| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02154/и |
| Дугаар | 1902 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1902
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01902 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Сүхбаатарын талбай 11, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2637545, Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Усны барилга байгууламжид оршин суух, регистрийн дугаар НЭ 67101714, Чулуунбатын Энхболдод холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 769 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Энхболд Улаанбаатар хотын банктай 2015.03.27-ны өдөр цалингийн барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 5 944 237 төгрөгийг жилийн 19,2 хүүтэй 24 сарын хугацаатай авсан.Ч.Энхболд зээлийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй төлбөрөө төлхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй байсаар 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Иймд Ч.Энхболдоос үндсэн зээл 1 630 308 төгрөг, зээлийн хүү 136 747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1972 төгрөг нийт 1 769 028 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Энхболд шүүхэд гаргасан хүсэлтдээ:Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн 1 769 028 төгрөгийг 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк хариуцагч Ч.Энхболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 769 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 1 769 028 төгрөгийг хариуцагч Ч.Энхболд бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 255 төгрөгийн 50 хувь болох 21 627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 627 төгрөгийг улсын орлогоос, мөн 21 627 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн 1 769 028 /нэг сая долоон зуун жаран есөн мянга хорин найман/ төгрөгийг хариуцагч Ч.Энхболд бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 255 төгрөгөөс 21 627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 627 төгрөгийг улсын орлогоос, мөн 21 627 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН