Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1938

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01938

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 16 а Засгийн газрын 9 дүгээр байр, Хүнс хөдөө аж ахуйн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 9-42 тоотод байрлах, регистрийн дугаар 5290015, Анзэндөл ХХКомпани

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 9 дүгээр байрны 42 тоотод  оршин суух, Боржигон овогт Юрагийн  Уранчимэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 673 262 795 төгрөг  гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Агиймаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэл, Засгийн газрын сангийн тухай хуулийн 14.5.2-дах заалт, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг үндэслэн ЖДҮХСан нь Анзэндөл ХХК-д 2014 оны 6 сарын 10-ны өдрийн байдлаар 2014/01 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан нийт 350 000 000 төгрөгийг 50 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй зээл  авсан.Мөн хөдөлмөрийн сайдын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/129 дугаар тушаалыг үндэслэн Анзэндөл ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 2013/04 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан нийт 600 000 000 төгрөгийг 50 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй зээл  авсан. Нийт үндсэн зээл 868 819 509 төгрөг алданги 210 131 384 төгрөг,  нотариатын 20 000 төгрөг нийт 1 078 970 893 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх хариуцагч Анзэндөл ХХКомпани, Ю.Уранчимэг нарын төлөөлөгчтэй эвлэрч гэрээ байгуулсан бөгөөд алдангийн 210 131 384 төгрөгөөс татгалзаж, Анзэндөл ХХКомпани нь үндсэн зээл, зээлийн хүү нийт 868 839 509 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.Үүнээс 18 839 509 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор  шилжүүлэх, 250 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийн  дотор,  50 000 000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр, 50 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр тус тус төлж барагдуулах, хэрвээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулахаар  тохиролцон эвлэрч байна гэв.

 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадербик шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул  зохигчдын эвлэрэлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хариуцагч Анзэндөл ХХКомпани, Ю.Уранчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 436 116 539 төгрөг гаргуулж, уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 210 131 384 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар үлдэгдэл 868 839 509 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тул тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, зохигчдын эвлэрсэн шаардлагын дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4 502 147 төгрөгийн 50 хувь болох 2 251 073 төгрөгийг  хариуцагч нараас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь  зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Хүнс хөдөө аж ахуйн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэхэмжлэлийнхээ шаардлага 210 131 384 /хоёр зуун арван мянга нэг зуун гучин нэгэн сая гурван зуун наян дөрвөн/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 868 839 509/ найман зуун жаран найман сая найман зуун гучин есөн мянга таван зуун есөн/ төгрөгийг Анзэндөл ХХКомпани, Ю.Уранчимэг нар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар талууд эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурьдсан  нэр төрлийн хөрөнгийг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч нараас 2 251 073 /хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга далан гурван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН