| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02166/и |
| Дугаар | 1898 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1898
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01898 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард Аюушын өргөн чөлөө NEXT Plaza төвийн байранд байрлах “Нэкст Электроникс” ХХКомпанийн Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч “Нэкст Электроникс” ХХКомпанийн төлөөлөгч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Нэкст Электроникс” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Мөнх-Эрдэнэ 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны зөвлөхөөс салбарын менежер болтол дэвшин ажилласан билээ.Ахлах худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа агуулахаас үзүүлэн бараах гаргах нэрээр албан тушаалаа ашиглан 51 902 513 төгрөгийн цахилгаан барааг хувьдаа авсан болох нь 2015 оны 08 дугаар сарын 18-нд тоггтоогдсон.Барааны үнийн дүнг баталгаажуулсан өглөг авлагын тайлантай танилцаж нийт 51 902 513 төгрөгийн тооцоог төлөхөөр гарын үсэг зурж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаагаар БГД-ийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 29 байр 301 тоотод хаягын бүртгэлтэй байсан ба бид шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргахад оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийн материалыг буцаасан тул Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрыг нь тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Нэкст Электроникс ХХКомпанийн иргэн Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч “Нэкст Электроникс” ХХКомпанийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Б.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан төлбөр барагдуулах баталгаанаас харахад Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнх-Эрдэнэ иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 25581 дугаар захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Батсайханы Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Б.Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар СЮ 87010372/ утас:88104144, 96640037 холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч Нэкст Электроникс ХХКомпанид даалгасугай.
4.Б.Мөнх-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 29 дүгээр байрны 301 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН