| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01955/и |
| Дугаар | 1752 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1752
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01752 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХКомпаний байранд байрлах, регистрийн дугаар 5035273, Жи-Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж Өгөөмөр орд тоотод оршин суух, регистрийн дугаар ЙН 86111210, Бух овогт Мирагийн Чинзоригт холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 90 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Чинзориг манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 118796 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан.М.Чинзориг одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 60 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Иймээс М.Чинзоригоос Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 60 000 төгрөгийг, алдангийн 30 000 төгрөгийн хамт нийт 90 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч М.Чинзориг шүүхэд гаргасан хүсэлтдээ:Жи-Мобайл ХХКомпаниас 90 000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг төлбөр болох 90 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпани нь хариуцагч М.Чинзоригоос төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 90 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпанийн төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 90 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Чинзориг нь 90 000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпанийн М.Чинзоригоос төхөөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 90 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч М.Чинзориг нь нэхэмжлэлийн шаардлага 90 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН