийг анхаарч өгнө үү. Би одоо шатахууны 61.000 төгрөгийг нэмээд, нийтдээ 4.699.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

4. Хохирогч Б.Б  мэдүүлэхдээ: Миний хээр зүсмийн даага Т.Ж ийн адуу сүрэгт нийлсэн байсан. Тэгээд Т.Ж  2021 оны 05 сарын үед 13 тооны адуу хулгайд алдагдсан, үүний дотор нь миний хээр зүсмийн даага хамт явсан талаар хэлсэн. Уг адуунуудыг тал талаас хайж олоогүй байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллага дуудсан ба хүзүүнд цэнхэр өнгийн хадаг зүүсэн дэл сүүлийг засаагүй ямар нэгэн им тамгагүй байсан даагыг минь олсон гэж мэдүүлсэн. Тэгээд уг даага Улаанхус суманд байгаа юм байна, маргааш авч ирж өгнө гэсэн. Тэгээд би аймагтаа ирээд 7 хоног хоносон.  Уг даагыг нутагтаа авч явахдаа машин хөлсөлж авсан. Дараа нь мөрдөгч дахиад намайг дуудаад би хавтаст хэрэгтэй танилцсан. Би одоо адуугаа эрж, хайсан бензиний мөнгө болон аймагт ирж, явсан зардал, даагыг ачиж нутагтаа очсон мөнгө болох 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Уг хохирлыг төлүүлж авах хүсэлтэй байна. Би өөрийн даагыг амьдаар нь авсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч С.А  мэдүүлэхдээ: Би шүүгдэгч Т.Д аас 1.480.000 төгрөг авахаар болсон байсан. Түүнээс одоо 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй гэв.

6. Иргэний нэхэмжлэгч Э.Г  мэдүүлэхдээ: Би мотоциклийн үнэ болох 850.000 төгрөгийг бэлнээр Д д өгсөн. Уг худалдаж авсан мотоциклд зарим сэлбэг хэрэгслийг шинээр тавьсан. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001000120 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 6-8 дугаар хуудас/,

2. Хохирогч Т.Ж ийн нэг тооны адуу нядалсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 9-12 дугаар хуудас/,

3. Хулгайд алдагдсан гэх 13 тооны адуунаас олдсон 5 тооны адууг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эзэнд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 13-31 дүгээр хуудас/,

4. Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мотоциклд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 32-36 дугаар хуудас/,

5. Хулгайд алдагдсан гэх 13 тооны адууг тээвэрлэсэн Портер загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж битүүмжилсэн тухай тогтоол, “Toyota Ist”  загварын 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтасны 37-43 дугаар хуудас/,

6. Хулгайд алдагдсан гэх 13 тооны адууг хулгайлан авч өөр газарт хашсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 44-46 дугаар хуудас/,

7. Иргэн М.Ц ын 2020 оны мал тооллогын бүртгэл /1 дүгээр хавтасны 49-51 дүгээр хуудас/,

8. Хохирогч Б.Б ын 2020 оны мал тооллогын бүртгэл /1 дүгээр хавтасны 66-72 дугаар хуудас/,

9. Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан адуу болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтасны 73-94 дүгээр хуудас/,

10. Хохирогч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 98-99 дүгээр хуудас/,

11. Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107 дугаар хуудас/,

12. Иргэний нэхэмжлэгч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 23-24 дүгээр хуудас/,

13. Иргэний нэхэмжлэгч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 27 дугаар хуудас/,

14. Иргэний нэхэмжлэгч Э.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 30 дугаар хуудас/,

15. Иргэний нэхэмжлэгч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 34 дүгээр хуудас/,

16. Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 110-111 дүгээр хуудас/,

17. Гэрч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 113-114 дүгээр хуудас/,

18. Гэрч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 117 дугаар хуудас/,

19. Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 120-121 дүгээр хуудас/,

20. Гэрч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 127 дугаар хуудас/,

21. Гэрч Б.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129 дүгээр хуудас/,

22. Гэрч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,

23. Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 136 дугаар хуудас/,

24. Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 140-141 дүгээр хуудас/,

25. Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151 дүгээр хуудас/,

26. Гэрч П.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 155-156 дугаар хуудас/,

27. Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 160 дугаар хуудас/,

28. Гэрч Э.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/,

29. Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 17 дугаар хуудас/,

30. Шинжээч “Хас Үнэлгээ” ХХК-ны үнэлгээний 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001, 180, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 180, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 204, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 001, 002, 2021 оны 09 дүгээр сарын 264 дугаартай, адуу, тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд /1 дүгээр хавтасны 164-165, 170, 175,180, 2 дугаар хавтасны 63-64, 70-71, 77-78 дугаар хуудас/,

31. Яллагдагч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 195-198 дугаар хуудас/,

32. Яллагдагч Т.Д ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 199-220 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Д ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас хохирлыг төлж өгвөл гомдол саналгүй, шүүгдэгч Т.Д аас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох: -  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 6-8 дугаар хуудас/,

- Хохирогч Т.Ж ийн нэг тооны адуу нядалсан гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 9-12 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх 13 тооны адуунаас олдсон 5 тооны адууг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эзэнд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 13-31 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мотоциклд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 32-36 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх 13 тооны адууг тээвэрлэсэн Портер загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж битүүмжилсэн тухай тогтоол, “Toyota Ist”  загварын 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтасны 37-43 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх 13 тооны адууг хулгайлан авч өөр газарт хашсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 44-46 дугаар хуудас/,

- Иргэн М.Ц ын 2020 оны мал тооллогын бүртгэл /1 дүгээр хавтасны 49-51 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б ын 2020 оны мал тооллогын бүртгэл /1 дүгээр хавтасны 66-72 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан адуу болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтасны 73-94 дүгээр хуудас/,

- Хохирогч Т.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Буянт сумын 01 дүгээр багт оршин суудаг бөгөөд Буянт сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Цагаан хад” гэх газарт манай адуун сүрэг бэлчдэг байсан. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай адуу сүрэг “Цагаан хад” гэх газарт бэлчиж байсныг харсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр очиж харахад байхгүй байсан ба хулгайд алдсаныг мэдсэн. Тэгээд орон нутгийн 9-н мэдээгээр 3 удаа зарлуулсан. Нийт 13 тооны адуу хулгайд алдагдсан ба дотор нь иргэн Б.Б ын нэг тооны охин даага байсан. Манай хулгайд алдагдсан адуун сүрэг бүгд зөв талын гуяд “СV” тамгатай байсан ба ихэнх нь морь байсан.

...Би одоо Т.Д аас 4.699.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Уг хохирлыг барагдуулж өгвөл гомдол саналгүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 98-99 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед авто тээврийн осол гаргаж, ял эдэлж байсан. Манай эхнэр эргэлтэд ирэх үед болсон асуудлын талаар надад хэлэхэд би маш их харамсаж байсан. Дараа нь Т.Д  хулгайлсан талаар сонссон. Одоо Т.Д  бодит хохирлыг бүрэн төлж өгвөл гомдол саналгүй болно. Тэгээд би хавтас хэрэгт танилцахад уг алга болсон адуунуудыг хайсан зардлын зарим хэсгийг нэмээгүй, буруу бичсэн юм шиг байна. Баримтуудыг бүрэн хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Үүнийг анхаарч өгнө үү. Одоо би шатахууны 61.000 төгрөгийг нэмээд, нийтдээ 4.699.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Буянт сумын 02 дугаар багт оршин суудаг бөгөөд манай сумын 01 дүгээр багийн иргэн Т.Ж  гэх хүний адуун сүрэг, манай адуу сүргийн бэлчээр нэг газарт байдаг. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын эхээр манай адуу сүрэг дотор байсан хээр зүсмийн охин даага гэнэт алга болсон. Тэгээд уг хээр зүсмийн даагыг хайж байхад иргэн Т.Ж ийн адуу сүрэгт нийлсэн байсныг хараад очиж хүзүүнд цэнхэр хадаг зүүж Т.Ж  нарт захиж явсан. Түүнээс хойш Т.Ж ийн адуу сүрэгт явж байсан. Тэгээд Т.Ж ийн адуу сүрэг хулгайд алдагдах үед дотор нь миний хээр зүсмийн даага хамт явсан ба тал талаас хайж олоогүй байсан. Миний хулгайд алдагдсан даага бол хээр зүсмийн охин даага байсан ба хүзүүнд цэнхэр өнгийн хадаг зүүсэн дэл сүүлийг засаагүй ямар нэгэн им тамгагүй байсан.

... Би одоо адуугаа эрж, хайсан бензиний мөнгө болон аймагт ирж, явсан зардал, даагыг ачиж нутагтаа очсон мөнгө болох 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Уг хохирлыг төлүүлж авах хүсэлтэй байна. Би өөрийн даагыг амьдаар нь авсан. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэний нэхэмжлэгч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Д тай зээр зүсмийн гүүг даагатай нь хамт 900.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Тэгээд Д д би эхний удаа 300.000 төгрөг, дараагийн удаа 600.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Нийт 900.000 төгрөг өгсөн. 2 адуу худалдаж авсан 900.000 төгрөгийг Д аас нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 23-24 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.А ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Д д мотоциклоо 1.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Мөн 480.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Нийт 1.480.000 төгрөг өгсөн байгаа.

...одоо би Т.Д аас 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Г гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би бэлэн 850.000 төгрөгийг тоолоод Д д өгсөн юм. Миний бие мотоциклоо унаад эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Д  нь аймгийн төв орно гэж хэлээд сумын төвд үлдсэн юм.

... Би мотоциклийн үнэ болох 850.000 төгрөгийг бэлнээр Д д өгсөн. Уг худалдаж авсан мотоциклд зарим сэлбэг хэрэгслийг шинээр тавьсан. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэний нэхэмжлэгч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Портер загварын тээврийн хэрэгслээр ачаа зөөж, таксинд явдаг байсан юм. Тэгээд 2021 оны 04-05 дугаар сарын үед байх миний портер загварын тээврийн хэрэгсэлд Д  нь өөрийн гэх 5 тооны адууг Улаанбаатар хот руу явах постын цаана, Бөхөн уулийн хажуунаас А  гэх залуугийн хамт ачиж, Бугат сумын 2 дугаар багт оршин суудаг Н  гэх айлын өвөлжөөнд хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Н ийн өвөлжөөнд очоод 5 тооны адуунаас 4 адууг буулгаж, 1 тооны адуу үлдэхээр нь би худалдаж авахаар Д тай ярьж тохирсон юм. Тэгээд миний бие Д аас 1 тооны адууг бэлэн 600.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд худалдаж авсан адуугаа өөрийн хашаандаа 7 хоног байлгаж байгаад И  гэх залууд бэлэн 700.000 төгрөгөөр зарсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас залгаж надаас гэрчээр мэдүүлэг авсан юм. Тэгээд би Д аас хулгайн адуу худалдаж авсан тухайгаа мэдэж, И  гэх залуугаас Цагдаагийн алба хаагч адууг нь хураан авч. Миний бие И т зарсан адууны үнэ болох 700.000 төгрөгийг бэлнээр буцаагаад өсөн юм.

Миний бие Д аас 1 тооны адууг бэлэн 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн адуу гэж огт мэдээгүй юм. 1 тооны адуу худалдаж авсан 600.000 төгрөгийг Д аас нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 34 дүгээр хуудас/,

- Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр миний хүү болох Б  нь манай адууг бэлчээрт байгаа эсэхийг үзэж харахаар явж өдөр 15-16 цагийн үед манай гэрт буцаад ирсэн. Тэр ирэхдээ “адуун сүрэг Цагаан хотгор гэх газарт бэлчээрт байна, харин хүргэн ах С ийн шүдлэн адуу нь үл мэдэх шар халзан зүсмийн морьтой нийлчхээд салахгүй байна” гэх зүйлийг хэлж ирсэн. Тэгээд би “за наад шүдлэнгээ салгаж авахгүй бол болохгүй, холоос ирсэн адуу бол дагуулаад явчихна” гэж хэлэхэд Б  за гэж хэлээд буцаад адуундаа явж харанхуй болохоос өмнө бүх адуунуудаа тууж ирсэн. Б  нь манай энэ өвөлжөөнд бүх адууг тууж ирсний дараа алдуул шар халзан зүсмийн морийг барьж аваад чөдөрлөж давхар аргамжилж бусад адуунуудыг бэлчээрт гаргасан. Тэгээд би уг алдуул адууг барьж авсны маргааш нь бие жоохон өвдөөд байхаар нь гайгүй болсны дараа цагдаад очиж албан ёсны тэмдэглүүлье гэж сууж байхад манайд Н  ямаагаа самнахаа өглөөний 06-07 цагийн орчимд ирсэн.

Тэгээд Н  ирсний дараа надаас энэ юу нь адуу билээ ах гэж асуусан бөгөөд би түүнд энэ бол манай адуунд ирж нийлсэн алдуул морь, би маргаашнаас аймаг орж цагдаад хэлэх гэж байна гэж хэлэхэд тэр “би энэ адууг мэдэх юм байна, энэ адуу бол Буянт сумын урианхай залуугийн адуу гэж нэг хүний нэр хэлж тэр хүн урд зүгийн аймгуудаас авчирч хашаандаа байрлуулж байхад хашаанаас үсэрч чөдөртэй алдагдсан морь мөн байна. Би уг урианхай залуугийн дугаар мэднэ би хэлчье” гэж хэлсэн. Тэгээд Н  манайд байсан 28 ямааг саравчтай хашаанд оруулж эхнэрээ авчрахаар яваад өгсөн бол тэр явсны дараа би хүүхдүүддээ энэ алдуул морины зургийг гар утсаар дарж аваарай юмыг яаж мэдэхэв, дараа нь бид нарт асуудал үүсч болзошгүй гээд зургийг нь авхуулсан. Удалгүй Н  эхнэрээ аваад манайд хүрээд ирсэн ба тэднийх тухайн үед манайхаас 4-5 км зайд байрлах өвөлжөөндөө байсан ба Н  ирсний дараа би энэ алдуул адууны тухай нөгөө Буянт сумын урианхай залууд хэлчихлээ, тэр ирэхээр боллоо гэх зүйлийг надад хэлсэн. Тэгээд Н  манай хашаанд ямаагаа самнаж байх үед буюу 12 цаг өнгөрч байхад нөгөө адууны эзэд ирлээ гэж манай хүүхдүүд надад хэлсэн бөгөөд тухайн үед би өвдөж байсан болохоор очоогүй. Харин манай эхнэр хэсэг хугацааны дараа гаднаас орж ирснээ нөгөө алдуул адууг эзэд нь нядлах гэж байна гэх зүйлийг надад хэлсэн ба манай хүү Б  нь Н ийн хамт нөгөө хүмүүст тусалж явж байсан ба нядлаад аваад явчихлаа би машинд нь өргөлцөөд тавьж өглөө гээд ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 110-111 дүгээр хуудас/,

- Гэрч А.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... адууны эзэн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед манай өвөлжөөний доод талд ирж адуугаа нядлаад аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 113-114 дүгээр хуудас/,

- Гэрч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Бугат сумын 02 дугаар багт мал малладаг малчин хүн юмаа. Өлгий сумын иргэн Т овогтой Д  /Дашка хоч нэртэй/ гэх хүнтэй 2021 онд эмнэлэгт хэвтэж байхад танилцсан. Тэгээд Т.Д д тухайн үед хямдхан адуу олж өгөх талаар захисан байсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр аймгийн төвөөс Т.Д д тааралдсан. Тэр үед надад “чи хямд адуу худалдаж авах уу” гэхээр би хямд адуу байвал авна гэсэн. Тэгээд Т.Д  надад одоо 300.000 төгрөгийн хэрэг гарч байна, би адуу авч ирсний дараа үлдсэн мөнгийг авах болно гэж асуухаар нь би 300.000 төгрөг өгсөн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын үед Т.Д  эхлээд шар зүсмийн зөв талын гуяд С\/ тамгатай морь хажууд нь халиун саарал зүсмийн адил тамгатай морь нийт 2 тооны адууг цагаан өнгийн портер загварын машинаар миний дүү С овогтой А , үл таних машины жолоочтой гурвуулаа манай гэрт ирж 2 тооны морийг буулгаад яваад өгсөн. Тэгээд манай хашаанд буулгасан Т.Д ын 2 тооны адууг хашаанаас гаргахад шар зүсмийн морь чөдөртэй үлдсэн бөгөөд хажууд нь байсан халиун саарал зүсмийн морь үргэж зугтааж явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т.Д  дахиж цагаан портер машинтай манай дүү С.А  нөгөө жолоочтой хамт дахиж 4 тооны адуу ачиж ирсэн. Уг адуунууд нь том биетэй зээрд зүсмийн гүү хажууд нь 4 хөл нь алаг төлтэй хээр зүсмийн даага, зээрд зүсмийн байц, улаан хээр зүсмийн гунан байсан бөгөөд бүгд зөв талын гуяд “CV” тамгатай байсан. Тэгээд Т.Д  яваад өгсөн. Тэгээд манай хаваржаанаас 5-6 км-ийн зайтай газарт байрлах Б  овогтой А  гэх хүний хотонд очиход урьд нь зугтааж явсан Т.Д ын халиун саарал зүсмийн 1 тооны морийг барьж авч Т.Д д мэдэгдсэн одоо ирнэ гэж сууж байсан.

Тэгээд хэсэг хугацааны дараа Т.Д  жижиг цагаан өнгийн машинаар ирж нөгөө халиун саарал зүсмийн адууг А н хүү Б , миний бие, Т.Д  гурвуулаа уг адууг нядалж машинд ачиж өгсөн. Тэгээд Т.Д  жолоочтой хамт яваад өгсөн.Тэгээд 7 хоногийн дараа уг 4 тооны адууд өөрсдийн тамгыг дарж явуулсан. Тэгээд аймгийн төвд ирж Т.Д д үлдсэн адууны тооцоо болох 600.000 төгрөг өгсөн. Т.Д ын өгсөн 4 тооны адуугийн унагатай гүүг би 900.000 төгрөгөөр үнэлж авсан ба үлдсэн 2 тооны адууг миний дүү С.А  худалдаж авсан. Түүний тооцоог хэзээ өгснийг сайн мэдэхгүй болно. Түүнээс хойш манай адуу сүрэгт Т.Д ын өгсөн 4 тооны адуу явж байсан бөгөөд өнөөдөр нэг хүн цагдаа дагуулан очиж миний хулгайд алдагдсан адуу мөн байна гэж Т.Д аас авсан 4 тооны адууны нэг болох улаан хээр зүсмийн гунан адууг таньж авч явсан. Миний Т.Д аас худалдаж авсан адуу бол том биетэй зээрд зүсмийн гүү зөв талын гуяд “СV” тамгатай, хажууд нь 4 хөл нь алаг, төлтэй хээр зүсмийн дага, түүний хажууд зээрд зүсмийн байц, улаан хээр зүсмийн гунан байсан бөгөөд бүгд зөв талын гуяд “СV” тамгатай байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 117 дугаар хуудас/,

- Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 6 дугаар багт амьдардаг бөгөөд миний төрсөн ах болох С овогтой Н  гэх хүний танил хүн болох Д  гэх хүнийг манай гэрт дагуулж ирээд бид нарт адуу худалдахаар болсон гэж надаас 300.000 төгрөг асууж аваад Д д өгсөн. Тэгээд Д ыг манай гэрээс таксины зогсоолд хүргэхээр өөрийн унаж явсан улбар шар өнгийн хятад загварын мотоциклээр явж байхад надад чи энэ мотоциклийг зарах уу би чамд нэг тооны адуу өгье гэхээр нь би түүний саналд нэгдэж өөрийн мотоциклийг нэг тооны адууд зарахаар тохирсон. Тэгээд 1 хоногийн дараа Д  манай гэрт ирээд миний улбар шар өнгийн улсын дугааргүй хятад мотоциклийг нэг тооны адуу өгөхөөр болж тохироод аваад явсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын дунд үед манай гэрт цагаан өнгийн портер машинаар 2 тооны морь ачиж ирсэн. Уг ачиж ирсэн 2 тооны морины нэг нь халиун саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай нөгөө морь нь шаргал зүсмийн адил тамгатай морь байсан. Тэгээд манайд авч ирсэн 2 тооны адуу ямар учиртай адуу вэ гэж Д аас асуухад “миний өөрийн морь юмаа хашаанд тэжээж байсан, одоо хөдөө бэлчээрт гаргах санаатай байна. Танай ах С.Н ийн өвөлжөөнд байлгаж баймаар байна” гэхээр нь өөрийн муу санаагаар надаас авсан мотоциклийн оронд 2 тооны адууг барьцаалан авъя гэсэн бодол төрж Д , портерын жолооч бид гуравуулаа Бугат сумын 02 дугаар багт байрлах манай ах С.Н ийн өвөлжөөнд очиж хашаанд буулгасан. Тэгээд Д  тухайн 2 тооны адуугийн дэл сүүлийг зассан. Тэгээд би Д аас одоо надад энэ 2 адуугийн нэгийг нь мотоциклийн оронд өгөх юм уу гэж асуухад чамд өгөх адуу Улаанбаатараас аймаг луу орох шинэ постын хажууд байна. Одоо чамд өгөх адуунуудыг дахиж очоод аваад ирье гэхээр нь бид гурав цагаан өнгийн портер загварын машинтай Улаанбаатар хотоос аймаг луу орох шинэ постын дээд талд ирсэн. Тэр бэлчээрт нийт 6 тооны адуу байсан. Уг 6 тооны адууг Д  тэр хавьд ойрхон нэг хаваржаа хашаанд тууж ирсэн. Тэгээд жолооч хоёр нийлж уг 6 тооны адуугийн 5 тооны адууг барьж цагаан портерт ачсан. Би уг адуунуудыг хамт ачилцсан. Тэгээд 6 тооны адуугийн нэг болох хар хээр зүсмийн азаргыг тухайн газарт үлдээж бид гурав машинаар 5 тооны адууг ачиж аваад миний ах С.Н ийн гэрт очсон. Тэгээд миний ах алаг шийртэй төлтэй хээр зүсмийн даага, зээрд зүсмийн гүү хоёрыг авсан ба үлдсэн зээрд зүсмийн байдас, улаан хээр зүсмийн гунан хоёрыг би худалдаж авахаар буулгаж авсан. Үлдсэн хар хээр зүсмийн даагыг буцааж ачаад аваад явсан.

Миний ах С.Н  бид хоёр Т.Д аас нийт 4 тооны адуу худалдаж авсан бөгөөд уг адуунууд бол том биетэй зээрд зүсмийн гүү, зөв талын гуяд “CV” тамгатай, зээрд зүсмийн байдас, зөв талын гуяд “СV” тамгатай, улаан хээр зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай, гунан, алаг шийртэй, төлтэй хээр зүсмийн даага зөв талын гуяд “CV” тамгатай, зөв талын хаад “CV” тамгатай байсан бөгөөд манайд ирсний дараа зээрд зүсмийн байдас болон улаан хээр зүсмийн гунан адууд өөрийн тамгыг дарж буруу талын чихний араас ухам им тавьсан. Өөр ямар нэгэн адуу аваагүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 120-121 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 01 дүгээр багт эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн саарал өнгийн Ист загварын 00-00 бөт улсын дугаартай машинаар өдөр бүр аймгийн төвд таксинд гардаг. Т овогтой Д  гэх хүнийг огт танихгүй хүн байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын дунд үед Өлгий сумын 13 дугаар багт таксигаар хүн хүргэж ирж байхад намайг гар өргөж зогсоож таксинд явах уу гэж асуухаар нь би явна гэсэн. Тэгээд бид хоёр Бугат сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай газарт өдрийн 09 цагийн үед үл таних нэг хүний гэрт очсон. Уг залуу замдаа нэг хүнд гар утсаар ярьж байсан ба бид нарын урьдаас нэг залуу мотоциклтэй тосож аваад бид нарыг үл таних айлын гадаа байсан аргамжтай чөдөртэй нэг тооны цагаан шийртэй халиун зүсмийн морины хажууд ирсэн. Тэгээд үл таних айлаас нэг залуу бид нарын хажууд ирж бид дөрөв тухайн аргамжтай адуугийн хажууд байсан. Тэгээд 3 залуу тухайн аргамжтай алаг шийртэй халиун зүсмийн морины зөвхөн толгойг тасалж цусыг нь гаргаад дууссаны дараа адууны бүтэн биеийг миний ист машины суудлыг хэвтүүлэн тухайн морины махыг бүтнээр нь ачиж авсан. Тэгээд Т.Д  бид хоёр аймгийн төвд ирж Сагсай сум руу явах замд үл таних монгол айлд очиж адууны махыг буулгаж авсан. Тэгээд надад орой адууны махыг ченжид өгөх үед таныг дуудна гэж миний гар утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд хэдэн цагийн дараа миний гар утас луу залгаж нөгөө махыг ченжийн гэрт хүргэхээр боллоо, та хүрээд ирэх үү гэхээр би тухайн мах буулгасан монгол айлд очоод нэг тооны халиун зүсмийн адууны махыг ачиж аваад Өлгий сумын 10 дугаар багт байрлах үл таних нэг айлд очоод тухайн адууны махыг жин хэмжигчид тавихад 143 кг мах гарсан ба мөнгийг хоорондоо тохирч байсан. Тэгээд надад таксины мөнгө гэж 40.000 төгрөг өгсөн. Тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 127 дугаар хуудас/,

- Гэрч Б.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 10 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд аймгийн төвд малын захад малын ченж хийдэг. Би С овогтой С гаас 2021 оны 05 дугаар сарын дунд үед нэг тооны даага 700.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Миний С.С гаас худалдаж авсан адуу бол хээр зүсмийн ямар им тамгагүй, дэл сүүлийг зассан адуу байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 129 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 12 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй болно. Т овогтой Д  гэх хүнийг сайн таньдаг бөгөөд ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй болно. Миний бие аймгийн алдарт уяач Х.П ийн хурдан удмын адууг тэжээж уядаг бөгөөд зарим үед Т.Д ын хүүхдийг Х.П ийн морийг унуулж уралдуулдаг байсан. Тэр талаар танилтай байдаг. Т овогтой Д  нь 2021 оны 05 дугаар сарын дунд үед Өлгий сумын 12 дугаар багт байрлах манай гэрт цагаан өнгийн портер загварын машинаар өдрийн 10 цагийн үед хар шийртэй, шаргал цагаан саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай том биетэй зассан дэл сүүлтэй нас гүйцсэн морийг авч ирж манай хашаанд буулгасан. Тэгээд би энэ ямар учиртай адуу вэ гэхээр Т.Д  миний худалдаж авсан адуу байгаа юмаа, надад хашаа байхгүй учраас танай хашаанд авч ирлээ. Зарим хүмүүст үзүүлж хэдэн хоногийн дараа зарах болно. Тэр хүртэл танай хашаанд байлгах гэсэн юм гэхээр нь манай хашаанд оруулсан. Тэгээд тухайн адуу манай хашаанд 2 хоног байлгаад Т.Д  нь өөрөө аваад явсан. Т.Д  цагаан өнгийн портер загварын машинаар өдрийн 10 цагийн үед хар шийртэй, шаргал цагаан саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай том биетэй зассан дэл сүүлтэй нас гүйцсэн морийг авч ирж манай хашаанд буулгасан. Ямар нэгэн им байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133 дүгээр хуудас/,

- Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 2 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд аймгийн төвд малын захад малын ченж болон бусад төрлийн ченж хийдэг. Миний бие Т.Д аас 2021 оны 03 дугаар сарын сүүлээр улаан алаг зүсмийн монгол үхэр 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын дунд үед манай хашаанд цагаан өнгийн портер загварын машинаар 2 тооны халиун саарал зүсмийн морь авч ирж зарна гэхээр нь би гарал үүслийн гэрчилгээг асуусан. Тэгээд би гарал үүслийн гэрчилгээг авч ирье, тэр хүртэл танай хашаанд буулгаж байх уу гэхээр нь манай хашаанд буулгасан. Тэгээд манай хашаанд 1 хоног байсан ба 2 дахь хоногт Т.Д д залгаж гарал үүслийн гэрчилгээ байхгүй бол 2 тооны адууг худалдаж авч чадахгүй гэхээр нь манайд ирээд 2 тооны адууг хөтлөөд авч явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 136 дугаар хуудас/,

- Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 04 дүгээр багт амьдардаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын дунд үеэр өөрийн цагаан өнгийн 0000 БӨА улсын дугаартай портер загварын машинаар нэг газраас очиж бууц ачиж байхад Т овогтой Д  жижиг машинтай надад ирсэн. Тэгээд чи таксинд явах уу миний өөрийн хэдэн тооны адуу байгаа түүнийг зарах гэсэн юмаа. Адуунуудыг портер машинаар ачаад хүргэж өгөх шаардлагатай байна гэхээр нь би түүний саналд тохирч таксинд 150.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд би ачиж байсан бууцыг аймгийн төвд буулгаж Т.Д ын заасан газар болох Улаанбаатар хотоос аймаг луу орох шинэ постын дээд талд үл таних нэг айлын хаваржаа хашаанд очсон. Уг хашаанд Т.Д  цаанаас 10 тооны адуу тууж ирээд хашаанд оруулсан. Тэгээд уг 10 тооны адуун сүргээс эхлээд 5 тооны адууг миний цагаан өнгийн портер машинд ачиж аваад үлдсэн 5 тооны адууг хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд би энэ адуунуудын гарал үүслийн гэрчилгээ байгаа уу гэхээр адууны тоог бичсэн гарал үүслийн гэрчилгээг үзүүлсэн. Тэгээд 5 тооны адууг ачиж аваад аймгийн төвд орж ирж постод Т.Д  очиж гарал үүслийн гэрчилгээг үзүүлэн аймгийн төвд орж ирсэн. Тэгээд 2 тооны халиун саарал /шаргал/ зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай морийг Өлгий сумын 12 дугаар багийн иргэн С  овогтой А  гэх хүнд очиж үзүүлээд түүний хашаанд буулгасан. Дараа нь хар шийртэй шаргал саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай 1 тооны морийг Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Б.Б  /Б/ гэх хүний хашаанд буулгасан. Дараа нь үлдсэн 2 тооны халиун саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай морийг аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай газар Бугат сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт өвөлждөг С овогтой Н  гэх хүний гэрт хүргэж өгсөн. Тэгээд маргааш нь өглөө урьд нь 5 тооны адуу ачсан хашаанд С.А, Т.Д  бид гурвуулаа очсон. Тэр хавьд нөгөө үлдсэн 5 тооны адуу нэг азарга нийлүүлсэн явж байхаар нь хашаа луу бид нар тууж очсон. Тэгээд миний портер машинд зээрд зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай нас гүйцсэн гүү, зээрд зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай байдас, улаан хээр зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай гунан, алаг шийртэй, төлтэй, зөв талын гуяд “CV” тамгатай, зөв талын хаад “СV” тамгатай хээр зүсмийн даага, ямар нэгэн им тамгагүй хүзүүнд цэнхэр өнгийн хадагтай хээр зүсмийн даага нийт 5 тооны адууг миний цагаан өнгийн портер машинд ачиж аваад аймгийн төв луу явсан. Уг 5 тооны адууг хариулж явсан үл таних азарга тэр хавьд үлдсэн байсан.

Тэгээд бид гурав шууд Бугат сумын 02 дугаар багт байрлах С овогтой Н ийн гэрт очиж зээрд зүсмийн гүү, зээрд зүсмийн байдас, алаг шийртэй төлтэй хээр даага, улаан хээр зүсмийн гунан нийт 4 тооны адууг буулгасан. Тэгээд миний машинд хээр зүсмийн хүзүүнд цэнхэр хадагтай им тамгагүй даага үлдэхээр нь энэ даагыг яах уу, худалдах уу, би худалдаж авъя гэхээр нь шууд надад 600.000 төгрөгт үнэлж өгсөн. Тэгээд Т.Д  бид хоёр цэнхэр хадагтай даагыг аймгийн төвд ачиж ирээд өөрийн хашаанд буулгаж авсан. Тэгээд Т.Д ыг гүүрийн аманд ирж буулгаад яваад өгсөн. Тэгээд цэнхэр хадагтай даагыг Б овогтой И  гэх хүнд 700.000 төгрөгөөр худалдсан. Өлгий сумын 12 дугаар багийн иргэн С.А ын гэрт хүргэсэн 2 тооны адуу бол халиун саарал /шаргал/ зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай дунд зэргийн биетэй нэг нь туранхай нэг нь дунд махтай морь байсан. Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Б.Б ын гэрт хүргэсэн 1 тооны адуу бол хар шийртэй шаргал саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай том биетэй 1 тооны морь байсан. Бугат сумын 2 дугаар багийн иргэн С.Н ийн гэрт хүргэсэн 6 тооны адуу бол эхлээд 2 тооны халиун саарал зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай морийг хүргэж дараан зээрд зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай нас гүйцсэн гүү, зээрд зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай байдас, улаан хээр зүсмийн зөв талын гуяд “CV” тамгатай гунан, алаг шийртэй, төлтэй, зөв талын гуяд “CV” тамгатай, зөв талын хаад “CV” тамгатай хээр зүсмийн даага, ямар нэгэн им тамгагүй хүзүүнд цэнхэр өнгийн хадагтай хээр зүсмийн даага нийт 5 тооны адуу хүргэж 4-ийг нь буулгаад үлдсэн ямар нэгэн им тамгагүй хүзүүнд цэнхэр өнгийн хадагтай хээр зүсмийн даагыг буцааж аймаг луу ачиж явсан байсан. Миний машинаар 2 удаа нийт 10 тооны адуу ачсан бөгөөд өөр ямар нэгэн адуу ачаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 140-141 дүгээр хуудас/,

- Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Т овогтой Д  гэх хүнийг огт танихгүй бөгөөд бид нар байнга мал худалдаж авдаг А  овогтой А  гэх хүн 2021 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр миний гар утас луу залгаж надад нэг тооны адуу байна, та худалдаж авах уу гэхээр нь тухайн үед би гадуур явж байсан болохоор одоо очиж таны адууг харж худалдан авах зав байхгүй байна гэж хэлэхээр нь А.А  тэгвэл энэ адуу нэлээн сургаагүй адуу байна, танай хашаанд оруулаад явъя, маргааш үнэ ханшийг тохирох болно гэхээр нь манай хашаанд оруулсан. Тэгээд би орой малын захаас ирээд тухайн адууг харахад дундуур махтай, туранхайдуу морь болохоор нь А.А д залгаж энэ адуу туранхай байна, би худалдаж авч чадахгүй гэхээр нь тэгвэл та өөрөө ямар үнээр авах юм вэ гэж надаас асуусан. Тэгээд бид 850.000 төгрөгөөр худалдаж авна гэхээр нь шууд ав гэсэн. Тэгээд тухайн адууны үнэ ханшинд тохироод уг морийг 2 хоног өөрийн хашаанд байлгаж байгаад нядалсан. Уг морины махыг Тирлик захад байрлах өөрийн махны лангууд хүргэж зарж дуусгасан. Миний А.А гээс худалдаж авсан адуу бол шаргал халиун зүсмийн дэл сүүлийг зассан, 4 хөлний шилбэ хэсэг нь хар, зөв талын гуяд “CV” тамгатай том биетэй морь байсан. Ямар нэгэн им байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 151 дүгээр хуудас/,

- Гэрч П.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 10 дугаар багт эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд аймгийн төвд малын захад мал, махны ченж хийдэг. Миний бие байнга хүмүүсээс мал худалдаж аваад хэдэн төгрөг нэмж зардаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр онгоцны буудал тал руу өөрийн худалдаж авсан хэдэн тооны хонь, ямааг хариулж явж байхад бид нар байнга мал худалдаж авдаг А  овогтой А  гэх хүн надад ирсэн. А.А  надад нэг тооны адуу ирж байгаа тэр адууг худалдаж авах уу гэхээр нь би аваад ир харж байгаад хэлье гэхээр нь нэг хүн луу залгахад хэсэг хугацааны дараа нэг тооны халиун саарал зүсмийн морь авч ирсэн. Тэгээд уг адууг хараад 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би хариулж явсан малын хажууд үлдсэн бөгөөд А.А  манай хашаа луу авч яваад манай хашаанд оруулж явсан байна.

Тэгээд орой А.А ийг дуудаж 1.000.000 төгрөгийг бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд уг нэг тооны халиун саарал зүсмийн морины махыг Тирлик захад байрлах өөрийн махны лангууд хүргэж зарж дуусгасан. А.А гээс эхний удаа 1 тооны халиун зүсмийн морь худалдаж авсан ба дараа нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 99 кг бэлэн нядалсан адууны мах худалдаж авсан. Тухайн махыг нэг кг-ийг 9.000 төгрөгөөр бодож авсан. Эхний морь нь халиун зүсмийн том биетэй дэл сүүлийг зассан, зөв талын гуяд “CV” тамгатай морийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний А.А гээс худалдаж авсан адуу бол халиун саарал зүсмийн дэл сүүлийг зассан, зөв талын гуяд “CV” тамгатай том биетэй морь байсан. Ямар нэгэн им байхгүй байсан. А.А ийн хажууд өндөр үл таних залуу байсан ба уг залуу халиун морины гэрчилгээний код гэж 575321 гэсэн 6 оронтой тоо бичүүлж явсан ба 2 дахь удаа мах авч ирэх үед ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй байсан. 2 дахь удаа адууны мах авч ирэхэд ямар нэгэн адууны арьс, толгой байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 155-156 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн Сантай-Алтай ХХК-ны “Алтан нутаг” хиамны цехийн захирлаар ажиллаж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т овогтой Д  жижиг саарал өнгийн машинтай манай Бугат сумын 3 дугаар багт байрлах Дөрвөн Сантай-Алтай ХХК-ны “Алтан нутаг” хиамны цехэд адууны шулсан мах авсан. Уг адууны мах нь нийт 80 кг гарсан ба нэг кг махыг 6.000 төгрөгөөр бодож нийт 480.000-500.000 төгрөг банкаар дамжуулсан шиг санагдаж байна. Би Т.Д аас нийт 88 кг адууны шулсан мах худалдаж авсан бөгөөд нэг кг махыг 6.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед адууны мах орон нутгийн ханшаар нэг кг мах 6.500 төгрөг байсан. Тухайн махыг орон нутгийн ханшнаас доогуур үнээр авсан асуудал байхгүй болно. Би тухайн адууны махыг хулгайн адууны мах гэдгийг огт мэдээгүй ба тухайн үед Т.Д аас асуухад ямар нэгэн хулгайн адуу биш, гарал үүслийн гэрчилгээг авч ирж өгнө гэхээр нь Т.Д д итгэсэн. Тухайн үед өөрийн хар дэвтэрт мах авчирч өгсөн он сарыг бичиж авсан байсан. Тийм учраас 2021.05.18-ны өдөр гэдгийг баталгаатай хэлж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 160 дугаар хуудас/,

- Гэрч Э.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын эхэн үеэр Д  манай гэрт улаан шар өнгийн Хятад улсын дугааргүй мотоцикл унаж ирсэн. Тэгээд би Д аас “...боломжийн 2 жил уначихмаар мотоцикл байна уу...” гэж асуусан чинь Д  унаж ирсэн мотоциклоо надад сонирхуулсан юм. Тэгээд би унаж үзээд боломжийн хүч сайтай, эдэлгээ багатай байхаар нь би 800.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд Д  за 50.000 төгрөг нэмээд 850.000 төгрөгөөр худалдаж аваарай гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд за болж байна, хэд хоногийн дараа хамт сумын төв орж мөнгийг чинь өгье гэж тохиролцон. Тэгээд хэд хоногийн дараа манай гэрт мотоциклтойгоо ирээд намайг дагуулаад Буянт сумын төв орсон. Тэгээд би бэлэн 850.000 төгрөгийг тоолоод Д д өгсөн юм. Миний бие мотоциклоо унаад эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Д  нь аймгийн төв орно гэж хэлээд сумын төвд үлдсэн юм. Миний бие мотоциклийн үнэ болох 850.000 төгрөгийг бэлнээр Д д өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/,

- Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Д аас адуу худалдаж аваагүй. 2021 оны 06 дугаар сарын үед байх сайн санахгүй байна. Д  над руу залгаад адуу худалдаж авах уу гэж асуухаар нь би өөрөө адуу худалдаж авахгүй ээ, харин адуу авах хүн байвал би хэлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би мал, махны ченж Е , Б  гэх 2 залуугаас адуу худалдаж авах уу гэж асуухад тэр хоёр зөвшөөрсөн юм. Тэгээд би Д д хэлээд Д ын 2 тооны адууг Е , Б  нарын хашаанд хүргэж өгсөн юм. Би өөрөө адуу худалдаж аваагүй. Зүгээр адуу худалдаж авах хүн олж өгсөн юм. Миний бие уг адуунуудыг хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй. Гарал үүслийн гэрчилгээ байсан, байгаагүйг би мэдэхгүй байна. Адуу худалдаж авсан Е , Б  нарт өгсөн байх” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 17 дугаар хуудас/,

- Шинжээч “Хас Үнэлгээ” ХХК-ны үнэлгээний 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001, 180, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 180, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 204, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 001, 002, 2021 оны 09 дүгээр сарын 264 дугаартай, адуу, тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд /1 дүгээр хавтасны 164-165, 170, 175,180, 2 дугаар хавтасны 63-64, 70-71, 77-78 дугаар хуудас/,

- Яллагдагч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2021 оны 05 дугаар сарын үед Буянт сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цагаан хад” гэх газарт бэлчээрт 13 тооны адуу байснаас шинэ төрсөн унагатай хээр зүсмийн гүүг салгаж бусад 12 тооны адууг нь тууж Өлгий сумын “Бөхөн” уулын бэлд авчирсан. Тэгээд Бөхөн уулнаас миний бие морьтой гэрт ирсэн. Маргааш нь билүү нөгөөдөр нь Портер загварын тээврийн хэрэгслийг захын зогсоолоос үнэ тохирч, хөлсөлж аваад Бөхөн уулын хажууд тууж ирсэн адуунуудаас 2 адууг ачаад Бугат сумын Улаантолгой гэх багт байдаг Н  гэх айлд хүргэж өгсөн. Маргааш нь дахиад өчигдөр явсан Портер загварын тээврийн хэрэгсэлтэй тохирч Бөхөн уулнаас 5 адууг ачиж Бугат сумын Улаан толгой гэх багт байдаг Н  гэх айлд аваачсан болно. Тэгээд үлдсэн 5 адууг тууж Өлгий сумын 13 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд авчирсан. Тэгээд 2 адууг авч үлдэн, 3 адууг хашаанаас гарган Бөхөн уул руу туугаад явуулсан юм. Авч үлдсэн 2 адууг нөгөө Портерт ачуулаад гүүр гарч 2 ченжид тус бүр 800.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Бугат сумын Улаантолгой гэх багт байдаг Н т үлдээсэн адуунуудаас 1 адууг Портер загварын тээврийн хэрэгслээр ачиж өөрийн хашаандаа авчирч хашаандаа нядалсан. Нядлахад ямар нэгэн хүн миний хажууд байгаагүй ба би ганцаараа нядалсан. Нядалсан адууны махыг гүүрийн цаана байрлах ченжид 500.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд Н т үлдээсэн адуунуудаас 1 адуу нь алга болоод Бугат сумын Улаантолгой гэх газарт байна гэж над руу залгасан. Тэгээд би Тоёота Пит загварын тээврийн хэрэгслийг таксины зогсоолоос хөлслөөд Бугат сумын Улаан толгой гэх газар луу очиж олдсон адууг нядлаад, ачиж аймгийн төвд байрлах өөрийн гэрт авч ирсэн юм. Тэгээд нядалсан адууны махыг шулж хиамны цехэд 500.000 төгрөгөөр өгсөн.

Миний бие Ж  гэх хүнтэй худ юм. Би тухайн үед уг адуун сүрэг Ж ийн адуун сүрэг байсныг мэдэж байсан. Ямар нэгэн санаа зорилгогүй уг үйлдлийг хийсэн байна. Ж  гэх хүнтэй өс хонзонгийн асуудал байхгүй. Тэр үед надад мөнгөний хэрэгцээ бий болсон үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэндээ ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.

Би 2 адууны нэгийг 800.000 төгрөгөөр, нийт 1.600.000 төгрөгөөр ченжид зарсан. Мөн 2 адууг нядалж нэгийг 500.000 төгрөгөөр, нийт 1.000.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан юм. Миний хулгайлж авсан гэх адуунууд бүгд зөв талын гуядаа СV гэсэн адилхан тамгатай байсан юм. Уг адуунуудаас 4 халиун зүсмийн морь нядлагдсан, 1 хүрэн зүсмийн морь, 1 халиун алаг зүсмийн азарга, 1 шарга зүсмийн гүү, 3-ыг Бөхөн уул руу тууж явуулсан. 1 хүрэн зүсмийн гүү, 1 хээр зүсмийн даага, 1 хээр зүсмийн морь, 1 хүрэн зүсмийн гүү, 1 хээр зүсмийн даага, нийт 12 тооны адуу байсан.

Би захын зогсоолоос цагаан өнгийн Портер загварын тээврийн хэрэгслийн жолоочтой танилцаж, дугаарыг нь авч уг адуунуудаа зөөсөн юм. Мөн саарал өнгийн Тоёото пит загварын тээврийн хэрэгслийг таксины зогсоолоос үнэ тохирч Бугат сумын Улаантолгой гэх багт очиж 1 адуу нядалж авч ирсэн юм. Өөр ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Би энэ гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаанд хохирогч Т.Ж  гэх хүнтэй очиж уулзсан. Мөн хадланд гарсан үед нь очиж уулзсан. Тэр хүнээс сайн дураараа уучлалт гуйсан ба Ж  гэх хүн надад хохирол барагдуулж өгвөл гомдол саналгүй, нэг нэгэндээ бодож санах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэр хүнд учруулсан хохирлыг одоогоор төлж амжаагүй ба ойрын хугацаанд бүрэн төлж хохиролгүй болгох болно.

Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх хэдэн малтай. Өлгий сумын төвд хашаандаа адуу тэжээж, морь уяж, уралдуулдаг юм. Миний бие аймгийн алдарт уяач юм. Би уг гэмт хэргийг үйлдэж бусдын адууг хулгайлсандаа маш их гэмшиж, харамсаж байна. Би өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгөх болно. Тийм учраас миний үйлдсэн гэмт хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.

... Миний бие Буянт сумын 2 дугаар багт байлах “Цагаан хад” гэх газарт бэлчээрт байсан нийт 13 тооны адууг хулгайлсан юм. Тэгээд уг 13 тооны адуун дотор шинэ төрсөн унагатай гүү байсан учир 2-3 км тууж яваад айлын өвөлжөөнд аваачиж малын хашаанд нь тууж оруулан уг унагатай гүүг салгаж, бусад 12 тооны адууг нь тууж Өлгий сумын “Бөхөн” уулын бэлд авчирсан юм. Миний бие тухайн үед хөрш айлын Туяа гэж хүний морийг унаж хулгайн адуунуудыг тууж аймгийн төв оруулсан. Уг адуу нь монгол бичгээр б үсгэн тамгатай, хул зүсмийн морь. Уг адуу нь одоо Буянт сумын 3 дугаар баг, Өмнөгол багт миний адуун сүрэг дотор байгаа. Тухайн үед эмээл, хазаартай байсан. Цэрэг эмээл болон энгийн хазаартай явсан юм. Тухайн үед миний бие ямар нэгэн аргамж, ногт, багаж хэрэгсэл огт ашиглаагүй болно. Гарал үүслийн гэрчилгээ байгаагүй ба надаас хулгайн адууг болон махыг худалдаж авахад ченж нар надаас гарал үүслийн гэрчилгээг асуухаар нь би дараа олж өгье гэрт байгаа гэж хэлээд итгүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 195-198 дугаар хуудас/,

- Яллагдагч Т.Д ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 199-220 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч Т.Д  нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Цагаан хад” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Ц , Т.Ж , Б.Б  нарын 13 тооны адууг (азарга 1, морь 5, гүү 1, хязаалан 1, хязаалан байдас 3, даага 2 тооны) хулгайлж, нийт 16.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эзэмшлээс авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийн шинжийг зааж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна; “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж ойлгохоор заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ж  нь хулгайд алдсан хээр зүсмийн гунан адуу 1, зээрд зүсмийн нас гүйцсэн гүү 1, зээрд зүсмийн байдас адуу 1, хээр зүсмийн даага 1, хохирогч Б.Б  нь хулгайд алдсан 1 тооны хээр зүсмийн даагыг тус тус амьдаар нь хүлээн авсан, харин шүүгдэгч Т.Д  нь хулгайлсан 3 тооны адууг тууж явуулсан, 1 тооны адууг гэрч М.Б ад 850.000 төгрөгөөр, 1 тооны адууг гэрч П.Е т 1.000.000 төгрөгөөр худалдсан, 3 тооны адууг нядалснаас 1 тооны адууны махыг хувийн хэрэгцээнд зарцуулж, 1 тооны адууны 99 кг махыг гэрч П.Е т 1 кг-ыг 891.000 төгрөгөөр, 1 тооны адууны 80 кг махыг гэрч Ж.Б ид 1 кг-ыг 480.000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Д ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, үйлдэл холбогдол нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Д ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Амар хялбар аргаар мөнгө олно гэсэн шүүгдэгч Т.Д ын шунахай сэдэлт, гэм буруугийн шууд санаа зорилго нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Т.Д ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ж , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц  нарт 15.550.000 төгрөгийн, хохирогч Б.Б т 700.000 төгрөгийн, нийт 16.250.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Мөн гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Ж  349.700 төгрөг, хохирогч Б.Б  1.000.000 төгрөг тус тус нэхэмжилжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Ж , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц  нараас шүүгдэгч Т.Д аас нийтдээ 4.699.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөхийг хүссэн бөгөөд шүүгдэгч Т.Д  нь энэхүү хохирлыг сайн дураараа богино хугацаанд төлж өгөхөө илэрхийлсэн болно. 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Э.Г  нь шүүгдэгч Т.Д аас нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг барагдуулж авсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.Д  нь иргэний нэхэмжлэгч С.Н ийн нэхэмжилсэн 900.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.А ын нэхэмжилсэн 800.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.С гийн нэхэмжилсэн 600.000 төгрөгийг, шүүх хуралдаан дээр хохирогч Б.Б т гэмт хэргийн хор уршигт сайн дурын үндсэн дээр төлж өгөхөө илэрхийлсэн 200.000 төгрөгийг тус тус шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага авсан хугацаанд бүрэн барагдуулж, энэ талаарх нотлох баримтуудаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн байна.  

Хохирогч Б.Б  нь шүүх хуралдаанд гэмт хэргийн хор уршигт нийт 1.000.000 төгрөгийг хохирол учирсан болохыг мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.Д  нь уг 1.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийн төлж өгсөн байна. Хохирогч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршгийн талаарх нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д аас 4.699.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Ж эд олгож, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч Т.Д аас гэмт хэргийн хор уршигт хулгайд алдсан адуу малыг эрж хайсан, бусад зардалд цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг гаргасан байх ба хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах тайлбар байхгүй, шүүгдэгч Т.Д аас үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Т.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Т.Д  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Д д 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...шүүгдэгчид... энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан байх ба шүүгдэгч Т.Д  нь бусдад төлөх төлбөрийн зарим хэсгийг бүрэн барагдуулж, зарим хэсгийг төлж өгөхөө илэрхийлсэн байна.

Мөн түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 заалт, 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Д д оногдуулсан 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Т.Д ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Д д оногдуулсан 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж,  хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт иргэн А.Т гийн эзэмшлийн цагаан өнгийн “Хьюндэй портер” загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг; иргэн К.Т ын эзэмшлийн саарал өнгийн “Тоёота ист” загварын 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг; иргэн Х.Т гийн эзэмшлийн монгол бичгээр “б” үсгэн тамгатай хул зүсмийн 1 тооны адууг тус тус битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35, 33, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.А , А.Б , С.Н , С.А , С.С , М.Б , П.Е , Ж.Б , Э.Г , шинжээч “Хас Үнэлгээ” ХХК-ны үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт,

яллагдагч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Д  нь гэмт хэрэг үйлдэж гэрч М.Б ад нэг тооны адууг 850.000 төгрөгөөр, гэрч П.Е т 1 тооны адууг 1.000.000 төгрөгөөр, гэрч П.Е т 1 тооны нядалсан адууны 99 кг махыг 891.000 төгрөгөөр, гэрч Ж.Б ид 1 тооны нядалсан адууны 80 кг махыг 480.000 төгрөгөөр тус тус худалдаж, нийт 3.221.000 төгрөгийн орлого олсон, мөн гэмт хэрэг үйлдэж  “Даюун” загварын DY162FM 53932 моторын дугаартай, хятад улсад үйлдвэрлэгдсэн 1.000.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг гэрч С.А аас худалдан авч хөрөнгөтэй болсон, гэмт хэрэг үйлдэхэд 1 тооны хул зүсмийн адууг ашигласан (үнэ 1.500.000 төгрөг) нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Д аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.221.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хул зүсмийн адууны үнэ 1.500.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар хийцийн морины эмээл хазаарыг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох мөрдөгчөөс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон “Даюун” загварын DY162FM 53932 моторын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Ж ийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Д ыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д аас 4.699.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Ж эд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б ын шүүгдэгч Т.Д аас гэмт хэргийн хор уршигт 800.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас хулгайд алдсан адуу малыг эрж хайсан, бусад зардалд цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Т.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт иргэн А.Т гийн эзэмшлийн цагаан өнгийн “Хьюндэй портер” загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг; иргэн К.Т ын эзэмшлийн саарал өнгийн “Тоёота ист” загварын 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг; иргэн Х.Т гийн эзэмшлийн монгол бичгээр “б” үсгэн тамгатай хул зүсмийн 1 тооны адууг тус тус битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35, 33, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Д аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.221.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны хул зүсмийн адууны үнэ 1.500.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн гар хийцийн морины эмээл хазаарыг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлж; гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох мөрдөгчөөс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон “Даюун” загварын DY162FM 53932 моторын дугаартай, Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Ж ийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д д оногдуулсан 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Т.Д ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д д оногдуулсан 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ