| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02062/и |
| Дугаар | 1909 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1909
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01905 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 байрлах Мобиком Корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дугаар хороолол-2, Хас баатарын гудамж 47 UBS TV Өөрийн байранд байлах, Улаанбаатар телевиз ХХКомпанид холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9 860 724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20044227 тоот гэрээ байгуулан 94090603, 94001201, 99001643, 99023174, 99035851, 99050567, 99066918, 99082649, 99069522 дугааруудтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан нийт 9 ширхэг утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч байгууллагад төлбөрөө төлөхийг төлөхийг сануулан анхааруулах хуудас илгээсэн боловч төлөгдөөгүй байна.Барьцааны 60 000 төгрөгийг хассан болно. Хариуцагч байгууллагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 9 860 724 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ:Мобиком Корпораци ХХКомпаниас зээлээр 9 гар утас худалдан авсан хэрэглэгчдийн төлбөр 9 860 724 төгрөгийг телевизээр төлүүлэхээр нэхэмжилжээ.Нэхэмжлэлд дурдсан гар утас худалдан авсан ажилтнууд бүгд 1-3 жилийн өмнө ажлаас чөлөөлөгдсөн.Иймээс манай телевизээс эдгээр 9 хүнтэй холбоо барьж төлүүлэх тухай мэдэгдсэн ба тэд төлбөрийн үлдэгдлээ тулгасны дараа 3 сарын дотор төлөх хүсэлт гаргаж Мобикомын хуулийн хэлтсийн даргад хандсан.Хуулийн хэлтсийн дарга нь уг зээлээр худалдсан утасны гэрээ байгуулж төлбөр тооцооны ажлыг хариуцсан ажилтайн Бат-Очирыг ээлжийн амралтаас эргэж ажилдаа ороход энэ асуудлаа шийдвэрлэн гэсэн хариу бидэнд болон тэдгээр хүмүүст хэлсэн.Иймээс Мобиком Корпораци ХХКомпанийн хариуцсан ажилтантай холбогдох тооцоо нийлж, 3 сарын дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпани хариуцагч Улаанбаатар Телевиз ХХКомпанид холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9 860 724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпанийн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9 860 724 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч “Улаанбаатар телевиз” ХХКомпани 9 860 724 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 722 төгрөгийн 50 хувь болох 86 361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 86 361 төгрөгийг улсын орлогоос, мөн 86 361 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХКомпанийн нэхэмжилсэн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9 860 724 төгрөг /есөн сая найман зуун жаран мянга долоон зуун хорин дөрвөн/ гаргуулах тухай шаардлагыг хариуцагч “Улаанбаатар телевиз” бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 722 төгрөгөөс 86 361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 86 361 төгрөгийг улсын орлогоос, мөн 86 361 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН