Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1906

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01906

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     
     

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элеганс хотхон 44 /а/ байрны 3 тоотод  байрлах, регистрийн дугаар 2360373, Кредит Юнион Монгол хадгаламж зээлийн хоршооны  нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 37 дугаар байрны 3 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЦЗ 75061202, Боржигоно овогт Баярхүүгийн  Пүрэвсүрэнд   холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 199 920 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Кредит Юнион Монгол хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Пүрэвсүрэн нь 2016.08.15-ны өдөр манай хоршоотой 49/16 тоот зээлийн гэрээ  байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай бичил безнисийг дэмжих зориулалтаар зээл авсан. Үндсэн зээлээс 208 330 төгрөг, хүү 90 000  төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргэ бүрэн биелүүлээгүй болно. Үндсэн зээл 4 791 670 төгрөг, зээлийн хүү 408 250 төгрөг, нийт 5 199 920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 5 199 920 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвсүрэн   8 хувааж буюу  1 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр,  600 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 600 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 599 920 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:Юнион Монгол хадгаламж зээлийн хоршооноос нэхэмжилсэн 5 199 920 төгрөгийг 8 хувааж буюу 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж  барагдуулах  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Кредит Юнион Монгол хадгаламж зээлийн хоршоо хариуцагч Б.Пүрэвсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 199 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

 

Талуудын хооронд хийсэн эвлэрэлийн гэрээгээр хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 5 199 920 төгрөгийг 8 хувааж буюу 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан тохирсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 149  төгрөгийн 50 хувь болох 49 074  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 49 074 төгрөгийг улсын орлогоос, 49 074 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Кредит Юнион Монгол хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 5 199 920 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвсүрэн  2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 хувааж нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 149  төгрөгөөс 49 074  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 49 074 төгрөгийг улсын орлогоос, 49 074 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН