Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1252

 

 

 

 

 

 

 

 

  2021         11         18                                    2021/ШЦТ/1252   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Учрал

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н-т холбогдох 1806 04415 1302 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айлын гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугар зүйлийн 2.5-т зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б.Н .

 

Холбогдсон гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч Б.Н  нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н-ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Надад оногдуулах зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд эдлэх юм бол хохирогчийн хохирлыг төлөх боломжтой.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч  М.Ч-ийн өгсөн: “...Манай “Угтаал констракшн” компани нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 3 салбартай. ...Баянзүрх дүүрэг дэх салбартаа Батчулууны Наранбаатар гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 12 дугаар сар гараад кассын мөнгөний хэлбэлзэл их болоод эхэлсэн. Нэг болохоор ихсээд, нэг болохоор багасаад байсан болохоор би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-ын ажил дээр нь очиж тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Б.Н өөрөө хариуцаж, зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ “Би машин хямд авч, цаашаа дамлаж зарах гээд кассын мөнгөнөөс авсан” гэдгээ хэлсэн бөгөөд “Одоо байгаа 3 машинаа зараад тооцоогоо дуусгаж, цэгцэлнэ” гэж хэлсэн. Тэгээд Б.Н надад хэлэхдээ “Ажлаасаа гарах ямар ч бодол алга байна, тооцоогоо дуусгаад ажлаа хийнэ” гэж байсан болохоор шууд халаагүй, мөн цагдаад хандаагүй орхичихсон юм. Түүнээс хойш Б.Н ажлаа хийж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажлаа хаяад  явснаас хойш ирээгүй. Б.Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Б.Н манай компанид  71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна. ...кассын бэлэн  мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэдэн 130.000 төгрөг байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр Б.Н-т нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг  энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан  зүйлийг буцааж  авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Б.Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. ...тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Б.Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Б.Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм. ...чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Наранбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Б.Н-т хүлээлгэн өгсөн. Наранбаатар хүлээлгэн өгсөн баримт гэвэл “Хугацаа дуусаж хураагдан зарж борлуулах зээл” гэсэн бичиглэлтэй 2017.11.23, 2017.11.16, 2017.11.09, 2017.11.02, 2017.10.17, 2017.10.10, 2017.10.03, 2017.09.05, 2017.07.09, 2017.05.06, 2017.04.24 гэсэн баримтуудаас харагдана. Дээрх баримтуудыг Б.Н-тай тулж, Б.Н өөрөө хүлээн зөвшөөрч  гарын үсэг зурж авсан байгаа. Мөн хүн нэг бүрээр гаргаж 2017.12.24-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” –нд дээрх мөнгөөр тусгагдсан байгаа бөгөөд Б.Н хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг” гэх мэдүүлэг /1хх-22-25, 182, 2хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “...Би “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлс тавьж байгаагүй. 2017 оны сүүлээр байх манай хүүгийн “Шевролет Круз” маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Б.Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Б.Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан.” гэх мэдүүлэг /2хх-5/,

 

“Угтаал констракшн, түүний төлөөлөгч М.Ч-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-14-15/,

 

“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /1хх-35-47/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар дүгнэлт /1хх-131-138/,

    

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Наранбаатартай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө  болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл  2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас  бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад  44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана.  Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /1хх-180-181/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-163-164/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н  нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

“Угтаал констракшн, түүний төлөөлөгч М.Ч-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч  М.Ч-ийн өгсөн: “...Манай “Угтаал констракшн” компани нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 3 салбартай. ...Баянзүрх дүүрэг дэх салбартаа Батчулууны Наранбаатар гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 12 дугаар сар гараад кассын мөнгөний хэлбэлзэл их болоод эхэлсэн. Нэг болохоор ихсээд, нэг болохоор багасаад байсан болохоор би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-ын ажил дээр нь очиж тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Б.Н өөрөө хариуцаж, зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ “Би машин хямд авч, цаашаа дамлаж зарах гээд кассын мөнгөнөөс авсан” гэдгээ хэлсэн бөгөөд “Одоо байгаа 3 машинаа зараад тооцоогоо дуусгаж, цэгцэлнэ” гэж хэлсэн. Тэгээд Б.Н надад хэлэхдээ “Ажлаасаа гарах ямар ч бодол алга байна, тооцоогоо дуусгаад ажлаа хийнэ” гэж байсан болохоор шууд халаагүй, мөн цагдаад хандаагүй орхичихсон юм. Түүнээс хойш Б.Н ажлаа хийж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажлаа хаяад  явснаас хойш ирээгүй. Б.Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Б.Н манай компанид 71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна. ...Кассын бэлэн  мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэдэн 130.000 төгрөг байсан. “Яагаад ийм болсон бэ” гэхээр Б.Н-т нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг  энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан  зүйлийг буцааж  авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Б.Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. ...Тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Б.Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Б.Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм. ...Чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Б.Н-т хүлээлгэн өгсөн. Б.Н хүлээлгэн өгсөн баримт гэвэл “Хугацаа дуусаж хураагдан зарж борлуулах зээл” гэсэн бичиглэлтэй 2017.11.23, 2017.11.16, 2017.11.09, 2017.11.02, 2017.10.17, 2017.10.10, 2017.10.03, 2017.09.05, 2017.07.09, 2017.05.06, 2017.04.24 гэсэн баримтуудаас харагдана. Дээрх баримтуудыг Б.Н-тай тулж, Б.Н өөрөө хүлээн зөвшөөрч  гарын үсэг зурж авсан байгаа. Мөн хүн нэг бүрээр гаргаж 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” –нд дээрх мөнгөөр тусгагдсан байгаа бөгөөд Б.Н хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг” гэх мэдүүлэг /1хх-22-25, 182, 2хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “...Би “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлс тавьж байгаагүй. 2017 оны сүүлээр байх манай хүүгийн Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Б.Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Б.Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан” гэх мэдүүлэг /хх.2.5/,

 

“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /хх.1.35-47/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаар дүгнэлт /хх1.131-138/,

    

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Б.Н-тай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө  болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл  2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас  бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад  44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана.  Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /хх.1.180-181/,

           

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.163-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

           Эд хөрөнгөд учирсан хохирлыг хэмжээг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэсгийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс уйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүх гэмт хэргийн улмаас хохирол, түүнийг нөхөн төлүүлэхийг хууль зүйн агуулгаар тодорхойлох ба өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог учиртай.

 

Хөрөнгө завших хэрэгт үнэлгээний тайлан гаргасан шинжээчийн хувьд санхүүгийн шинжилгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэнийг нотолсон баримт байгаа эсэх, түүний гаргасан дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд нь санхүүгийн дүгнэлт гаргах шаардлагыг хангасан эсэх, үнэн зөв эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Хавтаст хэрэгт Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Ж.Бадамсүрэн “программ *ээр байгаа үлдэгдэл 44.477.307 төгрөгөөс 130.000 төгрөгийг хасаж, нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.347.307 төгрөг байна гэж тооцож байна.

 

Шүүгдэгч Б.Н-ын өөрийнх нь олгосон барьцаа байхгүй идэвхитэй зээлүүд болох 3.895.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн зараа, нийт 44.347.307+15.705.000+2.985.000=63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Харин прокурор “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолдоо “...тус дүгнэлтэд дурдагдаж буй 15.705.000 төгрөгийн хохирол нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж буй субьектив санаа зорилгоор хэрэгжсэн гэмт хэргийн шинжтэй хохирол гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Харин тухайн хохирол нь Б.Н нь өдөр хүртэлх хугацаанд “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай.” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсугай. ...” гэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 47.332.307 төгрөг гэж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эдгээр байдлуудаас үзвэл, хохирогч “Угтаал констракшн” ХХК-д гэмт хэргийн улмаас 47.332.307 төгрөгийн хохирол учирсан, үүнээс шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны өмнө 15.000.000 төгрөгийг төлсөн, үүний дараа 800.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул Б.Н-аас 31.532.307 төгрөгийг гаргуулж “Угтаал констракшн” ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”...гэсэн хуулийн зорилт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглэхдээ тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль нь илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...” гэж хуульчилжээ.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 зааснаар шүүгдэгч Б.Н-т урьд оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугар зүйлийн 2.5-т зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэсэн хуулийн дээрх зохицуулалтад шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэргийн хүрээ хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж тогтов.

 

Шүүгдэгч Б.Н-т дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-ын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 12 хоног, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 289 хоног нийт 301 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Н-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар урьд шүүгдэгч Б.Н-т оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

         

         4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай. 

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 301 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож түүний зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 429 хоногоор тогтоосугай.

 

          6. Шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Н-аас 31.532.307 төгрөгийг гаргуулж хохирогч, “Угтаал констракшн” ХХК-д олгосугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                    Э.ЧИНГИС