Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 115/ШШ2020/0006

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороололд байрлалтай, “Т-И” Хувьцаат компани /хуулийн этгээдийн 9010001041 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдснээр/ -ийн нэхэмжлэлээр,

            Хариуцагч: Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газарт холбогдуулан үүсгэсэн,

           Нэхэмжлэлийн шаардлага: Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “Т-И” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г-ийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Г-ийн газраас “Т и” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдэл хүлээлгэн өгсөн байна. Мэдэгдлийн агуулга нь: “...2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолоор зарим барааны Г-ийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Иймд тогтоол батлагдсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17-оос 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн 2 Г-ийн бүрдүүлэлтийн Г-ийн болон бусад татварын зөрүү болох 10,537,654.71 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор нөхөн төлөхийг мэдэгдэж байна” гэсэн.

         Тус мэдэгдэл нь “Т и” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Г-ийн ерөнхий газарт гомдол гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/4451 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Замын-Үүд дэх Г-ийн газрын албан бичгээр “Т и” ХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болон 22-ны өдөр Г-ийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан цементийн Г-ийн татварын хувь, хэмжээг Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд заасан 20 хувиар тооцож төлөхийг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн.

          “Т и” ХК нь 1958 онд Т и Хангамжийн нэгдэл нэртэй байгуулагдсан, Монгол улсын гадаад худалдааны ууган компаниудын нэг бөгөөд 1998 онд “Т и” ХК болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. Компани нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 08 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас 640,950 тонн цементийг Г-ийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлсэн.

          Тухайн үед барааны тоо хэмжээг үнэн зөв мэдүүлж, Г-ийн байгууллагаас тогтоосон татварын хэмжээг баримтлан 9,969,008 төгрөгийн татвар төлж, худалдан авалтыг НББ-ийн Олон улсын стандартын дагуу бүртгэн ашиг орлогоо тооцон тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулалт хийж, тайлагнасан болно.

         Татвар нөхөн ногдуулах хуулийн зохицуулалт нь Г-ийн тухай хуулийн 2931, Татварын ерөнхий хуулийн 48, 54 дүгээр зүйл, Г-ийн тариф, Г-ийн татварын тухай
хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасанчлан худал мэдүүлсэн, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, хугацаанд нь буцаан гаргаагүй зөрчил гаргасан нөхцөл байдалд хамаарах бөгөөд “Т и” ХК-ийн улсын хилээр нэвтрүүлсэн бараанд Г-ийн татвар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

        Г-ийн тухай хуульд зааснаар Г-ийн байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт Г-ийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг хангуулах зорилгоор Г-ийн хяналтыг хэрэгжүүлнэ. Улсын хилээр нэвтрүүлэх бараанд Г-ийн хяналт тавьж, Г-ийн бүрдүүлэлт хийх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно. Г-ийн удирдах төв байгууллага нь Г-ийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэр, оруулсан
нэмэлт өөрчлөлтийг нийтэд чөлөөтэй үнэ төлбөргүй мэдээлэх үүрэг хүлээсэн.

        Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байхад тогтоол гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн үндэслэлээр компаниас татвар нөхөн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй. Г-ийн байгууллага нь хууль тогтоомжийг нийтэд мэдээлж, биелэлтийг зохион байгуулах үүргийг хэрэгжүүлээгүй татвар тооцож явсан мөртлөө нэгэнт төлж дуусгасан татварыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь “Т и” ХК-ийн санхүүгийн байдалд хохирол учруулж байна.

       Энэ үйл баримтын талаар шүүхийн шийдвэрт “Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг батлагдсан өдрөөс нь хойш 16 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн ордон дахь Төрийн тусгай шуудангийн албанд шилжүүлсэн, улмаар тус алба нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тухайн тогтоолыг биелүүлэх үүрэг бүхий байгууллага /Г-ийн ерөнхий газар/-д хүргүүлснээр уг тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс
орон даяар албан ёсоор хэрэгжүүлж, импортоор оруулж ирж буй цементийн Г-ийн татварыг 20 хувиар ногдуулж эхэлсэн байна. Дээрхээс үзэхэд Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй тухайлбал 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны Г-ийн татварыг хуучнаар буюу 5 хувиар тооцож ногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг биелүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг зохих журмын дагуу татвараа төлсөн татвар төлөгчид хариуцах үндэслэлгүй” гэж заасан. /Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006/

        Өөрөөр хэлбэл татвар нөхөн төлүүлэх мэдэгдлийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр байгаа, үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон.

        Иймд Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10,537,654.71 төгрөгийн татвар нөхөн төлөхийг шаардсан 01/890 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Т и” ХК нь 1958 онд “Т и, хангамжийн нэгдэл” нэртэй байгуулагдсан, Монгол улсын худалдааны ууган компаниудын нэг бөгөөд 1998 онд “Т и” ХК болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 08 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас 640.950 тонн цементийг Г-ийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлсэн.

         Тухайн үед барааны тоо хэмжээг үнэн зөв мэдүүлж, Г-ийн байгууллагаас буюу Г-ийн байцаагчаас тогтоосон татварын хэмжээг баримтлан 9,969,008 төгрөгийн татвар төлж, худалдан авалтыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу ашиг орлогоо тооцон тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулалт хийж, тайлагнасан юм.

           Гэтэл Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Г-ийн газраас 2019 онд татвар нөхөн төлүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан. Уг мэдэгдэлд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолоор цементийн Г-ийн албан татварыг нэмэгдүүлсэн, тийм учраас тогтоол батлагдсан өдрөөс буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ноос 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд манай компанийн хийсэн 2 Г-ийн бүрдүүлэлт болон бусад татварын зөрүү болох 10,537,654.71 төгрөгийн татварыг нөхөн төлөхийг шаардсан.

           Энэ нь “Т и” ХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул Г-ийн ерөнхий газарт гомдол гаргасан. Г-ийн Ерөнхий газарт гомдол гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/4451 дугаартай албан бичигт “Г-ийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан цементийн хувь хэмжээг Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолыг үндэслэж мэдэгдсэн мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Ийм учраас Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Татвар нөхөн ногдуулах хуулийн зохицуулалт нь Г-ийн тухай хуулийн 2931, Татварын ерөнхий хуулийн 48, 54 дүгээр зүйл, Г-ийн тариф, Г-ийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан ямар нөхцөлд татвар нөхөн оногдуулах талаар зохицуулалт нь байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 39.3-т заасанчлан худал мэдүүлсэн, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, хугацаанд нь гаргаагүй нөхцөл байдалд хамаарна гэж заасан байдаг. Гэтэл ийм зөрчил илрээгүй байхад “Т и” ХК-ийн 2015 онд нэвтрүүлсэн бараанд 4 жилийн дараа Г-ийн татвар нөхөн төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Г-ийн тухай хуульд Г-ийн байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт Г-ийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг хангуулах зорилгоор Г-ийн хяналтыг хэрэгжүүлнэ. Улсын хилээр нэвтрүүлэх бараанд Г-ийн хяналт тавьж, Г-ийн бүрдүүлэлт хийх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно. Г-ийн удирдах төв байгууллага нь Г-ийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэр, оруулсан нэмэлт өөрчлөлтийг нийтэд чөлөөтэй үнэ төлбөргүй мэдээлэх үүрэг хүлээсэн байдаг.

         Засгийн газрын тогтоол нь захиргааны хэм хэмжээг зөрчсөн акт учраас хүчин төгөлдөр бус байна. Уг тогтоол нь 10 хоногийн дараа албан ёсоор нийтлэгдээд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар 67.1, 67.2, 67.3-т зааснаар хэрэгжихээр байна. Дээрх хуулийн 67.2-т зааснаар Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байна.  Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг хамгийн доод тал нь 10 хоногт буюу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тооцож эхлэхээр логик дараалал гарч ирж байна. Гэтэл манай компани нь 2015 оны 08 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд бүрдүүлэлтээ хийгээд Г-ийн байцаагчийн тогтоосны дагуу Г-ийн бүрдүүлэлт хийсэн.  

        Энэ үйл баримтын талаар 2016 онд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар нөхөн  оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрт “Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг батлагдсан өдрөөс нь хойш 16 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн ордон дахь Төрийн тусгай шуудангийн албанд шилжүүлсэн, улмаар тус алба нь тогтоолыг биелүүлэх үүрэг бүхий байгууллага /Г-ийн ерөнхий газар/-д хүргүүлснээр уг тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс орон даяар албан ёсоор хэрэгжүүлж, импортоор оруулж ирж буй цементийн Г-ийн татварыг 20 хувиар оногдуулж эхэлсэн байна. 

         Дээрхээс үзэхэд Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй тухайлбал 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны Г-ийн татварыг хуучнаар буюу 5 хувиар тооцож оногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй, тухайлбал 2015 оны 09 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны Г-ийн татварыг хуучнаар буюу 5 хувиар тооцож оногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг биелүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг зохих журмын дагуу татварыг төлсөн татвар төлөгчид хариуцах үндэслэлгүй” гэж заасан.

         Уг шүүхийн шийдвэрийг хүчинтэйд тооцож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан магадлалд нэхэмжлэгч нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдэд Г-ийн байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг хүчин төгөлдөр бусад тооцсон байгаа. Тус хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж үзэж байна.

          Иймээс дөрвөн жилийн дараа манайд татвар нөхөн төлүүлэх мэдэгдэл өгч байгаа нь “Т и” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.537.654,71 төгрөгийн татварыг нөхөн төлөхийг шаардсан 01/890 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

      Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       “Т-И” ХК-ийн нэхэмжлэлээр Замын-Үүд дэх Г-ийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэх тухай Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.20-ны өдрийн 115/Ш32019/0105 дугаартай захирамжийг 2019.12.26-ны өдөр хүлээн авч танилцлаа.

         “Импортын барааны Г-ийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Монгол Улсын Их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолоор импортоор оруулж буй цементийн Г-ийн албан татварын хувь хэмжээг 5 хувиар тогтоосон бөгөөд уг тогтоолд 2015 оны 74 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтөөр тухайн тогтоолоор баталсан хязгаарт багтаан холбогдох барааны Г-ийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосны дагуу Засгийн Газар 2015.08.17-ны өдөр 332 дугаар тогтоол гаргаж, Импортын зарим барааны Г-ийн албан татварын хувь хэмжээг дээрх тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан тогтоосны дотор “өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент /хөнгөн цагаан цемент/, шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент”-ийн албан татварын хувь хэмжээг 20 хувь болгон тогтоосон байна.

         Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогтод хүргүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2015.09.10-ны өдрийн 4-2/5360, ГЕГ-ын дарга О.Ганбатаас Г-ийн газар, хороодын дарга нарт хүргүүлсэн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2015.09.21-ний өдрийн 01/3732, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас Сангийн сайд Б.Болор /Хувийг ГЕГ-т/-т хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” 2015.10.06-ны өдрийн 01/2973, ГЕГ-ын ТОГ-ын дарга Я.Эрдэнэчимэгээс Замын-Үүд дэх Г-ийн газрын дарга Д.Зоригоод хүргүүлсэн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2019.06.03-ны өдрийн 03-1/2048 тоот албан бичгийн дагуу Замын-Үүд дэх Г-ийн газраас "Т-И” ХК-д “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2019.10.25-ны өдрийн 01/890 тоот албан бичгийг хүргүүлсэн болно. Энэхүү үйл ажиллагаа нь Засгийн Газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй шууд хамааралтай бөгөөд дараах хуульд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд явуулсан болно. Үүнд: Г-ийн тухай хуулийн:

         265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасны дагуу “Г-ийн байгууллага нь Монгол Улсын Г-ийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.”

         267 дугаар зүйлийн 2671.2 дахь хэсэгт заасны дагуу “Г-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Г-ийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.”

         269 дүгээр зүйлийн 2691.1.3-т заасны дагуу Г-ийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг нь “Г-ийн бүрдүүлэлт хийж, Г-ийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;”

        Г-ийн байгууллагын удирдлагын бүрэн эрх нь 271 дүгээр зүйлийн 2711.1.3-т заасны дагуу “Г-ийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 2711.1.14-т заасны дагуу “Г-ийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;”

Г-ийн тариф, Г-ийн татварын тухай хуулийн:

         35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу “Г-ийн болон бусад татварыг барааг Г-ийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ба хэрэв бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс Г-ийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон тарифын хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол Г-ийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг баримтална гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Г-ийн газар нь  шууд удирдах Г-ийн ерөнхий байгууллагын дор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоор зарим импортын бараанд тухайлбал цементийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан бөгөөд цементийн албан татварын хувь хэмжээг 20 хувь болгож тогтоосон. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Г-ийн ерөнхий газарт 2015 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн албан бичгээр Монгол улсын Сангийн яам, төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д зааснаар  “Засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын тогтоол тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол  гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу татварын зөрүүг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна” гэсэн албан тоотыг ирүүлсэн.

          Мөн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Г-ийн ерөнхий газрын даргын 01/3732  дугаартай албан тоотоор 2015 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд дээрх тогтоолд хамаарах бараа импортлон Г-ийн бүрдүүлэлт хийсэн аж ахуйн нэгж, иргэдтэй холбогдож Г-ийн болон бусад татварыг нөхөн  төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан тоот ирсэн. Энэ асуудалтай холбоотойгоор 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 01/2973 дугаартай Монгол улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын гарын үсэгтэй албан тоот  Сангийн сайд Б.Болорт хүргэгдсэн байдаг. Дээрх албан тоотод “Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д зааснаар Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Тогтоолыг мөрдөж ажиллана уу” гэсэн байсан.

         Замын-Үүд дэх Г-ийн газар нь улсын төсвийн орлогыг цаг хугацаанд нь бүрдүүлэх үндсэн үүргийг хүлээж байдагийн хувьд уг үүргийн хүрээнд удирдах дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу тухайн аж ахуйн нэгжид татварыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Т и” ХК-д  Замын-Үүд дэх Г-ийн газраас “Монгол улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоор зарим барааны Г-ийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан. Уг тогтоолыг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д Засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу танай компани нь Засгийн газрын тогтоол батлагдсан өдрөөс буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны хооронд хийгдсэн 2 Г-ийн бүрдүүлэлтийн зөрүү болох 10,537,654.71 төгрөгийн татварыг  2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор нөхөн төлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл явуулсан.

         Тус мэдэгдлийг дээр дурдсан Монгол улсын Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Г-ийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Г-ийн ерөнхий газрын Г-ийн татвар орлогын газрын дарга Я.Эрдэнэчимэг нарын Замын-Үүд дэх Г-ийн газарт ирүүлсэн албан бичгүүдийг  үндэслэн  явуулсан тул түүнийг хүчингүйд тооцох боломжгүй. Өмнө нь өгч байсан мэдэгдлийн талаар шүүхийн шийдвэр гарсан байдаг боловч тухайн үед Замын-Үүд дэх Г-ийн газар нь Сангийн яамнаас ирүүлсэн албан тоот болон  Засгийн газрын 332 дугаар тогтоол хүчингүй болоогүй байгаа учраас тэдгээрийг үндэслэн мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв Засгийн газрын тогтоол хүчингүй болсон шийдвэр гарах юм бол мэдэгдлүүд хүчингүй болох боломжтой гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэгт үндэслэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          1. Нэхэмжлэгч “Т-И” Хувьцаат компани /цаашид “Т-И” ХК гэх/ нь тус хуулийн этгээдэд Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газраас хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 01/890 дугаартай албан бичиг бүхий мэдэгдэлд түүний дээд шатны захиргааны байгууллага болох Г-ийн ерөнхий газарт гомдол гаргасныг тус газраас хянан шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 03/4451 дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд хандан,

Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай”  01/890 дугаартай албан бичгээр татварын зөрүү 10,537,654.71 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ:

       “Т-И” ХК нь 2015 оны 08 дугаар сарын 18, мөн 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд БНХАУ-аас нийт 640,950 тонн цементийг Г-ийн бүрдүүлэлт хийж Монгол улсын Замын-Үүд дэх хилээр нэвтрүүлсэн ба гэтэл тухайн үед Засгийн Газрын 332 дугаар тогтоол 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батлагдан гарсан боловч уг тогтоол бодит байдал дээр 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байхад хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д зааснаар Засгийн газрын тогтоол нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэсэн үндэслэлээр тухайн тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнөх хугацаанд төлөгдсөн Г-ийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн тухайн маргааны талаар буюу Г-ийн байгууллагын татвар нөхөн төлүүлэх уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр байгаагаар тухайн үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба,

        Дээрх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг хариуцагч нь эс зөвшөөрч Г-ийн татварыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй шууд хамааралтай тул уг асуудлыг Г-ийн байгууллагын зүгээс Г-ийн тухай хууль, Г-ийн тариф, Г-ийн татварын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд энэ дагуу Замын-Үүд дэх Г-ийн газар нь удирдах дээд шатны байгууллагаас өгсөн чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчид Г-ийн болон бусад татварын зөрүү болох 10,537,654.71 төгрөгийг нөхөн төлүүлэхээр мэдэгдэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

         2. Хавтаст хэрэг дэх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т-И” ХК нь 2015 оны 08 дугаар сарын 18, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд БНХАУ-аас нийт 640,950 тн цементийг Монгол Улсын Замын-Үүд дэх хилээр нэвтрүүлэн оруулж, тус бараанд Г-ийн хилээр нэвтрүүлэх барааны 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 03-2141014-15-131092R бүртгэлийн дугаартай мэдүүлгээр 4,944,010.92 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03-2091015-15-133823R бүртгэлийн дугаартай мэдүүлгээр 4,954,998.05 төгрөгийн, бүгд 9,899,008.97 төгрөгийн Г-ийн болон НӨАТатвар оногдуулсан /хх-ийн 10,11,53,54,58,59-р хуудас/ албан татваруудыг тухайн хугацаанд /өдрүүдэд/ төлсөн нь Г-ийн байгууллагын нэхэмжлэх /хх-ийн 8,9-р хуудас/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 55-57, 60-62-р хуудас/-уудаар тогтоогдож байна.

       Энэ үеэр буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Импортын зарим барааны Г-ийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн Газрын 332 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор 25.23 дугаартай үндэсний код бүхий бараа болох “өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент”-ийн албан татварын хувь, хэмжээг 20% болгон нэмэгдүүлж тогтоосон шийдвэр гарсан байх ба уг шийдвэр /хх-ийн 25-29-р хуудас/-тэй уялдуулан хариуцагч Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газраас нэхэмжлэгч “Т-И” ХК-д түүний Засгийн газрын дээрх тогтоол гарч байх үед Монгол Улсын Замын-Үүд дэх хилээр оруулж ирсэн бараанд буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны болон 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус Г-ийн хилээр нэвтрүүлсэн бараа /цемент/-д уг тогтоолоор нэмэгдүүлэн тогтоосон 20%-ийн албан татварын зөрүүг тооцож 10,537,654.71 төгрөг /арван сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай мэдэгдэл /хх-ийн 12, 29, 63-р хуудас/-ээр гаргажээ.

          3. Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2016 онд “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ болон тус холбооны гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдээс Гааль, Татварын ерөнхий газрын  Замын-Үүд дэх Г-ийн газар /тухайн үеийн бүтцээр/-т холбогдуулан гаргасан тус Г-ийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Г-ийн бүрдүүлэлт хийгдсэн цементийн, Г-ийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлүүлөх тухай мэдэгдлүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэрийг гаргасан байгаа ба тухайн маргааны талаар анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 32-36-р хуудас/-т:

          “... Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 332 дугаар тогтоол гаргаж Импортын зарим барааны Г-ийн албан татварын хувь, хэмжээг дээрх тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан тогтоосны дотор өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаант цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент-ийн албан татварын хувь хэмжээг 20% болгон тогтоосон байна.

         Хариуцагч Г-ийн ерөнхий газрын харьяа /хуучнаар/ Замын-Үүд дэх Г-ийн газар /цаашид Замын-Үүд дэх Г-ийн газар гэх/ нь дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн тус Замын-Үүд дэх Г-ийн хилээр 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ныг дуустал хугацаанд цемент импортолсон 183 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах Г-ийн бүрдүүлэлтийг үндэслэн тухайн хугацааны Г-ийн болон бусад татварын зөрүү /15%-ийн/ болох нийт 1,051,963,539.58 төгрөгийг дурдсан хугацаанд нөхөн төлөхийг шаардсан албан мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 тоотоор Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-д хүргүүлж улмаар тус холбооны гишүүн иргэн, аж ахуйн нэгж тус бүрийн нөхөн төлвөл зохих татварын зөрүүг тооцоолсон албан мэдэгдлүүдийг мөн тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий тоотуудаар тус тус хүргүүлжээ...”,

        “...Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болж буй Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолын хүчин төгөлдөр болох хугацааг тухайн тогтоолд заагаагүйгээс үзэхэд уг тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэх хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй ч энэ нь цементийн бизнес эрхлэгч нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд нөхөн татвар ногдуулах үндэслэл болохгүй гэж үзлээ.

         Г-ийн татвар нь Г-ийн тариф, Г-ийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Г-ийн нутаг дэвсгэрт оруулах эсхүл түүнээс гаргах бараанд Г-ийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татвар бөгөөд түүнийг нөхөн төлүүлэх үндэслэлийг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т Г-ийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй ..., Г-ийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д ... Г-ийн болон бусад татварыг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй..., 293.2-т ... энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн ... бол гэж тус тус заажээ. Г-ийн татварыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хуулийн энэхүү зохицуулалтуудаас үзэхэд Г-ийн татварыг нөхөн төлүүлэх үндэслэл нь Г-ийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн татвар төлөгчийн үйлдэл, эс үйлдэхүй нөгөө талаас татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид хүлээлгэх хариуцлагын нэг хэлбэр гэж үзэхээр байна …”,

        “... Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг батлагдсан өдрөөс нь хойш 16 хоногийн дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн ордон дахь Төрийн тусгай шуудангийн албанд шилжүүлсэн улмаар тус алба нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тухайн тогтоолыг биелүүлэх үүрэг бүхий байгууллага /Г-ийн ерөнхий газар/-д хүргүүлснээр уг тогтоолыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс улс орон даяар албан ёсоор хэрэгжүүлж импортоор оруулж ирж буй цементийн Г-ийн татварыг 20%-иар ногдуулж эхэлсэн байна.

       Дээрхээс үзэхэд Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй тухайлбал 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны Г-ийн татварыг хуучнаар буюу 5%-иар тооцож ногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг биелүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг зохих журмын дагуу татвараа төлсөн татвар төлөгчид хариуцах үндэслэлгүй.

         Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нараар тухайн хугацааны татварын зөрүүг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлгүй байхад татвар нөхөн төлөхийг шаардсан албан мэдэгдэл хүргүүлж буй хариуцагчийн үйлдэл нь зөвшөөрснөөс бусдыг хориглох нийтийн эрх зүйн зарчим болоод холбогдох хуульд нийцээгүй улмаар нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа болжээ.

        Иймд нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдүүдийг Г-ийн болон бусад татварын зөрүүг нөхөн төлөхийг шаардсан Замын-Үүд дэх Г-ийн газрын мэдэгдлүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна…” гэж дүгнэн, улмаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Гааль, Татварын ерөнхий газар /тухайн үеийн бүтцээр/-ын Замын-Үүд дэх Г-ийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 тоот мэдэгдлийн нэхэмжлэгч нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдэд хамаарах хэсэг /657 398 366.59 төгрөг/-ийг болон мөн тус газраас тухайн 34 иргэн, аж ахуйн нэгж тус бүрт хүргүүлсэн мэдэгдлүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийвэрлэжээ.

       3.1 Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0353 дугаартай магадлал /хх-ийн 40-51-р хуудас/-д:

          “ ... Анхан шатны шүүх ...Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь хэрэгжүүлээгүй тухайлбал, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд импортын зарим бараа /цемент/-ны Г-ийн татварыг хуучнаар буюу 5 хувиар тооцож ногдуулсан нөхцөл байдал нь тухайн тогтоолыг биелүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагаанаас үүдэлтэй байх бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг зохих журмын дагуу татвараа төлсөн татвар төлөгчид хариуцах үндэслэлгүй.. гэж зөв дүгнэсэн байна...”,

         “... Хэдийгээр Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоол гарсан өдрөөсөө 17 хоногийн дараа Г-ийн ерөнхий газарт албан ёсоор хүргэгдсэн байх хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Г-ийн тарифын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/1 дугаар хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/2486 дугаар санал хүргүүлэх тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзвэл зарим нэр төрлийн барааны Г-ийн татвар нэмэгдэх асуудал 2015 оны 4 дүгээр сараас эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудын түвшинд хэлэлцэгдэж байсан нь тогтоогдож байх тул Г-ийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Г-ийн ерөнхий газраас тус тогтоолыг олж мэдэх болон өдөр тутмын үйл ажиллагаандаа уг тогтоолыг хэрэглэн Г-ийн татвар ногдуулах эрх бүхий салбар нэгжүүд болох харьяа газруудад мэдээлж, хүргүүлэх зэрэг дагаж мөрдөх нөхцлөөр шуурхай хангах үйл ажиллагааг зохион байгуулаагүйг зөвтгөх боломжгүй байна. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын энэхүү хайхрамжгүй, шуурхай бус, уялдаа холбоогүй, буруутай үйл ажиллагааны улмаас тухайн үед тогтоосон журмын дагуу Г-ийн татвар төлсөн нэхэмжлэгч нарт Г-ийн татвар нөхөн төлөх үүрэг хариуцлага ногдох үндэслэлгүй гэж үзлээ...”

        “...Иймд Гааль, татварын ерөнхий газрын харьяа Замын үүд дэх Г-ийн газраас нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдүүдэд тус бүр нэмэгдсэн хувиар тооцож Г-ийн татвар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж маргаан бүхий мэдэгдлүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасанд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв...” гэж дүгнэн,

          Харин Г-ийн тухай хуулийн 293 дугаар зүйл нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хуулиар хүчингүй болсон байхад анхан шатны шүүх тус заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг болон Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн нэхэмжлэгч нарыг тодорхой нэрлэж заагаагүй зэргийг буруу гэж үзэн тухайн асуудлуудыг зөвтгөсөн өөрчлөлтийг тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад оруулсан боловч анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хэвээр баталсан байна.

           4. Гэтэл шүүхэд одоо гаргаж буй “Т-И” ХК-ийн нэхэмжлэл дэх хариуцагчаар тодорхойлогдсон захиргааны байгууллага болон уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, мөн нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох захиргааны акт буюу Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газраас “Т-И” ХК-д 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 01/890 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн агуулга, шаардлага болон тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргаж буй тайлбар, нотлох баримт зэрэг байдлуудаас үзэхэд уг асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан 332 дугаар тогтоолтой холбоотойгоор нэг ижил цаг хугацаа /2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Г-ийн хилээр нэвтрүүлсэн/-нд хамаарах, нэг төрлийн бараа /цемент/-нд нөхөн татвар оногдуулсан нэг ижил захиргааны актад холбогдуулан маргаж байгаагаар энэ нь маргааны үйл баримтын хувьд,

         Дээр дурдсан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон маргааны үйл баримт болох нэхэмжлэгч “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ болон тус холбооны гишүүн нэр бүхий 34 иргэн, хуулийн этгээдэд, хариуцагч Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газар /тухайн үеийн бүтцээр/-аас хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/863 дугаартай албан бичиг бүхий мэдэгдэл /хх-ийн 69-р хуудас, ар тал/-ээр Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батлан гаргасан “Импортын зарим барааны Г-ийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” 332 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хууль өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэл болгон тус тогтоол дахь “цемент”-ийн албан татварын хувь хэмжээг 20% болгон нэмэгдүүлэн тогтоосон албан татварын зөрүүг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны актад холбогдох маргааны үйл баримт болон түүнийг хянан шийдвэрлэсэн хэргийн нөхцөл байдалтай ижил байна гэж үзэх үндэслэлтэй байна.

          Иймд нэхэмжлэгч “Т-И” ХК-ийн Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдэл бүхий захиргааны актын талаар өмнө гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр буюу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2016/0006 дугаар шийдвэрээр “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч ...” шийдвэрлэснээр тухайн үйл баримт нь уг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх бөгөөд,

            Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь нэхэмжлэгч “Т-И” ХК-ийн нэхэмжлэлтэй Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь шүүхээс “Нотлох баримтыг үнэлэх” асуудлыг зохицуулсан 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг үндэслэн хариуцагч Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т-И” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь  зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Г-ийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Г-ийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЦЭНД