Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1709

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01709

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банкны   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байрны 83 тоотод  оршин суух, регистрийн дугаар 2658704, Ээмдэ ХХКомпани

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байрны 83 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧЕ 76080500, Чойжамцын Сувдбилэг нарт   холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 436 116 539 төгрөг гаргуулж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, С.Шагдарсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ээмдэ XXКомпани 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хас Банктай 1010015100 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 /Дөрвөн зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, эргэлтийн хөренгийн зориулалттай авсан.Энэхүү зээлийг компаний хувь нийлүүлэгч О.Эрдэмбаяр нас барсан гэсэн шалгаанаар Хас Банкинд хүсэлт гарган эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн хугацаанд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дугаарыг 1010024162 болгон өөрчлүүлсэн.Зээлдэгч Ээмдэ ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хас Банктай ЗГ5001313295 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.8 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан.Энэхүү зээлийг компаний хувь нийлүүлэгч О.Эрдэмбаяр нас барсан гэсэн шалгаанаар Хас Банкинд хүсэлт гарган эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн хугацаанд өөрчлөлт оруулсан.Уг зээлүүдийн барьцаанд Ч.Сувдбилэг, Э.Батжигүүр, Э.Анужин нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-о хороолол, аос байр, хд-83 тоот хаягт байршилтай 694.56 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, гурван давхар ГД: 000492530, Ү-2205035994 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ч.Сувдбилэгийн нэр дээрх Улаанбаатар хот Баянгол дүүрэгийн 6-р хороо, 10-р хороолол /16081/ ХД 85 тоот, ГД: 000651009, нэгж талбарын 18638310880710 20/5206 дугаар бүхий 182 м.кв эзэмших эрхтэй газрын хамт барьцаалуулсан.Зээлдэгч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нар зээлийн 1010024162 дугаар гэрээ, ЗГ5001313295 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1010024162 дугаар гэрээтэй зээлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш, ЗГ5001313295 дугаар бүхий зээлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачилга гаргахгүй байна.Иймээс 1010024162 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.2.5, 3.2.11, 5.1.1 заасныг үндэслэн, ЗГ5001313295 дугаар зээлийн шугамын гэрээний 3.2.4, 3.2.7, 5.1.1 заасныг үндэслэн Хас Банкны санаачилгаар 2017 оны 04 дүгээр сарын 06- ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч ЭЭМДЭ ХХКомпани, Ч.Сувдбилэг нарын 1010024162 дугаар гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна.Үүнд:301 991 463 төгрөгийн  үлдэгдэлтэй байна.  2017 оны 4 сарын 06-ны өдрийн  байдлаар зээлдэгч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нарын зээлийн гэрээний дагшуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна.Иймд 1010024162, ЗГ5001313295 дугаар бүхий зээлийн гэрээнүүдий үүргийн гүйцэтгэлийг нийтэд нь хангуулахаар зээлийн үндсэн төлбөр, зээлий хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 436,065,539 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 51,000 төгрөг, төлбөл зохих төлбөр 436,116,539. төгрөгийг Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 4.4-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нарын бусад эд хөрөнгөөр барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХКомпани, хариуцагч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нарын дунд байгуулсан эвлэрэлийн гэрээнд:Хариуцагч нар нь 436 116 539  төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна.Харин гэрээний 2-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, аос байр ХД-23-д байршилтай 3 улсын бүртгэлийн Ү-2205035994 дугаарт бүртгэлтэй 694 56мкв талбайтай 3 давхар амины орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол ХД-85 тоотод байршилтай, нэгж талбарын 18638310880710 дугаар бүхий 182 мкв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, С.Шагдарсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилцаж тохиролцож эвлэрлинй гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул  зохигчдын эвлэрэлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХКомпани хариуцагч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 436 116 539 төгрөг гаргуулж, уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 436 116 539  төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 338 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 169 266 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Хас банк ХХКомпаний нэхэмжилсэн 436 116 539 /дөрвөн зуун гучих зургаан сая нэг зуун арван зургаан мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хас банк ХХКомпанид төлж барагдуулахаар талууд эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 338 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нараас 1 169 266 /нэг сая нэг зуун жаран есөн мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ээмдэ ХХКомпани, Ч.Сувдбилэг нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, аос байр, ХД-83-д байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205035994 дугаарт бүртгэлтэй 694,56 метр квадрат талбайтай 3 давхар амины орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол ХД-85 тоотод байршилтай, нэгж талбарын 18638310880710 дугаар бүхий 182 метр квадрат талбай бүхий газар зэргийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН