Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126   

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч Х.Ө,

иргэний хариуцагч З.Ү ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Е  д холбогдох эрүүгийн 2113000000110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Е  , регистрийн дугаар: БЮ91******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус банкан дахь 1. Иргэн Х гийн Ш ийн хугацаатай хадгаламжийн  ********* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10.500.000 төгрөгийг,

2. Иргэн Б гийн Б ы хугацаагүй хадгаламжийн ********* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.500.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг,

3. Иргэн Д гийн Х гийн нэр дээр хугацаатай хадгаламжийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.260.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 19.500.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.239.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.800.000 төгрөг, нийт 4 удаагийн үйлдлээр 33.800.000 төгрөгийн зээл,

4. Иргэн Т гийн З ийн нэр дээр хугацаатай хадгаламжийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл, 

5. Иргэн З гийн Х ийн  хүү Х.Я ы нэр дээр ‘‘Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж”-ийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээлийг тус тус гарган завшиж, нийт 100.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч А.Е аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж өгөх болно гэв.

Иргэний хариуцагч З.Ү ээс мэдүүлэхдээ: Шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд нэр бүхий иргэдийн хадгаламжийн данс, хадгаламжийг барьцаалсан олайн зээл гаргуулж, нийт 100.800.000 төгрөгийг хувьдаа завшсан. Хэргийг мөрдөн шалгаж тогтоосон. Шүүгдэгч А.Е ы зүгээс 33.500.000 төгрөгийг тус банкны харилцах дансанд хохирол төлөхөөр шилжүүлж өгсөн. Х банкны зүгээс уг мөнгийг оруулаад иргэн З.Х , Д.Х , Х.Ш , Т.З  нарт учирсан бодит хохирлыг хүүгийн хамт бүрэн төлж өгсөн байгаа. Одоо шүүгдэгч А.Е аас хохирогч нарт төлж өгсөн хохирлын мөнгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү хүсэлтэй байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000110 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70, 73 дугаар хуудас/,

2. Хохирогч Х.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77, 79 дүгээр хуудас/,

3. Хохирогч З.Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,

4. Хохирогч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 191, 194 дүгээр хуудас/,

5. Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 65 дугаар хуудас/,

6. Гэрч З.Ү ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81, 196 дугаар хуудас/,

7. Иргэний хариуцагч З.Ү ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 76 дугаар хуудас/,

8. Гэрч Т.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-84, 161-162 дугаар хуудас/,

9. Гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 86, 166 дугаар хуудас/,

10. Гэрч Х.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 88 дугаар хуудас/,

11. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5180/439 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 1-2 дугаар хуудас/,

12. Хохирогч Т.З ий Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 10-14, 44-47 дугаар хуудас/,

13. Хохирогч Т.З ий 22***** тоот “Хугацаатай хадгаламж”-ийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 15-26 дугаар хуудас/,

14. Хохирогч Х.Ш ийн Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 28, 43 дугаар хуудас/,

15. Хохирогч Х.Ш ийн Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 29-30 дугаар хуудас/,

16. Хохирогч Т.З ий нэр дээр нээсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2102170091 дугаартай зээлийн эрх нээх болон БГХ/2102170091 дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 36-42 дугаар хуудас/,

17. Хохирогч З.Х ий өөрийн болон хамтран эзэмшигч Х.Я  нарын Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Х ий Я ий “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламжийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 132-140, 146-147 дугаар хуудас/,

18. Хохирогч З.Х ий нэр дээр нээсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/****** дугаартай зээлийн эрх нээх болон БГХ/****** дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 149-154 дүгээр хуудас/,

19. Хохирогч Д.Х гийн нэр дээр нээсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/2012040149 дугаартай зээлийн эрх нээх гэрээ болон БГХ/2012040149 дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 230-239 дүгээр хуудас/,

20. Иргэн Ш.Ж , Б.М  нарын Х банкан дахь *********, ********* дугаартай дансны хуулга /2 дугаар хавтасны 6-14 дүгээр хуудас/,

21. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/489 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 210 дугаар хуудас/,

22. Хохирогч Б.Б  Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 211-213 дугаар хуудас/,

23. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5180/473 дугаартай өргөдөл, түүнд хавсаргаж ирүүлсэн Төв банкны Мэдээлэл технологи аудитын газрын дүгнэлт /1 дүгээр хавтасны 184-186 дугаар хуудас/,

24. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/489 дугаартай өргөдөл /1 дүгээр хавтасны 210 дугаар хуудас/,

25. Х банкны Баян-Өлгий аймаг дахь захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/92 дугаартай тушаал /1 дүгээр хавтасны 60 дугаар хуудас/,

26. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган тооцооны төвийн ахлах теллер ажилтай А.Е ы ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 63-66 дугаар хуудас/,

27. Хохирогч Д.Х н 22***** дугаартай “Хугацаатай хадгаламж”-ийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтасны 20-36 дугаар хуудас/,

28. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган тооцооны төвийн 2020 оны 07 дугаар сарын 01-09-ний өдрүүдийн гүйлгээний баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтасны 37-50 дугаар хуудас/,

29. А.Е ы Төрийн банкан дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 49-56, 2 дугаар хавтасны 17-19 дүгээр хуудас/,

30. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтүүд /1 дүгээр хавтасны 91-94, 2 дугаар хавтасны 79-87 дугаар хуудас/,

31. Яллагдагч А.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-113, 176-177, 205, 2 дугаар хавтасны 98-99 дүгээр хуудас/,

32. Гэрч А.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 44-45 дугаар хуудас/,

33. Иргэний хариуцагч З.Ү ээс шүүх хуралдаанд хохирогч Т.З , Х.Ш ,  З.Х , Д.Х  нарт учирсан хохирлыг Х банкнаас барагдуулж өгсөн тухай банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Е ы холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Е ы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухайн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Е аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирлыг төлж өгнө” гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй, шүүхээс шүүгдэгч А.Е ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг анхаарч өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус банкан дахь 1. Иргэн Х гийн Ш ийн хугацаатай хадгаламжийн  ********* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10.500.000 төгрөгийг,

2. Иргэн Б гийн Б ы хугацаагүй хадгаламжийн ********* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.500.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг,

3. Иргэн Д гийн Х гийн нэр дээр хугацаатай хадгаламжийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.260.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 19.500.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.239.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.800.000 төгрөг, нийт 4 удаагийн үйлдлээр 33.800.000 төгрөгийн зээл,

4. Иргэн Т гийн З ий нэр дээр хугацаатай хадгаламжийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл, 

5. Иргэн З гийн Х ий  хүү Х.Я ы нэр дээр ‘‘Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж”-ийг барьцаалсан онлайн зээлийн олголт хийж, ********* дугаартай данснаас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээлийг тус тус гаргаж авч, нийт 100.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан:

- Хохирогч Т.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус аймгийн Б сумын 07 дугаар багт 4 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань 2013 оны 07 дугаар сарын сүүлээр нас барсан. Тухайн үед миний том хүүхэд 7 настай, бага нь 3 сартай үлдсэн байсан болохоор манай нөхрийн нас барсантай холбогдуулж бага хүүхдэд улсаас тэтгэмж тогтоож өгч байсан. Тухайн үед бага хүү болох А.Е ад сар болгон тэтгэмж Төрийн банкны дансанд орж ирдэг байсан. Миний бие монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй учраас тухайн хүүгийн нэр дээр орж ирдэг мөнгийг Төрийн банкнаас авахад миний хамаатан ах болох Х  А  гэх хүнийг хамтран эзэмшигчээр өөрийн хүсэлтээр авч байсан. Орж ирсэн мөнгийг хамаатан ах болох Х.А  банкнаас авч миний нэр дээр тус сумын Х банкны Б суманд байгаа тооцооны төвд данс нээлгэж хугацаатай хадгаламжийнд сар болгон хийж өгч байсан. Би тоо бичиг үсэг мэдэхгүй учраас дансанд хэдэн төгрөг байгаа талаар мэдэхгүй. Манай хамаатан ах болох Х.А  сайн мэдэж байгаа. Надад мэдэх зүйл байхгүй.

 Хадгаламжийн дэвтрийг анх нээлгэснээс хойш миний хамаатан ахтай байж байгаад энэ жилийн хавар өгсөн байсан. Надаас хэн нэгэн зээл гаргуулж авч байгаа талаар хэлж байгаагүй. Би ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж байгаагүй.

...Би өөрийн ********* тоот хугацаатай хадгаламжийг барьцаалж онлайн хадгаламж барьцаалан зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаагүй. Надад учирсан хохирол болох 16.997.000 төгрөгийг төлүүлж өгнө үү" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70, 73 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус аймгийн Б сумын 04 дүгээр багт эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр болох Х.А  маань хувиараа бизнес хийдэг. Би өөрөө Б сумын 01 дүгээр бүрэн дунд сургуульд багшаар ажилладаг болохоор орж ирсэн мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Б сумын Х банкны *** дугаартай тооцооны төвд өөрийн нэр дээр "Хугацаатай хадгаламж”-ийн ********* дугаартай данс нээлгэж тухайн үеийн ажиллаж байсан теллер нартай гэрээг нэг жилийн хугацаагаар хийж эхний ээлжинд бэлнээр 11.931.738 төгрөг хийж байсан. Тухайн дансанд нэг жилийн хадгаламжийн хүү болох мөнгөнүүд жил болгон орж ирж хүүгийн хүүгээс татвар татаж үлдсэн мөнгийг хадгаламжийн дансанд банк өөрөө нэмж байсаар хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12.925.808 төгрөгийг өөрийн биеэр Х банкны *** дугаартай тооцооны төвд очиж гаргуулж авснаар 2.050.857 төгрөг үлдсэн байсан, дараагаар нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эхнэр болох Х.А  бид хоёр 12.040.000 төгрөгийг өөрийн биеэр Х банкны *** дугаартай тооцооны төвд очиж хийснээр 14.996.857 төгрөг болсон байсан. Тэгээд миний бие эхнэрийн хамт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөгийг өөрийн биеэр Х банкны 5154 дугаартай тооцооны төвд очиж гаргуулж авснаар 10.996.658 төгрөг үлдсэн байсан.

2021 оны жилийн хадгаламжийг сунгасан хугацаа дуусаж миний бие 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед тус аймгийн Б сумын Х банкны *** дугаартай тооцооны төвд очиж өөрийн нэр дээр "Хугацаатай хадгаламж"-ийг гаргуулж авах гэсэн боловч теллер ажилтай Т.Е  миний дансыг шалгаж таны дансанд 582.623 төгрөг байгаа юм байна гэж хэлсэн. Миний дансанд 10.000.000 төгрөг байх ёстой, яагаад ийм мөнгө болсон болов уу гэж асууж шалгаж өгөх талаар хэлсэн байсан. Теллер ажилтай Т.Е  нь тооцооны төвийн эрхлэгч Б.Н ийг дуудаж ирж учир байдлаа танилцуулж миний хадгаламжинд байгаа мөнгийг шалгасан ба Б.Н , Т.Е  нар шалгаж өгч таны хугацаатай хадгаламжаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай Х банкны *** дугаартай тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан А.Е  гүйлгээ хийж 10.500.000 төгрөг зарлага гаргаж байсан байна. А.Е  нь гаргасан зарлагын баримт бичгийг тухайн өдрийн зарлага, орлогын баримт дотор хавсаргаагүй байна гэж танилцуулж байсан. Би тооцооны төвийн эрхлэгч Б.Н тэй та энэ асуудлыг шалгаж өг гэж хэлээд явсан, хэн нэгэн надаас таны хугацаатай хадгаламжаас мөнгө гаргуулж авч болох талаар зөвшөөрөл асууж байгаагүй. Миний хадгаламжийг надаас өөр хүн эзэмшиж байгаагүй. Би өөрт учирсан хохирол болох 10.500.000 төгрөгийг төлж өгч барагдуулах юм бол өөр ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77, 79 дүгээр хуудас/,

- Хохирогч З.Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие ноолуур болон мал зарсан үед орж ирсэн бэлэн мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Б сумын Х банкны *** дугаартай тооцооны төвд ирж төрсөн хүү болох Х.Я ы нэр дээр “Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж”-ийн ********* дугаартай данс болон 0083381 дугаартай дэвтэр нээлгэж байсан.

...энэ жилийн хадгаламжийг сунгасан хугацаа дуусаж өглөө 09 цагийн үед өөрөө тус аймгийн Б сумын Х банкны *** дугаартай тооцооны төвд ирж хүү Х.Я ы нэр дээр хадгаламжаас мөнгө гаргуулж авах гэсэн боловч теллер ажилтай Т.Е  миний хүүгийн дансыг шалгаж та энэ данснаас мөнгө гаргуулж авч чадахгүй юм байна. Та 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Х.Я ы хадгаламжийг барьцаалж ********* дугаартай дансанд 20.000.000 төгрөгийг зээлээр шилжүүлж авч байсан байна. Би гаргаж өгч чадахгүй, та тооцооны төвийн эрхлэгчтэй уулзаж учир байдлаа танилцуулаарай гэсэн. Би тэгээд тооцооны төвийн эрхлэгч Б.Н т очиж уулзаж учир байдлаа танилцуулахад ...таны хүүхдийн хадгаламжийн дансыг барьцаалж манайд хуучин ахлах теллерээр ажиллаж байсан тус сумын 04 дүгээр багийн иргэн А.Е  өөрийн ********* дугаартай дансанд 20.000.000 сая төгрөгийг зээлээр шилжүүлж авч байсан байна гэсэн.

...Х банкнаас Ү  гэдэг хүн холбогдож надаас учир байдлаа асууж байсан. Та тухайн мөнгийг А.Е д өөрөө гаргаж өгсөн үү, яаж авсан талаар асуухад би мөнгийг А.Е д миний хүүхдийн хадгаламжаас мөнгө гаргуулж ав гэж хэлж байгаагүй. Тэгж хэлэхэд надад утсаар холбогдсон Ү  гэдэг хүн таны болон А.Е ы дансыг хаасан байгаа, таны гомдлыг шалгаж хариу өгөх болно гэж хэлсэн. Тэгээд би А.Е  болон түүний гэр бүлийн хүмүүстэй холбогдож миний данснаас мөнгө гаргуулж авсныг хэлж яаж төлж өгөх талаар асуухад би төлж өгнө гэж хэлж байсан. Ар гэрийн хүмүүс төлж өгөх болно, та цагдаад мэдэгдэхгүй байж байгаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус аймгийн Б сумын Х банкны салбарт 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэж байсан. Миний нээлгэсэн хадгаламжинд хамтрагч байхгүй. Анх хугацаатай хадгаламжийг нээлгэхдээ бэлнээр 5.000.000  төгрөг хийж байсан. Хадгаламжийн хугацааг нэг жилээр хийж, хугацаа дууссан үед өөрийн биеэр очиж хугацаа сунгуулж байсан. Хадгаламжиндаа мал зарсан болон ноолуур гарсан үед хийдэг байсан.

...Хугацаатай хадгаламжиндаа хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ноолуурын мөнгө болох 9.400.000  төгрөг хийснээр 42.000.000 төгрөг болж байсан. Тухайн мөнгийг хийснээс хойш зарлага хийж мөнгө гаргуулж авч байгаагүй. Би Х банкинд онлайн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ хийж байгаагүй. Тийм учраас банкнаас онлайн хадгаламж барьцаалсан зээл ч мөн адил авч байгаагүй. Миний мөнгийг буцааж төлж өгвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 191, 194 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус аймгийн Б сумын 04 дүгээр багт Рахат нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш хувиараа бизнес эрхэлж байгаа юм. А.Е ыг Б сумын Х банкны ажилтан гэдгээр нь танина. Тэрнээс өөрөөр төрөл садангийн холбоо байхгүй. Би Х банкны ***125081, ********* гэсэн хоёр данстай би уг данснуудаасаа гүйлгээ хийхдээ сумынхаа Х банкны тооцооны төвд очиж теллерээр гүйлгээ хийлгэдэг. Надад интернэт банк, мобайл банк мессеж байхгүй. Би өндөр настай хүн учраас тэдгээрийг хэрхэн ашигладаг талаар мэдэхгүй.

Би ********* тоот данснаасаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10.465.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр дэлгүүртээ бараа татаж авах үедээ сумын төвийн Х банкны тооцооны төвд очиж шилжүүлсэн. Тэрнээс өөрөөр зарлага хийгдээгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн дансанд байсан үлдэгдэл мөнгө болох 19.800.000 төгрөгийг өөрийн ***167928 тоот данс руу шилжүүлсэн юм.

Би өөрийн ********* тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.500.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийн зарлагуудыг хийгээгүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин сүүлд Х банкны ахлах теллерээр ажиллаж байсан А.Е ыг миний данснаас мөнгө авсан байна уу гэж банкнаас асуухад миний дансанд дахь мөнгө хэвийн байсан. Сая дансны хуулгаа хараад эдгээр гүйлгээг би хийгээгүй учир А.Е  хийсэн байна гэдгийг мэдлээ. Гэхдээ буцаагаад миний дансанд авсан мөнгөө хийсэн учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 65 дугаар хуудас/,

- Гэрч З.Ү ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие танай байгууллагад гаргасан гомдол болохоор манай Х банкны Б сумын салбараас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус сумын 02 дугаар багийн иргэн Э.Х  гэх хүн хүүхдийн хугацаатай хадгаламжинд байгаа мөнгийг авахаар очиход тооцооны төвд ажиллаж байсан теллерээс очиж үйлчилж шалгуулахад онлайн хадгаламж барьцаалж зээл авсныг мэдэж тэрээр “би хэзээ танай банкнаас мөнгө гаргуулж авсан бэ, би интернэт банк ашиглаж үзэж байгаагүй. Тийм учраас миний нэр дээр байгаа хугацаатай хадгаламжийг барьцаалж зээл гаргуулж авсан байх тул та миний гомдлыг шалгаж өгнө үү” гэж хэлснээр тухайн хүний гомдлыг Б сумын тооцооны төвийн эрхлэгчид гомдол гаргаснаар хүлээж авч холбогдох шалгалтуудыг хийх явцад тус сумын 07 дугаар багийн иргэн Т.З  гэх хүний хугацаатай хадгаламжнаас мөн мөнгө гарсан байсан нь илэрч гарч ирсэн.

Дараагаар нь тус сумын 04 дүгээр багийн иргэн Х.Ш  гэх хүн манай Б сумын Х банкны тооцооны төвд очиж хугацаатай хадгаламжийг авахаар үйлчлүүлсэн үед мөнгө гарсан талаар мэдэж манай байгууллагад гомдол гаргаснаар нийт 3 хүний гомдлыг шалгасан, энэ гомдолд миний бие манай байгууллагыг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгч буюу байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон байгаа. Би тухайн хүмүүстэй холбоотой манай байгууллагын зүгээс дотоод хяналт шалгалт хийж өөрийн дүгнэлтийг гаргаж хавсаргасан байгаа. Тухайн дүгнэлт дээр болсон асуудлыг дэлгэрэнгүй бичсэн байгаа.

...Баян-Өлгий аймгийн Булган тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан А.Е  нь ашиглангийн хэрэгт холбогдож танай байгууллагад шалгагдаж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан манай Х банкны төвөөс болон миний бие хамтарч А.Е ы ажиллаж байх хугацаандаа хийгдсэн бүх гүйлгээнд шалгалт хийж үзэхэд танай байгууллагад мэдэгдээгүй 33,800,000 төгрөгийн ашиглан илэрсэн учраас энэ үйлдлийг нэмж шалгуулахаар албан тоотоор мэдэгдсэн юм. Бид нар А.Е ы 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хийгдсэн гүйлгээнд хяналт шалгалтыг хийж энэ ашигланг илрүүлсэн юм.

А.Е  нь Б сумын тооцооны төвд ахлах теллерээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр томилогдож байсан. Манай банк нь сумын тооцооны төвүүдэд жилдээ 2 удаа хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Уг хяналт шалгалтыг Х банкны төвөөс 1, манайх өөрсдөө 1 удаа гэж явуулдаг. 2019 онд Х банкны төв салбараас Б сумын тооцооны төвд нэг удаа хяналт шалгалт хийсэн, тэгээд 2020 оны 04 дүгээр сард манайхаас 1 удаа шалгалт хийгдсэн, тэрнээс өөрөөр хяналт шалгалт хийгдээгүй юм. А.Е ыг Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхад жил бүр хяналт шалгалт хийгдэж байсан тухайн үед ашиглангийн ямар нэгэн зөрчил дутагдал илэрч байгаагүй.

 Харин 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган тооцооны төвд З.Х  гэх харилцагч хадгаламжаасаа мөнгө авахаар ирэхэд хадгаламж байгаа ч өөрийнх нь нэр дээр онлайн хадгаламж барьцаалсан зээлтэй байна гэдгийг теллерээс мэдэж манайх руу гомдол гаргаж гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд нийт 4 харилцагчийн данснаас 5 удаагийн үйлдлээр 81.291.000 төгрөгийн ашиглан хийгдсэн байсан тул хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81, 196 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч З.Ү ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай банк харилцагч нарын хохирлыг барагдуулаагүй учир нь банк энэ хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй тул харилцагч нарын мөнгийг буцааж төлөөгүй, хэргийг шүүхээр шийдэгдсэний дараагаар ямар харилцагчид хэдэн төгрөгийг төлөх нь тогтоогдсоны дараагаар банк тэдгээр харилцагч нарт хохирлыг барагдуулж А.Е тай гэрээ байгуулж гэрээгээр мөнгөө нэхэмжилнэ банкны дотоод журамд тийм заалттай байдаг. А.Е  нь Д.Х д 20,920,894.85 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан, дараагаар нь Т.З д 12,079,105.15 төгрөгийг төлж банкинд нийт 33,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 48,298,000 төгрөгийн хохирол нөхөн төлөлт дутуу байна. Би Баян-Өлгий Х банкны салбарыг төлөөлж байгаа тул үлдэгдэл 48.298,000 төгрөгийг нэхэмжлэх болно.

...Шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймгийн Б сум дахь салбарын ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд нэр бүхий иргэдийн хадгаламжийн мөнгө болох нийт 100.800.000 төгрөгийг хувьдаа завшсан. Хэргийг мөрдөн шалгаж тогтоосон. Шүүгдэгч А.Е ы зүгээс 33.500.000 төгрөгийг тус банкны харилцах дансанд хохирол төлөхөөр шилжүүлж өгсөн.  Х банкны зүгээс уг мөнгийг оруулаад иргэн З.Х , Д.Х , Х.Ш , Т.З  нарт учирсан бодит хохирлыг хүүгийн хамт бүрэн төлж өгсөн байгаа. Одоо шүүгдэгч А.Е аас хохирогч нарт төлж өгсөн хохирлын мөнгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 76 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Т.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд тус сумын 04 дүгээр багийн иргэн Х.Ш  гэдэг харилцагч ирж надаас “хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан байгаа. Би өөрийн нэр дээр нээлгэсэн хадгаламжийн данснаас 5.000.000 төгрөг бэлнээр гаргуулж авна” гэж хэлснээр тухайн хүний дансыг шалгаж үзэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй 582.623 төгрөг үлдсэн байна гэж гараад ирсэн. Би тухайн харилцагчид “та хадгаламжаас мөнгө гаргуулж авсан болохоор таны хүсэж байгаа 5.000.000 төгрөгийг гаргах боломжгүй байна” гэж танилцуулсан. Тэгж хэлэхэд Х.Ш  “би хэзээ танай Х банкны салбараас ирж мөнгө авч байсан бэ, яахлаараа мөнгө байхгүй болсон байдаг уу” гэхээр нь тооцооны төвийн эрхлэгчийг дуудаж ирж бид хоёр шалгахад тухайн харилцагчийн хадгаламжийн данснаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 10.500.000 төгрөг зарлага манай сумын Х банкны *** дугаартай тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад гарсан А.Е  гүйлгээ хийсэн байна. Тухайн өдрийн зарлагын баримт бичиг дотор Х.Ш ийн хугацаатай хадгаламжаас гарсан мөнгөний зарлагын баримт байхгүй байсан. Тэгээд Х.Ш т хадгаламжийн хуулгыг гаргаж өгч байсан юм.

Харин Т.З  гэх харилцагч 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд орж ирж надаас өөрийн нэр дээр байгаа хугацаатай хадгаламжийг шалгуулж дансны хуулгыг гаргуулж авч байсан.

Хугацаатай хадгаламж анх нээлгэсэн хүнд манай Х банкнаас дансны дугаар  нээж өгдөг. Тухайн данснаас зээл авах, бэлнээр гаргах гэсэн хүсэлтийг эзэмшигч өөрийн биеэр, өөрийгөө илэрхийлдэг цахим үнэмлэхийг авч ирж зээл болон бэлнээр ахлах теллер, теллерээр гаргаж болно. Авч ирсэн цахим үнэмлэхийн хуулбарыг авч зээлийн гэрээнд хавсаргаж тухайн хүний гарын үсэг болон зээл гаргаж өгсөн ахлах теллер, теллерээр гарын үсэг зурж, хамгийн сүүлд эрхлэгч хянаж гарын үсэг тамга, тэмдэг дарснаар мөнгийг гаргаж өгдөг. Харин бэлнээр мөнгө гаргаж авахад зарлагын баримт бичигт харилцагч, ахлах теллер, теллерээр гарын үсэг зуруулж нэг хувийг нь харилцагчдад, нэг хувийг нь тухайн өдрийн баримт бичигтэй хамт хавсаргах ёстой.

...иргэн З.Х гэх харилцагч ирж надаас боловсрол хүүхдийн хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан байгаа. Би тухайн хүүгийн нэр дээр нээлгэсэн хадгаламжийн данснаас 11.000.000 төгрөг бэлнээр гаргуулж авна гэж хэлснээр тухайн дансныг шалгаж үзэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй, зээлтэй байсан гэж гараад ирсэн байсан. Би тухайн харилцагчтай та хадгаламжаас зээл авсан болохоор түрүүн таны авсан 20.000.000 төгрөгийг хаахаар таны хүсэж байгаа 11.000.000 төгрөг гарах боломжгүй байна гэж танилцуулсан. Тэгж хэлэхэд З.Х  “би хэзээ танай Х банкны салбараас ирж зээл авч байсан бэ, яахлаараа 11.000.000 төгрөг гарахгүй байгаа юм бэ, миний хадгаламжид ойролцоогоор 30.000.000 төгрөг байх ёстой” гэж хэлж байсан. Би тэгвэл таны зээл авч байсан гэрээгээ шалгаж өгье гэж ямар нэгэн гарын үсэг, бүрдүүлж өгсөн баримт бичиггүй байсан. Тухайн зээлийг манай Х банкны тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар ажлаас гарсан А.Е  бичиж гаргаж өгсөн гэсэн баримт байсныг Х банкны тооцооны төвийн эрхлэгчийн өрөөнд очиж тухайн баримт бичгийг хүргүүлж болсон асуудлыг танилцуулсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-84, 2 дугаар хавтасны 161-162 дугаар хуудас/,

- Гэрч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З.Х  гэх хүн миний албан өрөөнд орж ирж тооцооны төвийн теллер ажилтай Т.Е аас “Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж”-д байгаа мөнгөний талаар мэдээлэл авахаар орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүний хэлсэн үгийг сонсож буцаж теллер ажилтай Т.Е аас мэдээллийг нь авч танилцсан. Тухайн мэдээлэлд харилцагчийн хадгаламжийг барьцаалж зээл гаргуулсан байлаа. Тухайн харилцагчийн гомдлыг хүлээж авч журмын дагуу аймгийн Х банкны салбарт танилцуулж байсан. Таны гомдлыг манай аймгийн Х банкны салбараас хүлээж авлаа, таны гомдлыг шалгаж аймгаас хариу өгнө гэж хэлж байсан.

...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж тухайн тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож, одоо эрхлэгчээр ажиллаж байгаа. Х.Ш  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, Т.З  2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн биеэр манай Х банкны *** дугаартай тооцооны төвд орж ирж, тооцооны төвийн теллер ажилтай Т.Е аас хугацаатай хадгаламжид байгаа мөнгөний мэдээлэл авсан байна. Тухайн мэдээлэлд Х.Ш  гэх харилцагчийн хадгаламжнаас бэлнээр мөнгө гарсан ба Т.З  харилцагчийн хадгаламжийг барьцаалж гаргуулсан байлаа. Тухайн харилцагч нарын гомдлыг хүлээж авч журмын дагуу аймгийн Х банкны салбарт танилцуулж байсан. Ийм л зүйл болсон.

Миний бие тус сумын Х банкны *** тоот дугаартай тооцооны төвд ажиллаад удаагүй болохоор бусад мэдээллийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 86, 166 дугаар хуудас/,

- Гэрч Х.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хамаатан дүү болох Т.З ий тухайн Х банканд байгаа хугацаатай хадгаламжийн хамтран эзэмшигчээр 2013 оны 10 дугаар сараас эхлэн явж байгаа. Миний хамаатан дүүгийн нөхөр маань 2013 оны 07 дугаар сард нас барсан байсан болохоор манай дүү бичиг, тоо мэдэхгүй учраас би хамтран эзэмшигч болсон юм. Дүүгийн том хүүхэд нь 7 настай, бага хүүхэд нь 3 сартай үлдсэн байсан болохоор хамгийн бага хүүгийн нэр дээр улсаас тэтгэмж тогтоож өгч байсан. Тухайн тогтоож өгсөн мөнгийг Төрийн банкны дансанд орж ирснээр сар, улирал болгон гаргаж авч, Х банкинд Т.З ий нэр дээр нээлгэсэн хугацаатай хадгаламжинд хийж хадгалуулж байсан.

Тэгж явсаар байгаад миний бие Б сумын Хурлын даргаар 2020 оны 11 дүгээр сард сонгогдож, Т.З д хадгаламжийн дэвтрийг хүлээлгэн өгч одооноос эхэлж өөрөө очиж Төрийн банк, Х банкинд үйлчлүүлж байгаарай гэж хэлж байсан. Т.З ий хугацаатай хадгаламжинд хийж хадгалуулж байсан мөнгөнүүд нь бүгд гүйлгээний хуулгад байгаа болно. Т.З тэй Х банкнаас холбогдож та 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хугацаатай хадгаламжийг барьцаалж 17.000.000 төгрөг гаргуулж авч байсан уу гэж асуусныг надад утсаар Т.З  холбогдож танилцуулж байсан. Би Т.З ээс мөнгө гаргуулж авсан уу гэхээр нь аваагүй гэж хэлж байсан. Би Т.З тэй хамт аймгийн Х банкны салбараас холбогдсон З.Ү  гэх хүнтэй утсаар холбогдож юу болсон талаар асуухад Т.З ий хугацаатай хадгаламжийг барьцаалж зээл гарсан байна гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 88 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5180/439 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хаяглан гаргасан албан бичиг /1 дүгээр хавтасны 1-2 дугаар хуудас/,

- Хохирогч Т.З ий Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 10-14, 44-47 дугаар хуудас/,

- Хохирогч Т.З ий 22***** тоот “Хугацаатай хадгаламж”-ийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 15-26 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Ш ийн Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 28, 43 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Ш ийн Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 29-30 дугаар хуудас/,

- Хохирогч Т.З ий нэр дээр нээсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2102170091 дугаартай зээлийн эрх нээх болон БГХ/2102170091 дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 36-42 дугаар хуудас/,

- Хохирогч З.Х ий өөрийн болон хамтран эзэмшигч Х.Я  нарын Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Х ий Я ий “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламжийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 132-140, 146-147 дугаар хуудас/,

- Хохирогч З.Х ий нэр дээр нээсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/****** дугаартай зээлийн эрх нээх болон БГХ/****** дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 149-154 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.Х гийн нэр дээр нээсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/2012040149 дугаартай зээлийн эрх нээх гэрээ болон БГХ/2012040149 дугаартай барьцааны гэрээ /1 дүгээр хавтасны 230-239 дүгээр хуудас/,

- Иргэн Ш.Ж , Б.М  нарын Х банкан дахь *********, ********* дугаартай дансны хуулга /2 дугаар хавтасны 6-14 дүгээр хуудас/,

- Х банкны Баян-Өогий аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/489 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 210 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б  Х банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 211-213 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5180/473 дугаартай өргөдөл, түүнд хавсаргаж ирүүлсэн Төв банкны Мэдээлэл технологи аудитын газрын дүгнэлт /1 дүгээр хавтасны 184-186 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/489 дугаартай өргөдөл /1 дүгээр хавтасны 210 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/92 дугаартай “А.Е ыг теллерийн ажилд авах” тухай тушаал /1 дүгээр хавтасны 60 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган тооцооны төвийн ахлах теллер ажилтай А.Е ы ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтасны 63-66 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Х н 22***** дугаартай “Хугацаатай хадгаламж”-ийн дэвтэрт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтасны 20-36 дугаар хуудас/,

- Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Булган тооцооны төвийн 2020 оны 07 дугаар сарын 01-09-ний өдрүүдийн гүйлгээний баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтасны 37-50 дугаар хуудас/,

- А.Е ы Төрийн банкан дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 49-56, 2 дугаар хавтасны 17-19 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай “1.Шинжлэгдэж буй 2021 оны 02 сарын 17-ны өдрийн “Зээлийн эрх нээх гэрээ”-нд зурагдсан гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй 2021 оны 02 сарын 17-ны өдрийн “Зээлийн эрх нээх гэрээ”-нд Ж.А  гэх нэр тайллын хойд талд зурагдсан гарын үсэг нь Ж.А н гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 91-94 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “1.Шинжилгээнд хүргүүлсэн Х банкны иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, ЗГ/2102170091 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/2102170091 дугаартай барьцааны гэрээнд зурагдсан Т.З , Ж.А  нарын гарын үсгийн чөлөөт загвар, Т.З , Ж.А  нарын туршилтын загвар шинжилгээнд тэнцэнэ. эгдэж буй 2021 оны 02 сарын 17-ны өдрийн “Зээлийн эрх нээх гэрээ”-нд зурагдсан гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Х банкны иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт данс эзэмшигчийн дор бичсэн Т.З ий гарын үсэг, Ж.А  бичмэлээр бичигдсэн нэрний ард бичсэн Ж.А  гарын үсэг гарын үсгийн чөлөөт загвар, Т.З , Ж.А  нарын туршилтын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 79-87 дугаар хуудас/,

- Яллагдагч А.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын Х банкны тооцооны төвд 2017 оны 09 дүгээр сард ахлах теллерээр томилогдож ажиллаж эхэлсэн ба ажилдаа дасан зохицож ажлаа сайн хийдэг болсон. Би өөрөө Б суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан юм.

Би 2020 оны 07 дугаар сард хадам аав Х.Ш ийн нэр дээрх энгийн хадгаламжийн хугацаа дууссан байсан тул би хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зарлага хийж болдог тул би уг хадгаламжаас 10.500.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан. Тэгээд бэлнээр гаргаж авсан мөнгөө өөртөө бэлэн байлгаж байгаад 2-3 сарын дотор хувьдаа хэрэглэж дуусгасан ба энэ талаараа хадам аав Х.Ш  болон эхнэр Ш.Азине нарт мэдэгдээгүй. Гэр бүлдээ ч тэр мөнгөнөөс зарцуулаагүй өөрөө өөртөө зарцуулаад дуусгасан.

Дараа нь 2021 оны 02 дугаар сард Т.З ы хадгаламжийг онлайн хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт явуулж 17.000.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 2905******** тоот данс руу банк хоорондын шилжүүлэг хийж авсан. Төрийн банкны данс руу шилжүүлсэн мөнгөө картнаас мөнгө гаргаж аваад, картаа дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудад уншуулж хувьдаа хэрэглэсээр байгаад дуусгасан.

Дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр З.Х  гэдэг хүний хадгаламжийг барьцаалж 20.000.000 төгрөгийг Улаанхус суманд байдаг найз Б.Ж ийн өөрийн хувийн компанийн дансанд банк хоорондын шилжүүлэг хийж гаргасан ба уг мөнгийг түүнээс худалдан авсан Хайландер загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан мөнгө шүү гэж хэлсэн ба үлдэгдэл 7.000.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны хадгаламж барьцаалсан зээл гаргаж байгаад түүн рүү шилжүүлсэн. Би Б.Ж ээс 2021 оны 04 дүгээр сарын эхэнд машиныг нь худалдаж авахаар тохиролцсон байсан учраас З.Х ы хадгаламж барьцаалж зээл гаргаж аваад Б.Ж  рүү шилжүүлээд үлдэгдэл мөнгөө өөрийн Төрийн банкны хадгаламж барьцаалсан зээл гаргаж аваад түүн рүү шилжүүлж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн төв орж түүний машиныг авсан. Машин худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ буулгаж авсан.

Би Баян-Өлгий аймгийн Б сумын Х банкны тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 3 харилцагчийн онлайн хадгаламжийг барьцаалж 47.500.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа юм, миний хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Онлайн хадгаламж барьцаалсан зээл гаргахдаа нэг их баримт материал бүрдүүлээд байдаггүй, авах зээлийнхээ хүсэлтийг ахлах теллерт гаргаж өөрийн хадгаламжинд байгаа мөнгөний 90 хүртэлх хувийг гаргаж авч болдог. Би өөрөө ахлах теллер учир тэр хүний өмнөөс дансан дахь мөнгийг харж байгаад зээлийн хүсэлтийг явуулж зээлийн гэрээг тэдгээр хүмүүсийн өмнөөс хуурамчаар бүрдүүлээд гаргаж авдаг байсан. Миний дээрх үйлдлийг тооцооны төвийн эрхлэгч мэддэггүй байсан учир нь би түүнд хянуулахгүйгээр өөрөө гаргаад авчихдаг байсан. Хадам аав Х.Ш ийн энгийн хадгаламжаас шууд зарлагаар 10.500.000 төгрөгийг гаргасан. Харин Т.З ий онлайн хадгаламжийн дансанд 20.000.000 орчим төгрөг байснаас 17.000.000 төгрөгийг онлайн хадгаламж барьцаалсан зээл гаргаж авсан. З.Х ы онлайн хадгалмжинд 23.000.000 орчим төгрөг байснаас 20.000.000 төгрөгийг онлайн хадгаламж барьцаалсан зээл гаргаж авсан. Миний дээрх харилцагч нарын данснаас авсан зээлийн гэрээ болон мөнгө гаргаж авсан баримтууд нь Булган тооцооны төвд ахлах теллерийн хөтлөх баримт бичгийн бүрдэлд байгаа болно. Уг зээлийн гэрээг аймгийн төв банк руу явуулаагүй.

Манай банк нь жилд 1-2 удаа хөдөө сумдад байгаа салбарт аудитын шалгалт хийхдээ тулгалт хийдэг. Онлайн хадгаламж барьцаасан зээл гаргахад зөвшөөрөл нь ахлах теллерт эрх нь байдаг учраас би өөрөө шууд зөвшөөрлөө өгөөд гаргаад авчихдаг байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод иргэдэд зээл олгох, зээлийн гүйлгээнд хяналт тавих, теллерийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг. Миний ажиллаж байсан Булган тооцооны төвд эрхлэгч-1, харилцааны менежер-1, ахлах теллер-1, теллер-1 үйлчлэгч-1, галч, манаач-1 нийт 6 хүн ажилладаг. Миний дээрх үйлдлийг манай ажилчдаас мэдсэн хүн байхгүй.

Миний дээрх үйлдлийг харилцагч З.Х  2021 оны 06 дугаар сарын дундуур намайг ажлаас халагдсаны дараагаар хадгаламжийн хугацаа дуусаад мөнгөө гаргаж авах гэж салбарт очихдоо мэдэж энэ талаар тооцооны төвд мэдэгдэж Булган тооцооны төв нь аймаг дахь салбарт мэдэгдэж тэндээсээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би тухайн цаг үед мөнгөний хэрэг гарахаар нь харилцагч нарын хадгаламж болон онлайн хадгаламж барьцаалсан зээл гаргаж авсан. Яг тодорхой төлөвлөж авсан зүйл байхгүй, цаг тухайд мөнгө хэрэгтэй болохоор нь гаргаад авчихсан. Дээрх үйл ажиллагаа нь банкны дотоод үйл ажиллагаа байдаг учраас ажилд орсноосоо хойш мэддэг болсон. Хэн нэгэн надад энэ талаар хэлж зааж өгч байгаагүй, би өөрөө дотоод журамтайгаа танилцах явцдаа мэдэж авсан юм. Би дээрх харилцагч нарын мөнгийг эргүүлэн төлөхөөр манай аймаг дахь салбараас дотоод данс нээсэн бөгөөд уг данс руу манай аавын тоот дансанд орлого оронгуут шууд өөрсдөө татаж авч байгаа юм. Одоогоор уг дансанд 15.000.000 төгрөг цугларсан байна.

...Би Б сумын 06 дугаар багийн иргэн малчин Д.Х  гэх хүний хадгаламжаас хадгаламж барьцаалж зээл гаргаж 33.000.000 төгрөгийг хүний данс руу шилжүүлж байгаад буцаагаад өөрөө бэлнээр авч хэрэглэсэн юм. Хэн хэний данс руу хэдэн төгрөг шилжүүлснийг сайн санахгүй байна. Тэрийг олохын тулд банкны хуулгыг харж үзвэл тогтоож болох юм. Би уг хууль бусаар олсон мөнгөөрөө хүмүүстэй уулзаж бооцоотой хөзөр тоглож хожигдоод алдчихдаг байсан. Ихэнх мөнгөөрөө мөрийтэй тоглоомын бооцоонд алдсан. Миний нэр дээр бүртгэлтэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байхгүй. Саяхан худалдаж авсан Тоёота хайландер загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байсан ч худалдах зорилгоор өөрийн төрсөн дүү А.Ө ийн нэр дээр шилжүүлсэн. 

...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б сумын 02 дугаар багийн иргэн Х.Я ы Боловсрол хүүхдийн ирээдүй онлайн хадгаламжийг барьцаалж 20.000.000 төгрөгийн зээлийг найз Б.Ж ийн компанийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг ямар учраас шилжүүлсэн бэ гэвэл би түүнээс машин худалдаж авахаар тохиролцсон байсан тул машины мөнгийг шилжүүллээ гэж хэлээд түүний дансыг авч шилжүүлсэн болсон явдал энэ юм. Би Х.Я ы онлайн хадгаламж барьцаалсан зээлийг гаргахдаа өөрөө ахлах теллерийн хувьд зээлийн эрхийг нээж өгөөд зээлийн гэрээг гаргаж, гарын үсгийг дууриалгаж гаргасан юм. Х.Я ы онлайн хадгаламж барьцаалсан зээлийг гаргаж авахдаа салбарын эрхлэгчээр хянуулаагүй, салбарын эрхлэгч гаргаж буй зээлд хяналт тавих эрхтэй.

Миний ажлын байрны тодорхойлолтод иргэдэд зээл олгох, зээлийн гүйлгээнд хяналт тавих, теллерийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг. Б.Ж ээс машин худалдаж авахаар тохирсон байсан тул уг хэргийг үйлдсэн юм. Гэхдээ хурдан хугацаанд буцаагаад төлчихнө гэж бодсон боловч төлж чадаагүй юм. Я ы онлайн хадгаламжийг барьцаалсан зээлийг гаргаж авсан баримт материалууд Булган тооцооны төвд байгаа болно. Дээрх үйл ажиллагаа нь банкны дотоод үйл ажиллагаа байдаг учраас ажилд орсноосоо хойш мэддэг болсон. Хэн нэгэн надад энэ талаар хэлж зааж өгч байгаагүй би өөрөө дотоод журамтайгаа танилцах явцдаа мэдэж авсан юм.

...Б сумын Х банкны салбар тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхад тус сумын 5 багийн иргэн Д.Х гийн хугацаатай хадгаламжийг барьцаалж 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.800.000 төгрөгийг хувь хүмүүсийн дансанд шилжүүлж байсан. Тухайн хүмүүс манай суманд хувиараа бизнес хийдэг учраас мөнгийг шилжүүлж бэлнээр гаргуулж авч байсан. Тухайн үед хэн гэдэг хүний дансанд хэдэн төгрөгийг хэзээ шилжүүлж байснаа сайн санахгүй байна. Д.Х д учирсан хохирлыг төлж өгөөгүй. Гарсан хохирлыг би төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

..Би ахлах теллерээр ажиллахдаа тус сумын 04 дүгээр багийн иргэн Б.Б  данснаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.500.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 19.500.000 төгрөгийг данснаас нь шилжүүлэн авч хувьдаа ашигласан энэ үйлдэлд яллагдагчаар татагдсанаа ойлгож байна. Би тухайн мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэж дуусгасан, яг юу юунд хэрэглэсэн талаар сайн санахгүй байна. Б.Б  данснаас мөнгө бэлнээр болон өөр данс руу шилжүүлж гаргаж авсан, яг хэний данс руу шилжүүлж авсан талаараа санахгүй байна. Б.Б данснаас гаргаж авсан 19.500.000 төгрөгийг Д.Х гийн онлайн хадгаламж барьцаалсан зээлийн мөнгөнөөс буцаагаад бүгдийг нь шилжүүлсэн, тийм учраас Б.Б  хохирлыг барагдуулсан гэсэн үг юм.

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж өгөх болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-113, 176-177, 205, 2 дугаар хавтасны 98-99 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэний хариуцагч З.Ү ээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Т.З , Х.Ш ,  З.Х , Д.Х  нарт учирсан хохирлыг Х банкнаас барагдуулж өгсөн тухай банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн теллер, ахлах теллерээр ажилласан байх ба хэрэгт авагдсан ахлах теллерийн ажлын байрны тодорхойлолтын 2.17-д “Хадгаламж барьцаалсан зээлийг холбогдох журмын дагуу судлан олгох, мөн олголтын гүйлгээн дээр хяналт тавьж ажиллах бөгөөд эргэн төлөлтийн төлбөрийг хугацаа хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй” гэж тусгажээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Е  нь эрхэлж байгаа ажил үүргийн хувьд иргэд, хуулийн этгээдийн хадгаламж барьцаалан зээл олгох хүсэлтийг хүлээн авч судлан зээл олгох эрхтэй байжээ.     

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч А.Е  нь нэр бүхий хохирогч нараас хадгаламжийн данснаас мөнгө гаргуулах, мөн хадгаламж барьцаалан зээл авах тухай хүсэлтээ холбогдох журмын дагуу гаргаагүй байхад албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар банкны программд хохирогч нараас бэлэн мөнгө гаргуулах, зээл авах тухай хүсэлт, зээлийн эрх нээх, барьцааны гэрээг бүртгэн хэвлэжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Е  нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 100.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж зааснаар шүүгдэгч А.Е ы учруулсан хохирол 50.000.000 төгрөгөөс дээш байгаа тул их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд  шүүгдэгч А.Е  Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийтдээ 100.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдэх шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч А.Е ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүхээс шүүгдэгч А.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Е  албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.Е ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ш , Б.Б , Д.Х , Т.З , З.Х  нарт нийт 100.800.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Е  нь хохирогч Б.Б  данснаас завшсан 19.500.000 төгрөгийг хохирогч Д.Х гийн данснаас завшсан 19.500.000 төгрөгөөр 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байна. 

Шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү ий өгсөн мэдүүлэг, хохирогч нарыг шүүх хуралдаанд дуудахад өгсөн хариу тайлбараас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Е аас 33.500.000 төгрөгийн хохирлыг төлж өгөхөөр Х банкны ***000015 дугаартай дансанд шилжүүлсэн байх ба энэхүү мөнгөн дүнг оролцуулан иргэний хариуцагч Х банкны зүгээс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Х.Ш , Д.Х , Т.З , З.Х  нарт учирсан бодит хохирлыг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байна.  

Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч З.Ү ээс хохирогч Х.Ш , Д.Х , Т.З , З.Х  нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул шүүгдэгч А.Е аас төлж барагдуулаагүй бодит хохирлыг хүүгийн хамт гаргуулж өгөхийг хүсжээ. А.Е д холбогдох эрүүгийн хэрэгт Х банк иргэний хариуцагчаар оролцож байгаа боловч шүүхээс нотлох баримтуудын хүрээнд бодит хохирлыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Е аас 47.800.000 (нийт бодит хохирол 100.800.000 төгрөг байх ба үүнээс шүүгдэгч А.Е ы төлж өгсөн 33.500.000 төгрөг, хохирогч Б.Б  төлүүлж авсан гэх 19.500.000 төгрөгийг хасаж тооцов) төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэв.      

Иргэний хариуцагч З.Ү ээс гэмт хэргийн хор уршиг болох хохирогч нарт төлж өгсөн хадгаламжийн хүүг нэхэмжилсэн боловч хадгаламжийн хүүг хэрхэн тогтоосон талаарх нотлох баримтууд эрүүгийн хэрэгт авагдаагүй  тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлж өгсөн, төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан шүүгдэгчид 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Е ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч А.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч А.Е  нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна.

Шүүгдэгч А.Е  нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч А.Е ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг тус тус харгалзан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Е д хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.Е  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Е  нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хувийн хэрэгцээнд, мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө болох 20.000.000 төгрөгөөр Тоёота хайландер загварын тээрийн хэрэгсэл худалдан авсан боловч иргэн Ганбат гэгчид худалдаж, мөнгийг нь мөн хувийн хэрэгцээнд зарцуулсан тул шүүгдэгчээс 22.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан ногдох хөрөнгө орлогоос нь гаргуулах нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Е  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Е ыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е д оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Е аас 47.800.000 төгрөг гаргуулан иргэний хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь өөртөө учирсан гэмт хэргийн хор уршигтай холбоотой цаашид шүүгдэгч А.Е аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

6. Шүүгдэгч А.Е  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.Е д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ