Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 18

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг бүхэлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М-д 125 /Нэг зуун хорин таван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, оногдуулсан ялыг нэг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай” гэж найруулсугай.

2. Шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.