| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/1545/и |
| Дугаар | 1534 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1534
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01534 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 2 хд 84-6 тоот 84-06 оршин суух, регистрийн дугаар 5810493, Эс Эл Эн И Ви ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол , 21 байр 12 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧН 76070000, Батбуянгийн Батжаргал холбогдох
Худалдах худалдан авах гэрээний дагуу нийт 5 636 250 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б6Батжаргал нь тус компанийн оруулан ирж худалдан борлуулдаг Е Vapor 3000i уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно.Уг төхөөрөмжний үндсэн үнэ 5 950 000 төгрөг бөгөөд хариуцагч нь мөнгийг бэлнээр 1 сарын дотор төлнө гэсэн нөхцөлөөр барааг 15 хувь хямдруулан 5 057 500 төгрөгөөр тооцож урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг 4 557 500 төгрөгийг 1 сарын дотор тооцоо хийж дуусгах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь 1 сарын дотор төлж дуусгах үүргээ биелүүлээгүй 2 сарын хугацанд 2 удаа цувуулан нийт 1 300 000 төгрөг төлсөн боловч 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд удахгүй төлнө гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн.Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна.Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсноос хойш нийт 672 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 12-ний дагуу тооцвол алданги 2 539 723 төгрөг төлсөн. Иймд барааны үндсэн үлдэгдэл болох 3 757 500 төгрөг болон алданги 1 878 750 төгрөг нийт 5 636 250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай байгууллагын зүгээс нэхэмжлэл болох 5 636 250 төгрөгөөс 1 678 750 төгрөгөөс татгалзаж, 3 957 500 төгрөгийг өнөөдөрөөс 2017 оны 06 дугаар сарын 25-нд 660 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-эд 660 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-нд 660 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-нд 660 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 660 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 657 500 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 3 957 500 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-нд 660 000 төгрөг, 660 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-нд төгрөг, 660 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 25-нд, 660 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 25-нд, 660 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-нд, 657 500 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-нд тус тус 6 сарын дотор төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эс Эл Эн И Ви ХХКомпанийн хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу нийт 5 636 250 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь нэмэгдүүлсэн хүү болох 1 678 750 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 3 957 500 төгрөгийг хариуцагч Б.Батжаргал 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Эс Эл Эн И Ви ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыхаа 1 678 750 /нэг сая зургаан зуун далан найман мянга долоон зуун тавин/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Батжаргал 3 957 500 /гурван сая есэн зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-наас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Эс Эл Эн И Ви ХХКомпанид төлөхөөр зохигчид эвлэрлийг эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН