Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бхолбогдох эрүүгийн 2115000000232 дугаартай, 163/2021/0209/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сум “И” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, О....овогт Г-ийн Б /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн “Угалз” гэх газарт оршин суух иргэн Д.Огэрт өөрийн эхнэр Д.Охувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бөгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

2115000000232 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Д.Оөгсөн: “...******* нь “хурдан явъя пизда гичий минь, явъя гээд байхад суугаад байх юм” гээд хэл амаар доромжлон загнаад байсан би тухайн үед нөхрийгөө машин барьж явж байсан учир урдаас нь юм дуугараагүй тэгээд нөхөр машинаа асаагаад манай дүүгийн гэрт очоод дүүгийн гэрт оронгуут би “нөхөр лүүгээ уурлаад би яагаад хэсэг айлд сууж болдоггүй юм чиний үзэл бодлоор би байна гэж байхгүй чи намайг элдвээр доромжилдог юу юм, чи тийм их яараад байгаа бол чи өөрөө явахгүй юу” гэсэн чинь манай нөхөр ******* дүүгийн гэрийн орон дээр байсан дэрийг аваад над руу шидэхээр нь би зөрүүлээд уг дэрийг нь аваад шидсэн чинь нөхөр над руу хүрч ирээд баруун гараараа нэг удаа миний дух хэсэг рүү цохингуут нь би зөрүүлээд *******ийн нүүр хэсэг рүү нь алгадсан чинь ******* нь миний нүүр толгой руу цохиод гарыг минь хазсан тэгээд байж байтал манай дүү бид хоёрыг салгах гээд бид хоёрын дундуур орсон чинь нөхөр дийлдэхгүй над руу дайраад миний гараас татаж орноос унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөөд үснээс зулгаагаад хамар хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,

2. Гэрч Д.Оөгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал гаднаас манай хүргэн ******* эгч ******* нар хүүгийнхээ хамтаар ирсэн... хүргэн *******, эгч ******* нар машинтайгаа ирээд тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо явах талаар яриад маргаад хэрүүл хийгээд байсан. Тэгсэн ******* орон дээр байсан дэрийг аваад эгч ******* рүү шидсэн чинь эгч өөдөөс нь шидсэн дэрийг нь аваад шидсэн, тэгтэл ******* сууж байсан орноосоо босоод эгчийн сууж байсан ор луу очоод эгчийн гараас татаж шалан дээр унагаагаад эгчийн хөл хэсэг рүү өшиглөөд байж байгаад баруун гараараа эгчийн толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохихоор би тэр хоёрын дундуур орж салгасан чинь ******* хойшоо болж байснаа эгчийн хамар хэсэг рүү баруун гараар атгаж байгаад 1 удаа цохисон чинь эгчийн хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

3. Яллагдагчаар Г.Бмэдүүлэхдээ: “...би уурандаа эхнэр дээр очоод эхнэрийн дух хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон... эхнэрийг орноос татаж унагаагаад хөл хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай: “Д.Обиед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун доод 1-р шүдний сулрал, хоёр нүдний дээд, доод зовхи, дух, хамар, хацар, дээд уруул, доод эрүү, цээж, бугалга, тохой, шуу, сарвуу, гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бүгд нэг цаг хугацаанд учирсан тул дэс дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-16-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 1-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/, хохирогч Д.Огомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 32, 35-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн “Угалз” гэх газарт оршин суух иргэн Д.Огэрт өөрийн эхнэр Д.Охувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.*******, гэрч Д.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д.Обиед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун доод 1-р шүдний сулрал, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, хацар, дээд уруул, доод эрүү, цээж, бугалга, тохой, шуу, сарвуу, гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 253 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бнь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Д.Охувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдсаны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байна.  

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.Сайнзаяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Бнь өөрийн эхнэр Д.Охувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Г.Бүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Бдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.*******, шүүгдэгч Г.Бнар нь гэр бүлийн харилцаатай буюу эхнэр, нөхөр бөгөөд хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Г.Ббусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4/97 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Бхэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн торгуулийн ялыг шүүгдэгч төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Бэрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О....овогт Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

          4. Шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ