| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01948/и |
| Дугаар | 1937 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1937
|
|
|
|
|
|
|
|
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01937 | Улаанбаатар хот |
|
| |||
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Буянт Өргөө Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23 /в/ барйны 75 тоотод оршин суух, Боржигон овогт Норжмаагийн Алтансайханд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 335 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Буянт Өргөө Сууц Өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Н.Алтансайхан 2014 оны 10-12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-4 саруудын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 335 200 төгрөг төлөхгүй байна.Иймд Алтансайханаас 335 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алтансайхан шүүхэд гаргасан тайлбартаа:Буянт-Өргөө сууц өмчлөгчдийн холбоо 335 200 төгрөг нэхэмжилсэн байна, энэ төлбөрийг төлөөгүй шалтгаан нь Буян өргөө сөх нь манай гэр бүлийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлөөр хангаагүйтэй холбоотой юм.Манай цонхны доор 15 дугаар байрны оршин суугчдын эзэмшлийн талбайд кантейнер байрлуулж уг кантенарт ил задгай бараа зардаг хүмүүст түрээслүүлдэг.Уг кантенер дээр дээд айлуудын цонхоороо гаргаж шийдсэн хог манай гэрийн цонхоор байнга орж ирдэг.Мөн дээрээс шидсэн зүйлүүд нь бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг.Энэ талаар СӨХ-ийн даргад удаа дараа тавьж, уг зүйлийг холдуулахаар ярьж тохирсон хэрнээ холдуулаагүй.Энэ кантейнэрийг холдуулвал 335 200 төгрөгийг төлөх болно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Буянт-Өргөө Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Н.Алтансайханд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 335 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Буянт Өргөө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 335 200 төгрөгийг хариуцагч Н.Алтансайхан бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10706 төгрөгийн 50 хувь болох 5353 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5353 төгрөгийг улсын орлогоос, мөн 5353 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Буянт Өргөө Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 335 200 /гурван зуун гучин таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Н.Алтансайхан бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 706 төгрөгөөс 5353 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5353 төгрөгийг улсын орлогоос, мөн 5353 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН