| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/1171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1235 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1235
2021 11 16 2021/ШЦТ/1235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Батсайхан,
Шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,
Шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
Шүүгдэгч Г.Г, Х.М, Ц.Л, Н.Э, Н.О, Ч.О, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч И.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Ш, Ц.Л, Б.Н, М.Б, Н.Э, Н.О, Г.Г, Х.М, Г.О, Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2102 00272 0204 дугаартай хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Н овогт И-н О.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цаг уурын техникч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 2 дугаар тасгийн нярав ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Нарны зам Үйлдвэрчин хорооллын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н Н-.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн уушигны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овгийн Баттөмөрийн Алтансувд.
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Уушигны 01 дүгээр тасгийн асрагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н Л.
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дончхүү эмнэлгийн мал эмнэлгийн их эмч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр баг, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б-н Н.
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, МЧПА ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 8-7 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Оготор И овогт М-н Б.
7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н О.
8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиникийн хүүхдийн уушигны тасгийн асрагч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н Э.
9. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн мэс заслын тасагт асрагч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-н Ш.
10. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хоол үйлдвэрлэлийн тасагт туслах тогооч ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-н Г.
11. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн угаалгын тасагт угаагч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-н М.
12. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн уушигны 2 дугаар тасагт асрагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-н О.
13. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, чихрийн технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хх000000 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-н О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч И.О- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн хүний нөөцийн албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарын болон бусдыг шинээр ажилд томилогдох, томилуулах ашиг сонирхлын үүднээс, тус төвд нярав ажилтай Н.Н-тэй “...шинээр ажилд орох хүмүүсээс мөнгө авч, бичиг баримтыг авчирч өгвөл ажилд томилохоор хэлж...” санаатай нэгдэж,
Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,
Хүний нөөцийн албаны даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч Н.Н-ээр дамжуулан:
Тус төвийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Л-ыг засалчнаар томилохдоо 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.О-ыг үйлчлэгчээр томилохдоо 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 700.000 төгрөгийг бэлнээр, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт Б.А-ыг асрагчийн ажилд томилохдоо түүнээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, Сүрьеэгийн тандалт судалгааны албанд Б.Оюунзаяаг үйлчлэгчийн ажилд томилохдоо түүний эх Ч.О-аас 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт Б.Урангоог лабораторийн техникчээр ажилд томилохдоо түүний эх Н.Нархандаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөгийг дансаар, Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт Г.Ш-г асрагчийн ажилд томилохдоо түүнээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Хүүхдийн уушигны тасагт Н.Э-ыг үйлчлэгчээр ажилд томилохдоо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Нэгдсэн лабораторийн албаны вирус гепатит энеровирусын лабораторийн тасагт Б.Гүнцагааныг үйлчлэгчээр томилохдоо түүний нагац эгч М.Бгаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 700.000 төгрөгийн дансаар,
Мөн шүүгдэгч Б.А, Н.Н нараар дамжуулан:
-Элэгний клиникийн тасагт Г.Г-ийг асрагчийн ажилд томилохдоо 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Уушигний 2 дугаар тасагт Г.О-ийг асрагчаар ажилд томилохдоо түүнээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Соёл үйлчилгээний албанд Х.М-г угаагчаар ажилд томилохдоо түүнээс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар нийт 8.600.000 төгрөгийн тус тус хахууль авч, гэмт хэргийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Н.Н-ийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд няраваар ажиллаж байхдаа тус төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-той “...шинээр ажилд орох хүмүүсээс мөнгө авч, бичиг баримтыг авирч өгвөл ажилд томилох талаар...” санаатай нэгдэж, түүний хахууль өгөгч Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарын болон бусдыг шинээр ажилд томилогдох, томилуулах ашиг сонирхлын үүднээс хахууль авсан үйлдэлд дэмжлэг үзүүлж,
Хүний нөөцийн албаны даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Л-ыг засалчнаар томилоход 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өөртөө авч, 500.000 төгрөгийг дамжуулсан,
-Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.О-ыг үйлчлэгчээр томилоход 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өөртөө авч, 700.000 төгрөгийг дамжуулсан,
-Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт Б.А-ыг асрагчийн ажилд томилоход түүнээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Сүрьеэгийн тандалт судалгааны албанд Б.Оюунзаяаг үйлчлэгчийн ажилд томилоход түүний эх Ч.О-аас 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт Б.Урангоог лабораторийн техникчээр ажилд томилоход түүний эх Н.Нархандаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийг өөртөө авч, 1.500.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт Г.Ш-г асрагчийн ажилд томилоход түүнээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Хүүхдийн уушигны тасагт Н.Э-ыг үйлчлэгчээр ажилд томилоход 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Нэгдсэн лабораторийн албаны вирус гепатит энеровирусын лабораторийн тасагт Б.Гүнцагааныг үйлчлэгчээр томилоход түүний нагац эгч М.Бгаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
Мөн шүүгдэгч Б.А-аар дамжуулан:
-Элэгний клиникийн тасагт Г.Г-ийг асрагчийн ажилд томилоход 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Уушигний 2 дугаар тасагт Г.О-ийг асрагчаар ажилд томилоход түүнээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Соёл үйлчилгээний албанд Х.М-г угаагчаар ажилд томилоход түүнээс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан нийт 3.200.000 төгрөгийг өөртөө авч, И.О-д 8.600.000 төгрөгийг дамжуулан хахууль авч, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Г.Ш- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Ц.Л- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр Н.Н-ээр дамжуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.Н нь өөрийн охин Б.Урангоод давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 4 сарын 1-ний өдөр Н.Н-ээр дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч М.Б нь Б.Гүнцагаанд давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.О- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Майнэгэн, Н.Н нараар дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.А- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Мөн Г.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийн, Г.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийн, Х.М-гийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлүүдэд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,
Шүүгдэгч Г.Г- өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Х.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Г.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Ч.О нь охин Б.Оюунзаяад давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.О- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э- мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оюунсувд мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “.. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаартай дотоод албан бичиг, танилцуулгын хамт /1хх-6-7/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1хх-50-53/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2/2853 дугаартай албан бичгээр ХӨСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан сонгон шалгаруулах журам, ажилтан Д.Наранзулыг томилсон тушаал, Хүний нөөцийн албаны дарга И.О-ы 2015 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр томилсон тушаалын хуулбар /1хх-181-218 хуудас/, гэрч Н.Н-ийн өгсөн мэдүүлэг /1хх-222-225, 228-229/, гэрч Б.А-ын өгсөн мэдүүлэг /2хх-2-4/, гэрч Г.Г-ийн өгсөн мэдүүлэг /2хх- 6/, Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан иргэн Г.О-ийн өргөдөл /2хх-8/, гэрч Г.О-ийн мэдүүлэг /2хх-10-11/, гэрч Х.М-гийн өгсөн мэдүүлэг /2хх-13-14 хуудас/, гэрч Б.Оюунзаяагийн өгсөн мэдүүлэг /2хх-16-17/, гэрч Ч.О-ы өгсөн мэдүүлэг /2хх-19-20/, гэрч Ц.Л-ын өгсөн мэдүүлэг /2хх-24-26/, гэрч Н.Зоригоогийн өгсөн мэдүүлэг /2хх-34-35/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2015 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Б/7 дугаартай И.О-ыг Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон тушаалын хуулбар /2хх-40-41/, Н.Н-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2хх-50/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/106 дугаартай Б.А-ыг Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-51/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай Г.Г-ийг Элэгний клиникийн тасагт асрагчаар, Г.Ш-г Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт асрагчаар тус тус томилсон тушаалын хуулбар /2хх-57-58/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дугаартай Б.Урангоог Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт лабораторийн техникчээр асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-63/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаартай Ц.Л-ыг Хангамж үйлчилгээ инженер технологийн албанд засварчнаар томилсон тушаалын хуулбар /2хх-81/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/191 дугаартай Б.Оюунзаяаг Сүрьеэгийн тандалт судалгааны албанд үйлчлэгчээр томилсон тушаалын хуулбар /2хх-95/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Наранзулын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай Г.О-ийг Уушгины 2 дугаар тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-104/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Баттөрийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/120 дугаартай Х.М-г Соёл үйлчилгээний албанд угаагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-108/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/355 дугаартай Н.Э-ыг Хүүхдийн уушгины тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-115/, И.О-ы “Хас” банкан дахь 5002684741, 5001932390, 5001695021 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-3/, Н.Н-ийн Хас банкан дахь 5002367137, 5001933711, 5000766238 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 36 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-27-28/, И.О-ы “Хаан” банкан дахь 5039028493, 5004174669 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-104/, Б.А-ын “Хаан” банкан дахь 5749605409 тоот дансны 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх- 39/, гэрч Г.Ш-гийн өгсөн мэдүүлэг /5хх-117-120, 122-124/, гэрч А. Өгсөн мэдүүлэг /5хх-126-127/, гэрч Х.Цэвэлмаагийн өгсөн мэдүүлэг /5хх-130-131/, гэрч М.Бгийн өгсөн мэдүүлэг /5хх-137-138/, гэрч Н.Энэбишийн өгсөн мэдүүлэг /5хх-140-141/, гэрч А.Жавзандуламын өгсөн мэдүүлэг /5хх-152-153/, гэрч Л.Баттөрийн өгсөн мэдүүлэг /5хх-155-156/, гэрч Б.Урангоогийн өгсөн мэдүүлэг /5хх-160-162/, гэрч Н.Бярзанагийн өгсөн мэдүүлэг /5хх-167-169/, гэрч Н.Э-ын өгсөн мэдүүлэг /5хх-171-172/, гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн мэдүүлэг /5хх-174-175/, гэрч Д.Нямхүүгийн өгсөн мэдүүлэг /5хх-181-182/, Н.Н-ийг ажилд томилсон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Бат-Очирын 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай тушаалын хуулбар /5хх-189-191/, гэрч Д.Наранзулын өгсөн мэдүүлэг /6хх-5-6/, гэрч Ч.Урантүлхүүрийн өгсөн мэдүүлэг /6хх-16/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгсайханы 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/3364 дугаартай албан бичигт: нэр бүхий иргэдийг ажилд томилохын өмнө Ажилтан сонгон шалгаруулах журмын 2.3-д заасны дагуу төвийн цахим хуудсанд ажлын байрны зар байршуулаагүй байна гэжээ /6хх-21/, гэрч Д.Майнэгэний өгсөн мэдүүлэг /6хх-48-49/, гэрч Н.Энхсувдын өгсөн мэдүүлэг /6хх-81-82/, гэрч С.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /6хх-84-85/, гэрч А.Жавзандуламын өгсөн мэдүүлэг /6хх-87-88/, Н.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-93-95/, Н.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-103-104/, Г.Ш-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-120-121/, Ц.Л-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-135-136/, Б.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-151-152/, М.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-166-167/, Н.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-179-180/, Н.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-193-194/, Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-212-213/, Б.Гэрэлчимэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-227-228/, Х.М-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-241-242/, Г.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /7хх-5-6/, Ч.О-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /8хх-29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.О- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн хүний нөөцийн албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарын болон бусдыг шинээр ажилд томилогдох, томилуулах ашиг сонирхлын үүднээс, тус төвд нярав ажилтай Н.Н-тэй “...шинээр ажилд орох хүмүүсээс мөнгө авч, бичиг баримтыг авчирч өгвөл ажилд томилохоор хэлж...” санаатай нэгдэж,
Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,
Хүний нөөцийн албаны даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч Н.Н-ээр дамжуулан:
Тус төвийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Л-ыг засалчнаар томилохдоо 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.О-ыг үйлчлэгчээр томилохдоо 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 700.000 төгрөгийг бэлнээр, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт Б.А-ыг асрагчийн ажилд томилохдоо түүнээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, Сүрьеэгийн тандалт судалгааны албанд Б.Оюунзаяаг үйлчлэгчийн ажилд томилохдоо түүний эх Ч.О-аас 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт Б.Урангоог лабораторийн техникчээр ажилд томилохдоо түүний эх Н.Нархандаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөгийг дансаар, Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт Г.Ш-г асрагчийн ажилд томилохдоо түүнээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Хүүхдийн уушигны тасагт Н.Э-ыг үйлчлэгчээр ажилд томилохдоо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Нэгдсэн лабораторийн албаны вирус гепатит энеровирусын лабораторийн тасагт Б.Гүнцагааныг үйлчлэгчээр томилохдоо түүний нагац эгч М.Бгаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 700.000 төгрөгийн дансаар,
Мөн шүүгдэгч Б.А, Н.Н нараар дамжуулан:
-Элэгний клиникийн тасагт Г.Г-ийг асрагчийн ажилд томилохдоо 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Уушигний 2 дугаар тасагт Г.О-ийг асрагчаар ажилд томилохдоо түүнээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, Соёл үйлчилгээний албанд Х.М-г угаагчаар ажилд томилохдоо түүнээс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар нийт 8.600.000 төгрөгийн тус тус хахууль авч, гэмт хэргийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Н.Н-ийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд няраваар ажиллаж байхдаа тус төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-той “...шинээр ажилд орох хүмүүсээс мөнгө авч, бичиг баримтыг авирч өгвөл ажилд томилох талаар...” санаатай нэгдэж, түүний хахууль өгөгч Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарын болон бусдыг шинээр ажилд томилогдох, томилуулах ашиг сонирхлын үүднээс хахууль авсан үйлдэлд дэмжлэг үзүүлж,
Хүний нөөцийн албаны даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Л-ыг засалчнаар томилоход 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өөртөө авч, 500.000 төгрөгийг дамжуулсан,
-Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.О-ыг үйлчлэгчээр томилоход 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өөртөө авч, 700.000 төгрөгийг дамжуулсан,
-Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт Б.А-ыг асрагчийн ажилд томилоход түүнээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Сүрьеэгийн тандалт судалгааны албанд Б.Оюунзаяаг үйлчлэгчийн ажилд томилоход түүний эх Ч.О-аас 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт Б.Урангоог лабораторийн техникчээр ажилд томилоход түүний эх Н.Нархандаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 500.000 төгрөгийг өөртөө авч, 1.500.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт Г.Ш-г асрагчийн ажилд томилоход түүнээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Хүүхдийн уушигны тасагт Н.Э-ыг үйлчлэгчээр ажилд томилоход 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Нэгдсэн лабораторийн албаны вирус гепатит энеровирусын лабораторийн тасагт Б.Гүнцагааныг үйлчлэгчээр томилоход түүний нагац эгч М.Бгаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
Мөн шүүгдэгч Б.А-аар дамжуулан:
-Элэгний клиникийн тасагт Г.Г-ийг асрагчийн ажилд томилоход 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Уушигний 2 дугаар тасагт Г.О-ийг асрагчаар ажилд томилоход түүнээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан,
-Соёл үйлчилгээний албанд Х.М-г угаагчаар ажилд томилоход түүнээс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөгийг өөртөө авч, 700.000 төгрөгийг дансаар дамжуулсан нийт 3.200.000 төгрөгийг өөртөө авч, И.О-д 8.600.000 төгрөгийг дамжуулан хахууль авч, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Г.Ш- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Ц.Л- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр Н.Н-ээр дамжуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.Н нь өөрийн охин Б.Урангоод давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 4 сарын 1-ний өдөр Н.Н-ээр дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч М.Б нь Б.Гүнцагаанд давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.О- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Майнэгэн, Н.Н нараар дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Н.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.А- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
Мөн Г.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийн, Г.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийн, Х.М-гийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлүүдэд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,
Шүүгдэгч Г.Г- өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Х.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Г.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.А, Н.Н нараар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Ч.О нь охин Б.Оюунзаяад давуу байдал бий болгох зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны дарга И.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.Н-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Н-ийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Б.А-ыг ажилд оруулж өгөхийн тулд 2020 оны 3 дугаар сарын 20-ны үед өөрийнхөө Хас банкны 5000766238 тоот дансаар 990.000 төгрөг авсан. Тэр өдөр 10.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд Б.А-ын материалыг И.О- даргад өгсөн. Би тухайн өдөр И.О- даргын данс руу Алтансувдын өгсөн 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...И.О- дарга надад “ажилд орох хүн байвал чи тухайн хүнээс боломжийг нь хараад өөрөө мэдээд мөнгө авчих, тэгээд надад өөрөө мэдээд тодорхой хувийг өг, надад анкет, материалыг өгөөрэй” ажилд томилогдох асуудлыг нь би өөрөө зохицуулна гэж хэлж байсан. ...Ажилд томилох тушаалыг И.О- дарга өөрөө төлөвлөдөг юм...” гэх мэдүүлэг /1хх-222-225, 228-229/,...Уг 990.000 төгрөгийг ажилд орохыг бүтээгээд өгөөрэй гэж надад өгсөн мөнгө. Тухайн өдөр Алтансувд нь надад 990.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд, 10.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Би уг мөнгийг бүгдийг нь Орхон даргад өгсөн. Уг 1.000.000 төгрөгийг Орхон даргын Хаан банкны 5039028493 тоот данс руу шилжүүлж өгсөн. Би уг мөнгийг шилжүүлж өгөөд Орхон дарга Б.А-ыг ажилд томилсон тушаал гаргасан. Би няравын хувьд хэн нэгнийг ажилд томилох чиг үүрэг байхгүй. Орхон даргатай сайн харилцаатай байдгийн хувьд бусдад тусалж байгаа юм. Манай ХӨСҮТ нь халдвартай нөхцөл гэдгээрээ бусад эмнэлгээс асрагч, үйлчлэгч бусад эмнэлгээс хамаагүй өндөр байдаг, тийм учраас манайд ажилд орох сонирхолтой хүмүүс их байдаг. Хэн нэгнийг ажилд оруулах гэсэн гуйлга тасрахгүй байсан. Би яахав дээ тухайн хүмүүсийг насны хоолтой болгож буян хийсэн гэж бодож байсан юм....Энэ нь Урангоог лаборантаар ажилд оруулсан мөнгө юм. Урангоогийн ээж нь Хөвсгөлөөс надтай холбогдоод Урангоог ажилд оруулахаар гуйсан юм. Тэгээд би түүнд тусалж Орхон даргад хандаж Урангоог ажилд оруулж өгсөн юм. Тэгэхэд Орхон дарга Урангоог дипломын голч дүн нь их тааруу, их муу байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Орхон даргад айлын ганц охин байгаа юм, наадахыг чинь аргалаад ХӨСҮТ рүү оруулаад туслаад өгчхөөч ээ гэж би гуйсан юм. Тэгэхэд Урангоогийн ээжид дүн нь гологдож байгаа талаар хэлсэн. Тэгэхэд Урангоогийн ээж нь надаас “хамаагүй ээ, би мөнгө төгрөгийг нь өгье, ямар ч байсан миний ганц охин байгаа юм, миний ажилтай болгоод өг” гэж гуйсан. Намайг Урангоогийн ээж нь дансны дугаараа өгчих гэсэн, тэгэхээр нь би дансны дугаараа утсаар хэлж өгсөн, ямар ч байсан дархад аялгатай авгай байсан. Тэгээд би Урангоог ажилд оруулахын тулд Урангоогийн ээж нь миний данс руу 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр дор нь Орхоны даргын “Хаан” банкны 5039028493 тоот данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө орсноос хойш ганц хоёр хоногийн дараа Урангоо ажилд томилогдсон. Орхон даргад мөнгө шилжүүлж өгөхөд Урангоогийн ээжээс шилжүүлж өгсөн мөнгө гэдгийг урьдчилаад утсаар хэлчхээд дараа нь данс руу шилжүүлэхээр урьдаас мэдэж байгаа юм чинь нэг их юм хэлэхгүй, Орхоноос надад “Ок” гээд мессеж ирдэг. Ер нь бол мөнгө авлаа л гэсэн үг....Уг 1.000.000 төгрөгийг Оюунзаяаг ажилд оруулахын тулд надад өгсөн мөнгө. Би уг мөнгөнөөс 700.000 төгрөгийг ХӨСҮТ-ийн хүний нөөцийн албаны дарга И.О-д дансаар нь шилжүүлж өгсөн....Орхон дарга надад хүмүүсээс ажилд оруулахдаа мөнгө авсан тохиолдолд миний данс руу мөнгө шилжүүлэхдээ “зээл” гэсэн утгатай зүйл бичиж шилжүүлж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд би гүйлгээний утга дээр нь зээл гэсэн утгатай зүйл бичээд Орхон дарга руу шилжүүлж байсан юм....Би бас хүнийг насных нь хоолтой болгож байгаа юм чинь Орхон даргыг зүгээр орхиж болохгүй байх гэж бодоод хэчнээн миний найз ч гэсэн Баясгалангаас 1.000.000 төгрөг авсан. Тэгэхэд Баясгалан надад өгдөг юмыг нь өгье гэж хэлж байсан. Би Баясгаланд “чамаас мөнгө төгрөг гэх ёсгүй юм, цааш нь дарга нарт гарыг нь цайлгая” гэж хэлсэн юм. Тэгээд Баясаа ч гэсэн надад миний найз боломжоороо зохицуулна биз гэж хэлээд надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би Орхон даргад 700.000 төгрөг данс руу нь шилжүүлж өгөөд Гүнцагааныг ажилд томилсон тушаал гаргуулсан....Яг л өмнөхтэй адилхан. Эрдэнэсувдыг ажилд оруулах талаар Алтансувд надаас гуйсан. Тэгээд өмнөхийн адил өөрийнхөө дансаар 1.000.000 төгрөг аваад, түүнээс Орхон даргад 700.000 төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлж өгөөд Эрдэнэсувдыг ажилд томилуулсан. 300.000 төгрөгийг нь хувьдаа зарцуулсан. Орхон даргаас мөнгө шилжүүлэхэд заримдаа “Ок” гэсэн мессеж ирдэг, заримдаа тийм мессеж ирдэггүй юм....Мөн 2019 оны 02 дугаар сард Лхагваням 500.000 төгрөг өгөөд ажилд орох гэсэн юм. Тэгэхэд Орхон дарга надад 500.000 төгрөг бага байна, жаахан нэмээрэй гэж хэлсэн. Тэгээд Лхагванямаас 800.000 төгрөг авч ажилд томилсон. Тэгээд л түүнээс боломжоороо л 1.000.000 төгрөг өгдөг болчихсон....Бас л тухайн хүмүүс ажилд орох талаар яриад над руу мөнгөө шилжүүлсэн. Гэрэлчимэг гэдэг нь Алтансувдын надаас гуйсан хүн. Тэгээд Гэрэлчимэг миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн....Тэгээд эгч нь тэтгэвэртээ суухаас өмнө дүүг нь ажилд оруулж өгөөд тус болъё гэж бодоод Шүрхүүг ажилд оруулж өгөхөөр болсон юм. Тухайн үед Цэвэлмаа гэдэг асрагч бид хоёр 2021 оны 01 дүгээр сард ковидын тусгаарлалтад хамт орсон байсан. Би тухайн үед Цэвэлмаагийн дансаар Шүрхүүгээс дамжуулж 1.000.000 төгрөг авсан. Тэгээд уг 2.000.000 төгрөгөөс нэг хүний 700.000 төгрөг буюу нийт 2 хүний 1.400.000 төгрөгийг Орхон даргын Хас банкны данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь Гэрэлчимэг, Шүрхүү хоёр ажилд томилогдсон. Би бүгдэд нь тусалсан хүнээс мөнгө авчхаад хохироосон зүйл байхгүй....Алтансувд надаас Отгонцэцэгийг ажилд оруулахаар гуйсан. Би өөрийнхөө дансаар 1.000.000 төгрөг авсан, үүнээс 700.000 төгрөг “зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар Орхон даргын данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь Отгонцэцэг асрагчийн ажилд томилогдсон....Алтансувд надаас Мөнхтуяаг ажилд оруулж өгөөч гэж гуйсан. Би тэгээд Мөнхтуяад тусалж 1.000.000 төгрөгийг нь өөрийнхөө дансаар авч, түүнээс 700.000 төгрөгийг нь “зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар Орхон даргын Хаан банкны данс руу нь шилжүүлэн өгсөн. Тэгээд дараа нь Мөнхтуяа нь угаагчийн ажилд томилогдсон....Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ирэхээс өмнө тухайн өдрийн 14 цагийн үед И.О- даргатай “Натур” худалдааны төв явах замд, ХӨСҮТ-ээс 300 гаруй метр зайтай байрлах “Голомт” банкны салбарын авто зогсоолын ойролцоо уулзсан. Тэгэхэд Орхон даргын приус-41 маркийн автомашины дотор уулзаж асрагч Алтансувд нар нь үнэнгээ хэлсэн гэдэг зүйлийг хоорондоо ярилцаж, хэрхэн мэдүүлэг өгөхөөр тохиролцсон. Би урьд нь 3.500.000 төгрөгийг Орхон даргад найзаасаа зээлдэж бэлнээр авч өгсөн байсан юм. Тэгээд Орхон дарга уг 3.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд бид хоёр “уг 3.500.000 төгрөгийг Орхон даргаас зээлдээд, буцааж данс руу нь бага багаар хийж байсан” гэж мэдүүлэг өгөхөөс гэж тохироод Авлигатай тэмцэх газар дээр ирсэн. Бид хоёр машины дотор ойролцоогоор 20-оод минут болсон байх гэж бодож байна. Тэгээд машинаасаа бууж замын урд талд байрлах ресторанд хоол идсэн. Тэгэхэд би хоол идээгүй, Орхон дарга хоол идсэн, гэхдээ би хамт сууж ундаа уусан юм. Асрагч нар тэгэхэд надад “тэгээд худлаа хэлчихлээ, ингээд худлаа хэлчихлээ” гэж байнга ярьж байсан юм....Би Орхон даргаас мөнгө зээлдэж авч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /7хх-93-95/,...Насанжаргал овогтой Отгонсувд нь 2020 оны 02 дугаар сарын үед ХӨСҮТ-ийн ариутгалын тасагт үйлчлэгчээр томилогдсон. Надаас Отгонсувдыг ажилд томилуулахыг манай асрагч Майнэгэн гуйсан. Мөнгө төгрөгийн талаар би ямар нэгэн зүйл яриагүй, Майнэгэн нь надад 2020 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөг миний өрөөнд бэлнээр авч ирж өгөөд Отгонсувдыг надтай уулзуулсан. Тэгээд би уг 1.000.000 төгрөгөөс 700.000 төгрөгийг бэлнээр 20.000 дэвсгэртээр Орхон даргын өрөөнд нь хүргэж өгсөн. Орхон дарга надаас уг 700.000 төгрөг аваад тоолохгүйгээр ширээнийхээ шургуулга руу хийсэн. Би угаасаа уг мөнгийг өгөхдөө Отгонсувдын 700.000 төгрөг гэж хэлээд өгсөн юм. Отгонсувдын материалыг та би өөрөө Орхон даргад өгсөн. Тэгээд нэг, хоёр хоногийн дараа Н.О-ыг Ариутгалын тасагт үйлчлэгчээр томилогдсон...” гэх мэдүүлэг /7хх-103-104/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ дээр очоод Н.Н эгчтэй ажлын өрөөнд нь ороод “би Н.О-ын ярьсан хүн нь байна гэж хэлээд юмаа аваад ирлээ” гэсэн. Тэгэхэд Н.Н эгч миний бичиг баримтыг шалгаж үзээд манайх ийм ажилтай гэж танилцуулаад Н.О- гуйсан. Миний итгэл найдвартай хүн болохоор чамтай харьцаж байна, бичиг баримт чинь болж байна. Харин одоо мөнгөө шилжүүлчих гэж хэлээд “Хас” банкны дансны дугаар надад цаасан дээр бичиж өгсөн. Би Н.Н-ийн өрөөнд нь “Мобайл” банкны тухайн “Хас” банкны данс руу өөрийн “Хаан” банкны 5749605409 данснаасаа 700.000 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн “Хас” банкны 5003476323 тоот данснаас 300.000 төгрөг шилжүүлэх гэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхаар нь 290.000 төгрөг шилжүүлж өгөөд 10.000 төгрөгийг нь бэлнээр Н.Н эгчид өгсөн. Би Н.Н эгчид ажилд орохын тулд 1.000.000 төгрөг өгсөн. ...Манай үеэл Гантөмөрийн Гэрэлчимэг надаас ХӨСҮТ-д ажил байгаа эсэх талаар асуугаад байсан юм. Ээж нь ч гэсэн хүртэл над руу утсаар яриад “тэтгэврийн зээл аваад ч гэсэн мөнгө төгрөгийг нь өгчихье ажилд оруулах боломж байна уу” гэж асуугаад байсан юм. Тэгэхээр нь би “би мэдэхгүй ээ, ажлынхаа хүнээс асууж өгье” гэж хэлсэн юм. Тэгээд би Н.Н-ээс ажил байгаа талаар урьдын адил асуусан. Ийм хүн байна, мөнгө төгрөг нь бэлэн юм байна гэдгийг нь хэлсэн юм. Тэгээд надад Г.Г- 1.500.000 төгрөг 2021 оны 01 дүгээр сард бэлнээр авч ирж өгсөн юм. Уг мөнгийг би өөрийн “Хаан” банкны данс руу 1.480.000 төгрөг бэлнээр орлого хийгээд 20.000 төгрөг нь тухайн үедээ АТМ рүү орохгүй байсан юм. Тэгээд тухайн мөнгөнөөсөө тухайн өдөр нь Н.Н-ийн “Хас” банкны данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гүйлгээний утга дээр нь “Гэрэлчимэгээс” гэж бичсэн санагдаж байна. Тухайн үед Н.Н эгч ковидын тасаг руу ажиллаж байсан билүү, хавьтагч болоод тусгаарлагдсан ч байсан билүү, байхгүй байсан. Тэгээд би Г.Г-ийг “И.О- даргын өрөөнд яваад оч” гэж хэлсэн. Н.Н эгч над руу И.О- даргын өрөөнд оч гэдгийг Г.Г-т хэлээрэй гэсэн юм. Тэгээд Г.Г- И.О- даргатай уулзаад ажилдаа орсон. ...Г.О гэдэг найз маань надаас ажил асуусан. Бид хоёр урьд хамт эмнэлэгт хэвтэж байсан юм. Г.О дэлгүүрт ажиллаад цалин багатай хэцүү байна гэсэн. Би урьд нь Г.О-т Би ХӨСҮТ-д орсон талаараа болон ажлын цаг зав гайгүй гэдгийг хэлж байсан юм. Манайх 17 цаг гараад 72 цаг амардаг юм. Би тэгээд 2021 оны 02 дугаар сарын эхээр Н.Н эгчээс орон тоо байгаа эсэх талаар асуугаад мөнгө төгрөг бэлэн гэдгийг нь хэлсэн. Угаасаа ярьдаг юмыг нь л ярьсан. Н.Н эгч болчих байхаа, материал, мөнгө төгрөгөө бэлдээд байж бай гэсэн юм. Түүнийг нь Г.О-т дамжуулж хэлсэн. Тэгээд Г.О баярлалаа материалаа бэлдэж байя гэж хэлсэн. Өөрсдөө надаас гуйсаар байгаад ажилд орсон хүмүүс, түүнээс биш би таньдаг хүн байгаа, ажилд оруулаад өгье гэж хэлээгүй. Тэгээд Г.О миний данс руу 2021 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би Н.Н-ийн “Хас” банкны данс руу нь тухайн өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Г.О-ийн материалыг аваад Н.Н-д хүргэж өгсөн. Тэгээд л хэсэг хугацааны дараа ажилд орчихсон. Г.О ажилдаа орох үедээ “Маргааш ажилтай гэж байна, гоё ажилд оруулж өгсөн ёстой их баярлалаа” гэж хэлсэн. Би Г.О-т “Миний хүнийг ажилд оруулна гэж юу байхав дээ, наад хүндээ л баярлаж яваарай, итгэлийг нь алдахгүй сайн ажиллаарай” гэж хэлсэн. За тэгнээ баярлалаа гэсэн....2021 оны 4 дүгээр сард манай үеэлийн эхнэр нь “эгч Мөнхтуяагаа ажилд оруулах боломж байгаа талаар” надаас асуусан. Би хөдөөгөөс ирсэн хүн байна шүү дээ, асуудалгүй ажил хийж чадах болов уу гэж асуусан. Тэгэхэд асуудалгүй, хөдөө цэцэрлэгийн туслах хийж байгаад ирсэн, ажилд асуудалгүй гэсэн. Би тэгээд миний ажилд оруулж өгнө гэж юу байхав дээ, би нөгөө хүнээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгээд л Н.Н-ээс “Ийм хөдөөгөөс ирсэн хүн байна, манай ахын эхнэрийнх нь эгч гэнэ, та ажлын орон тоо байгаа эсэхийг мэдээд өгөөч” гэсэн юм. Н.Н наад хүн чинь хөдөөний юм байна шүү дээ, ажил хийж чадах юм болов уу гэсэн. Тэгэхээр нь би цэцэрлэгийн туслах хийж байсан ажилдаа сайн юм байна лээ, асуугаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд Н.Н надад болох байхаа бичиг баримтаа бүрдүүлээд, мөнгөө бэлдээд байж бай гэж хэлсэн юм. Х.М- надад материалаа өгөхдөө 1.500.000 төгрөг миний “Хаан” банкны 5749605409 тоот данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд би Х.М-гийн баримтыг нь бүрдүүлээд Н.Н-д хүргэж өгсөн. Н.Н би материалыг нь авчихлаа, яах вэ гэж асуусан юм. Н.Н над руу мөнгийг нь шилжүүлчихээд, маргааш материалыг нь аваад ир гэсэн. Би Н.Н-ийн “Хас” банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд, маргааш нь материалыг Н.Н-д хүргэж өгсөн. Тэгээд Х.М- хэд хоноод ажилд орсон. Надаас Х.М- хэд хэдэн удаа ажид юу болж байгаа талаар асуухад материалыг чинь өгчихсөн. Өөрийг чинь тэгж байгаад дуудах байлгүй дээ гэж хэлсэн юм. Н.Н эгч надад энэ талаар хэлсэн юм. Н.Н эгч надад “Сувдаа хоёулаа нэгэнт хүнийг ажилд оруулж, насны хоолтой нь залгуулж байгаа юм чинь яахав ганц нэг хүнээс 1.000.000 төгрөг дээрээ хэдэн төгрөг нэмээд авчихгүй юу, гэхдээ 1.500.000 төгрөгөөс дээш гаргаж болохгүй шүү, ядаж надад өгч байсан 1.000.000 төгрөгөө гаргаад авчихгүй юу, хүний өмнөөс хүн гуйгаад, хүнийг ажилтай болгох гээд явж байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би дээрх 3 хүн тус бүрээс нь 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг аваад өөртөө хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /2хх-2-4/,....Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нярав Нарангэрэл гэх хүнтэй өрөөнд нь очиж уулзаад, асрагчаар орох талаар ярилцсан. Би ажилд орох бичиг баримтаа өгөхөд Нарангэрэл надаас “мөнгөө бэлнээр авч ирсэн үү, шилжүүлэх юм уу” гэж асуусан. Тэгэхэд би мөнгөө хоёр удаагийн гүйлгээгээр Н.Н-ийн Хас банкны данс руу шилжүүлсэн. Нэг нь 700.000 төгрөгөөр, нэг нь 290.000 төгрөгөөр буюу 990.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж, 10.000 төгрөгийг бэлнээр Н.Н-д өгсөн. Нийт 1.000.000 төгрөг Н.Н-д өгсөн. Тэгээд маргааш нь ХӨСҮТ-ийн уушигны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчаар ажилд томилогдсон...” гэх мэдүүлэг /7хх-212-213/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г-ийн гэрчээр өгсөн: “...Би Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр асрагчаар томилогдсон. Би асрагчийн тушаалтай явдаг боловч уг байгууллагынхаа хоол үйлдвэрлэлийн тасагт туслах ажилтнаар ажилладаг юм. Хамгийн анх ХӨСҮТ-д асрагчийн орон тоо байгаа талаар Б.А-аас мэдсэн. Би ажилгүй байхдаа Б.А-ыг ХӨСҮТ-д ажилд орсныг мэдээд хийчихээр ажил байгаа эсэх талаар асуусан юм. Тэгэхэд Б.А- надад ажил асууж өгнө, гэхдээ ХӨСҮТ-д ажилд ороход 1.500.000 төгрөг өгч ордог юм шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би мөнгөгүй болохоор ажилд орж чадахгүй хэсэг байсан юм. Хэсэг хугацааны дараа би ээждээ энэ талаар хэлээд тэтгэврийн зээл түр аваад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би ээж Ж.Оюунаар 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн үед Төрийн банкнаас 1.700.000 билүү, эсвэл 2.100.000 төгрөгийн ч билүү тэтгэврийн зээл авахуулсан. Би Ээжийнхээ уг мөнгөөс 1.500.000 төгрөгийг бэлнээр авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.А-ад бэлнээр 1.500.000 төгрөгөө хүргэж өгөөд “Намайг ХӨСҮТ-д ажилд оруулаад өгөөч” гэж хэлсэн юм. Би уг 1.500.000 төгрөгийг Б.А-ад шилжүүлж өгөх гээд чадаагүй. Тэгээд Б.А-ын Налайх дүүргийн Нисэхийн хороонд байх хашаанд нь очоод байр руу нь ороход охинтойгоо хоёулаа байсан. Тэднийх хашаа байшинд амьдардаг юм. Би тэдний гэрт гар цүнхнээсээ 1.500.000 төгрөгийг гаргаж Б.А-ад бэлнээр өгсөн. Б.А- уг мөнгийг аваад ширээнийхээ дээр тавьсан. Б.А- надад цай хийж өгөхөөр нь би цайг нь уучихаад гараад явсан. Намайг тэдний гэрээс гарч явах хүртэл Б.А- ширээний дээрээс уг мөнгийг авч нааш, цааш нь далд хийгээгүй. Түүнээс ганц хоёр хоногийн дараа намайг Б.А- “ажилд оруулахаар болчихлоо, хүний нөөцийн албаны даргатай өглөө 08 цагт очиж уулзаад ажилдаа ороорой” гэж хэлсэн. Би И.О- даргын өрөөний үүдэнд 08 цагт хүлээж байгаад орж уулзахад И.О- дарга надаас “Хуучин ямар ажил хийж байсан, ажлаасаа яагаад гарч байсан талаар асуугаад, Жаргалсайхан даргатай очиж уулз” гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Би Жаргалсайхан даргын өрөөнд очиж уулзахад “3 хоног дагалдан хий” гэж хэлэхээр нь асрагчаар дагалдан хийсэн, дагалдан хийхэд 1 хоног асрагчаар, 1 хоног галт тогоонд, 1 хоногт амбулаторид асрагчаар дагалдан хийсэн...” гэх мэдүүлэг /2хх-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О-ийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр асрагчийн ажилд томилогдсон. ...Саяхан сүүлд 2021 оны 02 дугаар сарын үед Г.Алтансувдаас ХӨСҮТ-д ажлын орон тоо байгаа талаар дахин асуухад Г.Алтансувд надад “ХӨСҮТ-д ажлын орон тоо байгаа, хахууль нь 1.500.000 төгрөг шүү, мөнгөө бэлдчих юм бол болно” гэж надад хэлсэн. Тэгээд би хамаатны ахаасаа мөнгө зээлдэж аваад Г.Алтансувд руу утсаар ярьсан. Тэгэхэд Г.Алтансувд дансны дугаараа мессежээр над руу явуулсан. Би Г.Алтансувдын данс руу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би хөл хорио тавигдсаны дараа Өвөрхангай аймаг руу яваад буцаад ирсэн юм. Над руу 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ээс утсаар ярьж, Хүний нөөцийн албаны дарга И.О- даргатай ирж уулзаарай гэсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-10-11/,...Надад өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Хамгийн анх Алтансувд надад ер нь бол 1.500.000 төгрөг өгөх юм бол манай ХӨСҮТ-д ажилд орж болдог юм шүү гэсэн санал тавьсан. Тухайн үед би тийм үү гэж хэлээд орхичихсон байсан юм. Алтансувд надаас байнга чи ажилд орох юм уу гэж асуугаад байсан юм. Би тэгж асуугаад байхаар нь гайхаад байдаг байсан юм. Алтансувд нь өөрөө бас дундаас нь мөнгө авдаг болохоор байнга надаас тэгж асуугаад байсан юм байна лээ. ...Би уг 1.500.000 төгрөгийг ажилд орохын тулд Алтансувдын данс руу шилжүүлсэн. Би асрагчийн ажилд орох гэж уг 1.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн, түүний дараа асрагчийн ажилд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр томилогдсон...” гэх мэдүүлэг /7хх-5-6 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.М-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үед угаагчаар ажилд томилогдсон. Анх уг ажилд ороход манай дүүгийн нөхрийн хамаатны эмэгтэй хүн намайг ажилд оруулсан. Миний Сонссоноор Алтука гэж яригдаад байсан, жинхэнэ нэрийг нь бол мэдэхгүй байна. Алтука нь надад манай дүү эд нараар дамжуулаад 1.500.000 төгрөг өгч ажилд ордог гэнээ гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би ажилд орохын тулд 1.500.000 төгрөгийг хэлсэн нь данс руу нь шилжүүлсэн. Би хэний данс руу уг мөнгийг хийснээ мэдэхгүй, манай хүргэн дүү надад данс өгсөн. Би тэр данс руу 2021 оны 4 дүгээр сарын 16-17-ны үед ажилд орохоос хэд хоногийн өмнө өөрийн нөхөр Н.Энэбишийн “Хаан” банкны 5852040731 тоот данснаас 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хэд хоногийн дараа ХӨСҮТ-ийн хүний нөөцөөс над руу залгаад намайг дуудсан. Тэгээд би очиж хүний нөөцийн албаны дарга И.О-той өрөөнд нь орж уулзсан. И.О- дарга надад “Та үйлчилгээний албаны даргатай уулзаарай, хаана юу хийхийг чинь зааж өгөх болно” гэж хэлсэн юм. Тэгээд л би ажилд орсон. Хэд хоногийн дараа надад ажилд томилсон тушаал танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би уг 1.500.000 төгрөгийг өөрийн хадам ааваас зээлдэж авсан. Нөхрийнхөө дансаар шилжүүлж авсан. Уг мөнгийг ажилд орсны дараа буцааж төлсөн. Одоо хадам аавтай ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-13-14/,...Тэгээд би ажилд орохын тулд уг 1,500,000 төгрөгийг Алтансувдын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би нөхрийнхөө данснаас интернэт банк ашиглаж 2021 оны 04 дүгээр сарын үед шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн огноог тодорхой санахгүй байна. Би уг мөнгийг шилжүүлсний дараа ХӨСҮТ-д угаагчийн ажилд томилогдсон...” гэх мэдүүлэг /7хх- 241-242/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунзаяагийн өгсөн: “...Би 10 жилийн дунд сургуулиа 2014 онд төгсөж, МУБИС-ын гадаад хэлний багшийн ангид сурч байгаад 01 дүгээр курсээс сургуулиасаа гарсан. Түүнээс хойш хувиараа ажил эрхэлж байсан. Манай ээж Чогсомын Оюунчулуун 2020 оны 6 дугаар сарын үед надад “ХӨСҮТ-д үйлчлэгчийн ажил байна, 1 сая төгрөг өгвөл ажилд оруулдаг гэнэ. Тэгээд 3 сар ажиллаад ариутгагчийн сургалтад суулгаад ариутгагч болгоё, 1 сая төгрөгийг нь өгөөд чамайг ажилд оруулъя, төрийн албанд ороод ажиллаж байвал, цаашид ирээдүйтэй, сувилагчаар сурах юм чинь ямар ч байсан дотор нь ороод ажиллаж бай” гэж надад хэлсэн юм. Тэгээд манай ээж хүмүүстэй утсаар яриад намайг ажилд оруулахын тулд 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1.0 сая төгрөгийг нэг хүний данс руу шилжүүлсэн, ямар банкны данс гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.О-ы гэрчээр өгсөн: “...Миний охин Б.Оюунзаяа нь 2020 оны 6 дугаар сарын сүүлчээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үйлчлэгчийн ажилд томилогдож байсан....Тэгэхэд Алтука надад “Би нэг нярав эгчид 1.0 сая төгрөг өгөөд үйлчлэгчээр орчихдог юм. “Та 1.0 сая төгрөг бэлдчих юм бол болох байх, би асууж үзье” гэж хэлсэн. Тэгээд надад Алтука нь нэг өдөр “Б.Оюунзаяаг үйлчлэгчээр оруулж болох юм шиг байна, мөнгөө хийчих гээд над руу “Хас” банкны дансны дугаар явуулсан юм. Би тэр өдөр нь би өөрийнхөө “Хаан” банкны 5025547812 тоот данснаас 1.000.000 төгрөгийг тухайн “Хас” банкны данс руу шилжүүлсэн. Тэгэхэд “Хас” банкны эзэмшигч нь “Наран....” гэх нэр гарч ирж байсан. Яг Н.Н, Наранчимэг нь байсан эсэхийг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-19-20/,....Би Налайх дүүрэгт өөрийн өргөмөл эгч дээрээ очихдоо охин Оюунзаяаг ажилд оруулах юмсан гэж ярьж байсан. Манай эгчийн охины найз Алтансувдаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд асрагчийн орон тоо байгаа гэдгийг мэдсэн. Тэгэхэд Алтансувд нь өөрөө ХӨСҮТ-д мөнгө өгч асрагчаар орсон, тийм хэмжээний мөнгө өгвөл ажилд орж болох байх гэсэн. Тэр нь хэд юм бээ гэхэд 1.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд 1.000.000 төгрөгийг Нарангэрэлийн данс руу хийчих гэсэн мессеж ирсэн. Мөн Нарангэрэлийн Хас банкны дансны дугаарыг мессеж ирүүлсэн. Тэгээд би Нарангэрэлийн гэх данс руу 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийг “Оюунзаяа, Алтансувд” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Түүний дараа манай охин Оюунзаяа нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сүрьеэгийн тандалт судалгааны албанд үйлчлэгчээр томилогдсон. Түүнээс хойш өнөөдөр хүртэл ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /8хх-29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Л-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үед гарч төсвийн газар ажилд оръё гэж бодоод ХӨСҮТ-ийн асрагчаас танайд орон тоо байгаа юу гэдгийг асууж сураглахад надад Н.Н гэх хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд би 2019 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн 5 билүү, 6 давхарт байдаг нярав Нарангэрэлийн өрөөнд нь орж уулзаж, ажилд орох боломж байгаа талаар асуусан. Тэгэхэд Н.Н надад “Одоохондоо асрагчийн орон тоо байхгүй байна, барилгын засалчны орон тоо байна, заслын ажил хийж чадах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ойр зуур замаск татах зэрэг ажил хийж чадна гэж хэлсэн. Н.Н надад “Ажилд оруулахад л 800.000 төгрөг өгөх ёстой” гэж хэлээд төрийн албан хаагчийн анкет бөглүүлж авсан. Анкетаа бөглөж өгчихөөд гараад том эгчийнхээ хүүхэд Зоригоо утасдаад, түүнээс гуйж байгаад 800.000 төгрөгийг зээлдэж авсан. Уг мөнгөө Н.Н-д 2019 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө ажлын өрөөнд нь бэлнээр өгсөн. Н.Н эгч надаар анкет бөглүүлж байхдаа надад “Би хүний нөөцийн дарга И.О-той найз юм, уг мөнгийг И.О- даргад өгөөд чамайг ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би уг 800.000 төгрөгийг Н.Н-д өгөөд маргааш нь ажилд орсон. Барилгын засалчин гэснээр түр тушаал гаргасан байсан санагдаж байна. Би 2 жил заслын ажил хийгээд будагнаас хордож, харшил өгөх болсон. Тэгээд Н.Н эгч рүү утсаар залгаад биеийн байдлаа хэлээд та хэзээ намайг асрагч болгох вэ гэж асуусан. Н.Н эгч надад утасны цаанаас уурлаад “юун сүртэй юм, наад ажлаа хийж л байгаач” гэж хэлсэн. Би будагнаас хордоод байна гэж хэлэхэд над руу уурлаад хэлэх газар байвал хэлж л байхгүй юу гэсэн. Тэгээд 2021 он гараад барилгын орон тоо хасагдаж, намайг Сүрьеэгийн тасгийн асрагчаар томилсон...” гэх мэдүүлэг /2хх-24-26/,...Би ХӨСҮТ-д хамгийн анх ХӨСҮТ-д 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр засалчины ажилд томилогдсон. Тэгэхэд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж туршилтын хугацаагаар ажилласан. Би уг ажилд томилогдохын тулд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нярав Н.Н-д 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг Нарангэрэлийн өрөөнд нь хүргэж өгсөн...Би уг 800.000 төгрөгийг өөрийн эгчийн хүүхэд Зоригоогоос зээлдэж авсан. Би Зоригоогоос 1.000.000 төгрөг зээлдэж аваад 800.000 төгрөгийг нь ажилд орохын тулд Н.Н-д бэлнээр АТМ-ээс гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /7хх-135-136/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Зоригоогийн өгсөн: “...Ц.Л- нь 2019 оны эхээр надаас 800.000 төгрөг зээлдэж авсан. Би яг хэдэн сарын үед, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед Ц.Л- эгч миний гар утас руу залгаад “эгчийн дүү мөнгө байвал зээлдүүлээч” гэсэн. Би хэдэн төгрөг вэ гэж асуусан. Тэгэхэд 800.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би Ц.Л- эгчийн “Хаан” банкны данс руу өөрийнхөө “Хаан” банкны 5020480076 тоот данснаас 800.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр юу гэж бичсэнээ санахгүй байна. Ц.Л- эгч 2 жилийн өмнө юу ярьж байсныг санахгүй байна. Ямар ч байсан яаралттай мөнгөний хэрэг байна. Надад 800.000 төгрөг зээлдээч гэхээр нь би данс руу нь шилжүүлж байсан юм. Ц.Л- эгч надаас зээлсэн 800.000 төгрөгийг 2020 оны хавар 5-6 дугаар сарын үед надад өгсөн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Ц.Л- эгч надаас зээлсэн 800.000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн үед мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд л надаас уг мөнгийг зээлдсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-34-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ш-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Н.Н-ээс мөнгө төгрөг зээлдэж авсан зүйл байхгүй. Н.Н-д өгсөн 1.000.000 төгрөг болбол ажилд орохын тулд өгсөн мөнгө юм. Манай эгч Г.Оюун маань намайг ажилд оруулахаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн үед анх Н.Н-тэй уулзуулсан. Тэгээд би материалаа аваад Н.Н эгчтэй очиж уулзахад “Чамайг ажилд оруулж өгнө, ажилд оруулахад 1.000.000 төгрөг байдаг юм шүү, болох юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “тэгье, 1.000.000 төгрөг өгөөд ажилд оръё” гэж хэлсэн. ...Би уг ажилд томилогдох өдрөөс өмнө уг 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ямар ч байсан Н.Н надад “Хас” банкны 5000-ээр эхэлсэн дансны дугаар өгсөн. Би уг мөнгийг шилжүүлэхдээ өөрийн ээж Жаргал /75 настай/-аас бэлнээр 1.000.000 төгрөгийг зээлдэж аваад, өөрийн хүү А.Сугараар Н.Н-ийн өгсөн данс 5000-тэй данс руу шилжүүлүүлсэн юм. Би хүүдээ “гүйлгээний утга дээр миний нэрийг бичээрэй” гэж хэлсэн юм. Манай хүү Сугар гүйлгээний утга дээр нь миний нэрийг бичээд шилжүүлсэн гэж надад хэлсэн. Би уг 1.000.000 төгрөгийг өгч асрагчийн ажилд 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр томилогдсон юм. Манай ээж Жаргалд манай дүү Солонгост ажил хийж олсон мөнгөнөөсөө өгдөг юм. Би ээжээсээ тэр мөнгөнөөс нь 1.000.000 төгрөг зээлдэж аваад буцааж өгсөн юм...” гэх мэдүүлэг /5хх-117-120, 122-124/,... Би ХӨСҮТ-д асрагчаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр асрагчаар томилогдсон. Би уг ажилд томилогдохын тулд нярав ажилтай Нарангэрэлийн данс руу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаас АТМ-ээр шилжүүлж өгсөн. Мөнгө өгснөөс хойш 6 хоногийн дараа асрагчийн ажилд томилогдсон. Уг гүйлгээний утга дээр “Шүрээ” буюу өөрийнхөө дууддаг нэрийг бичсэн...” гэх мэдүүлэг /7хх-120-121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сугарын өгсөн: “...Манай ээж Г.Ш- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан орой 17 цаг өнгөрч байхад ээж маань надад цаасан дээр дансны дугаар бичиж өгөөд 1.000.000 төгрөг шилжүүлчих гээд өгөөд явуулсан юм. Би уг мөнгийг өөрийнхөө юм уу эсвэл ээжийн данс руу АТМ-ээр хийгээд тухайн бичиж өгсөн данс руу нь шилжүүлсэн юм. Ээж надад гүйлгээний утга дээр “Шүрхүү” гэж бичээрэй гэж хэлсэн. Тэгээд би гүйлгээний утга дээр “Шүрхүү” гэж бичсэн санагдаж байна. Ээж маань тухайн үед надад ямар ч байсан нэг дансны дугаар бичиж өгсөн. Би харин яг одоо ямар банкны хэдэн тоот данс байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед ээжийнхээ эсвэл өөрийнхөө банкны картыг ашиглаж уг мөнгийг шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /5хх-126-127/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Цэвэлмаагийн өгсөн: “...Би тухайн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үед ХӨСҮТ-ийн Ковидын өдрийн эмчилгээний 01 дүгээр тасагт Н.Н-тэй хамт 14 хоногийн хугацаатай байрлаж ажилласан. Тэгэхэд Н.Н эгч ариутгагчаар, би асрагчаар ажилласан юм. Тэгэхэд Н.Н эгч надад “эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм, надад интернэт банк байхгүй, чи интернэт банктай юм чинь хүнээс авах ёстой 1.0 сая төгрөг орж ирнэ, чи түүнийг өөрийнхөө дансаар аваад миний данс руу шилжүүлээд өг” гэсэн юм. Тэгээд л миний данс руу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эхлээд 900.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг орж ирсэн. Би уг мөнгийг тэр дор нь Н.Н эгчийн “Хас” банкны данс руу шилжүүлж өгсөн юм. Ямар учиртай мөнгө болохыг Н.Н эгч надад хэлэхдээ хүнээс авах ёстой мөнгөө авч байна л гэж хэлсэн юм. Өөр энэ гүйлгээний талаар надад мэдэх зүйл алга. Гүйлгээний утга дээр тухайн үед юу гэж бичсэнийг би анзаараагүй. Би Шүрээ гэж хүнийг танихгүй, тийм нэр дуулдаж байсан санагдаж байна. Сүүлд Сүрьеэгийн тасагт асрагчаар 2-3 шинэ хүн томилогдчихсон ажиллаж харагдаж байсан. Би тэндээс аль нь Шүрээ, аль Цэцгээ, аль хэн гэдгийг ялгаж үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-130-131/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би эхлээд өөрийн төрсөн дүү буюу Гүнцагааны ээж Биндэръяаг ажилд оруулахаар Н.Н-д захьчихсан байсан. Тэгээд Н.Н-тэй ярихад манай ХӨСҮТ-д үйлчлэгчийн орон тоо гарсан байна, гэхдээ танай дүү болбол тэнцэхгүй, нас заачихсан байгаа гэж хэлсэн юм. Манай дүү Биндэръяа нь одоо 49 настай хүн юм. Би Н.Н-д “ Хүүш тэгвэл ээжийг нь биш охиныг нь ажилд оруулж болох уу гэсэн. Тэгээд Н.Н надад нас нь залуу, ачаалал даах чадвартай бол тэгээд уулзуулаад үзэхгүй юу л гэсэн юм. Тэгээд би Гүнцагааныг ажилд оруулах талаар ээжтэй нь ярилцахад, хийх юм болов уу, яах юм бол өөрөөс нь асууя гэсэн. Тэгээд Гүнцагаан уг ажилд нэг их дуртай ороогүй, Гүнцагаан болбол маникюртай илүү сонирхолтой юм. Би тэгээд тэдний амьдрал нь тааруу болохоор нэгийг нь ч гэсэн төрийн алба түшүүлье гэж бодоод Гүнцагааныг наад ажлаа хий гэж хэлээд уг ажилд оруулсан юм. Тэгэхэд би Гүнцагааныг ажилд оруулахын тулд Н.Н-ийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ Н.Н надад яг Гүнцагааныг ажилд ороход мөнгө төгрөг өг гэж хэлээгүй, харин түүнээс өмнө Гүнцагааны ээжийг ажилд оруулахаар асууж байхад, ажилд зүгээр ордоггүй юм шүү, юм өгч байж ордог шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр хэлээд байсан зүйлийг нь буюу 1.000.000 төгрөг өгсөн. Н.Н надаас 1.0 сая төгрөг өгөхийг шаардсан зүйл байхгүй. Одоо ч тэгээд хаана ч гэсэн мөнгө төгрөг өгч ажилд ордог болчхоод байна шүү дээ. Н.Н надад 1.0 сая төгрөг гэж үнэ тогтоож хэлсэн зүйл байхгүй. Түүнээс өмнө зүгээр байдаггүй юм шүү гэдгийг нь бодоод л 1.0 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-137-138/,...Б.Гүнцагаан нь миний охин дүүгийн хүүхэд юм. Б.Гүнцагаан нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлчлэгчээр томилогдсон юм. ...Нарангэрэл надад ажилд ороход зүгээр байхгүй ш дээ гэсэн, тэгэхээр нь би ер нь хэд орчим байдаг юм бол гэж асуусан. Нарангэрэл надад 1.000.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. Тэгээд би Нарангэрэлээс Хас банкны дансны дугаарыг нь аваад “Гүнцагаан” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Гүнцагааныг хүний нөөцтэй нь очиж уулзаад ажилд ор гэж хэлсэн. Тэгээд Гүнцагааныг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлчлэгчээр томилсон тушаал гарсан байна. Ийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 166-167 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энэбишийн өгсөн: “...Би “Хаан” банканд 5852040731 тоот дансыг эзэмшдэг. Энэ дансыг манай эхнэр ихэвчлэн ашигладаг юм. Би уг гүйлгээг хийгээгүй. Манай эхнэр Х.М- уг гүйлгээг хийсэн. Манай эхнэр гар утас дээр миний “Хаан” банкны дансны кодыг мэддэг. Би Б.А- гэх хүнийг танихгүй, би эхнэр Х.М-г 2021 оны 4 дүгээр сард нэг хүний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлснийг болбол мэдэж байгаа. Х.М- надад ажилд орох гээд мөнгөний хэрэг боллоо гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийнхөө ааваасаа 1.500.000 төгрөг зээлдэж аваад өөрийнхөө дансанд шилжүүлж авсан. Миний банкны дансны код Х.М-гийн гар утас дээр байдаг. Би өөрөө гар утаснаасаа мөнгө шилжүүлж мэддэггүй, эхнэр л харин гар утас дээрээс мөнгө шилжүүлж чаддаг юм. Х.М- уг 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь манай эхнэр ХӨСҮТ-д угаагчаар ажилд орсон. Үүнээс өөр мэдэх зүйл надад алга...” гэх мэдүүлэг /5хх-140-141/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жавзандуламын өгсөн: “...Н.Н нь 2021 оны 6 дугаар сарын сүүлчээр 2021 оны 7 дугаар сарын эхээр Шүрхүү, Тайванжаргал, Лхагваням нарыг өрөөндөө дуудаж уулзаад “та нар хэлээ мэдэж яваарай, амаа хамхи, Орхон даргад мөнгө өгч ажилд орсон гэж юу яриад байгаа юм, амаа хамхиж, хэл амаа мэдэж явахгүй болбол ажлаас чинь хална шүү” гэж дарамталсан байна лээ. Үүнийг надад Энхтүвшин, Отгонжаргал болон бусад сувилагч нар хэлсэн...Н.Н зарим хүмүүсийг “даравгараа амаа хамхиж явахгүй болбол ажлаас чинь хална шүү, Орхон даргыг бол хэн ч дийлэхгүй, одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн даргаар Авлигатай тэмцэх газар руу яриулж байгаа, Орхон даргыг халж чадахгүй гэдэг байдлаар, мөн өөрсдөө та нар хүнд мөнгө өгч ажилд орчихоод ажилд оруулна гэдэг чинь хэцүү шүү дээ, тэгчхээд юм яриад хэрэггүй шүү” гэж дарамталж байгаа юм байна лээ...” гэх мэдүүлэг /5хх-152-153/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баттөрийн өгсөн: “...Х.М- гэх хүнээс мөнгө төгрөг, эд зүйл авч ажилд томилсон зүйл байхгүй. Тухайн шинээр томилогдох хүнийг сонгон шалгаруулах асуудал нь хүний нөөцийн албаны даргаар дамжиж зохион байгуулагдаж байгаа...” гэх мэдүүлэг /5хх-155-156/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Урангоогийн өгсөн: “...Би “тэгье” гэж хэлээд уг ажилд ирж орсон. Хөдөө намайг гэртээ байхад манай аав надад 2.000.000 төгрөг өгвөл чамайг ажилд оруулах боломжтой гэж байна гэдгийг хэлсэн. Үүнээс аавын хэлсэн нь үнэн. Би эхлээд өөрөө сандраад би Н.Н-д өөрөө 2.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би урьд мэдүүлэг өгч байгаагүй болохоор сандраад тэгж хэлсэн. Яг одоо сандрах маань арай гайгүй болоод тайвнаар хариулъя. Яг үнэндээ намайг хөдөө гэртээ байхад аав маань надад 2.000.000 төгрөг өгвөл чамайг ажилд оруулах боломжтой юм байна гэдгийг надад хэлсэн юм. Ингэж ярьсны дараа намайг манай аав Улаанбаатар хотод очиж ажилд ор гэж хэлээд намайг явуулсан юм...” гэх мэдүүлэг /5хх-160-162/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бярзанагийн өгсөн: “...Нээрээ хэлэхэд охины мэдүүлээд байгаа явдал болсон. Гэхдээ би тэр Н.Н гэх хүнийг танихгүй. Миний гэр бүлийн хүн Наранханд Н.Н-тэй холбогдож охиноо ажилд оруулсан. Миний зүгээс Н.Н-тэй огт утсаар холбогдож ярьж байгаагүй. Би охиныгоо ажилгүй болчих болов уу гээд байрны түрээсийн мөнгө гээд мэдүүлсэн. Н.Н гэх хүнтэй хэрхэн яаж холбогдсон, яагаад мөнгө өгөх болсон талаар би нарийн мэдэхгүй байна, энэ талаар миний гэр бүлийн хүн Наранханд сайн мэдэх байх. Гэхдээ охины ажлын байрыг найз нөхөд нь судлаа болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /5хх-167-169/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Э-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн уушигны тасагт асрагчаар томилогдсон. Би хамгийн анх энэ ажлын талаар Налайх дүүрэгт амьдардаг ХӨСҮТ-ийн асрагч хийгдэг нэг эгчээс сонссон. Тэгээд би тэр хүнээс ажил хайж байгаагаа хэлсэн. Тэгэхэд тэр эгч Н.Н эгчтэй очиж уулзаарай гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. Би Н.Н-тэй ажилд томилогдохоос өмнө уулзах гээд очиход Н.Н ажил дээрээ байхгүй байсан. Би Н.Н-тэй утсаар нь яриад ажилд орох гэж байгаа талаараа хэлсэн. Тэгэхэд Н.Н надад “Ажилд ороход 1.0 сая төгрөгөөр ордог юм, энэ данс руу мөнгө шилжүүлээрэй” гээд дансны дугаар хэлж өгсөн. Ямар банкны дансны дугаар байсныг мэдэхгүй байна. Би дансны дугаарыг гар утас дээр шууд тэмдэглэж авсан. Хүргэн дүү Эрдэнэбаатараас түр 1.000.000 төгрөг зээлдэж авахаар тохиролцоод, Н.Н-ийн дансны дугаарыг хүргэн дүү Эрдэнэбаатарт хэлээд 1.000.000 төгрөгийг Н.Н-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн 1.0 сая төгрөгийг увуулж, цувуулаад Эрдэнэбаатарт буцааж өгсөн. Одоо Эрдэнэбаатарт өгөх өр байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-171-172/,...Одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын үед манай дүү Н.О- намайг мөнгө зээлээч гэж хэлээд нэг дансны дугаар өгсөн. Дүүгийн өгсөн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.О- нь надад уг 1,000,000 төгрөгийг буцааж бүрэн төлсөн..." гэх мэдүүлэг /6хх-51-52/,...Би ХӨСҮТ-д 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүүхдийн уушигны тасагт асрагчаар томилогдсон. Би уг ажилд орохын тулд Н.Н эгчтэй ажил дээр ирж уулзахад надад “ажилд орохдоо 1.000.000 төгрөг өгөөд ажилд ордог юм шүү” гэж хэлсэн. Би Нарангэрэл эгчээс ямар учиртай ажилд ороход 1.000.000 төгрөг өгдөг талаараа асуугаагүй. Би угаасаа уг 1.000.000 төгрөгийг өгөөгүй болбол өнөөдрийг хүртэл ажилд орж чадахгүй л байх байсан. Би энд ирснээс хойш уг 1.000.000 төгрөгийг авлигад өгсөн гэдгээ ойлгоод байгаа, угаасаа уг 1.000.000 төгрөгийг Н.Н, Орхон нар буцааж өгсөн зүйл байхгүй. ...Би уг 1.000.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргэн дүү Эрдэнэбаатараас түр зээлдэж аваад Н.Н-ийн данс руу шилжүүлгэсэн. Гүйлгээний утга дээр нь би өөрийнхөө нэрийг бичүүлсэн юм. Би нэрээ бичихгүй болбол хэнээс очиж байгааг нь мэдэхгүй байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /7хх-193-194 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “...Тухайн үед манай хадам эгч Н.Э- надад нэг дансны дугаар өгөөд тухайн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн юм. Гүйлгээний утга дээр нь Эрдэнэсувдаас гээд биччихээрэй гэж хэлсэн болохоор тэгж бичсэн юм. Хадам эгч надаас тухайн 1.000.000 төгрөгийг түр зээлдэж аваад буцааж өгье гэсэн юм. Би тухайн үед байшиндаа засвар хийх гээд мөнгөтэй байсан юм. Түүний дараа хадам эгч маань дээрх 1.000.000 төгрөгийг увуулж цувуулаад надад буцаж төлсөн...” гэх мэдүүлэг /5хх-174-175/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямхүүгийн өгсөн: “...Би дээрх нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон тушаалыг гарын үсэг зурж баталгаажуулах үед И.О- нь тухайн хүмүүсээс мөнгө төгрөг авсан эсэх талаар мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед мэдсэн бол тэр дор нь И.О-д арга хэмжээ авах байсан. Тухайн үед надад тийм бариад бодитой гомдол орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /5хх-181-182/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранзулын өгсөн: “...Би Г.О-ийг ажилд томилсон тушаалыг гарын үсэг зурж баталгаажуулах үед И.О- нь уг хүнээс мөнгө төгрөг авсан эсэх талаар мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /6хх-5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Урантүлхүүрийн өгсөн: “...Шинээр ажилтан авч байгаа асуудлыг Орхон дарга өөрөө хариуцаж зохион байгуулдаг...” гэх мэдүүлэг /6хх-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Майнэгэнийн өгсөн: “...Насанжаргал овогтой Отгонсувдыг ХӨСҮТ-д ажилд оруулахаар хамаатны хүн нь гуйсан. Н.О- нь надтай ажилд орохын урд өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын эхээр ирж уулзсан санагдаж байна. Н.О- нь колонкид ажилладаг эгчээсээ 1.000.000 төгрөг зээлдэж авч байна гэж тухайн үед надад хэлж байсан. Уг 1.000.000 төгрөгийг Н.О- надтай уулзсан өдрөө миний “Хаан” банкны 5720271465 тоот данс руу шилжүүлсэн. Би уг 1.000.000 төгрөгийг ХӨСҮТ-ийн амбулатори дотор байрлах “Голомт” банкны АТМ-ээс бэлнээр гаргаж аваад цаасанд ороогоод нярав Н.Н-ийн өрөөнд очсон...Н.Н-тэй уулзаж Н.О-ыг ажилд оруулах талаар ярилцаж нэг аяга кофе уугаад, цаасанд ороосон 1.000.000 төгрөгийг Н.О-ын бичиг баримтын хамт Н.Н-д өгсөн. Тэгээд Н.О-ыг Н.Н-тэй өрөөнд оруулж уулзуулсан. Тэгээд л Н.Н Н.О-ыг маргааш нь ир гэсэн үү, эсвэл тэр өдрөө ажилд оруулсан уу гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч л байсан Н.О-ыг удаагүй Ариутгалын тасагт үйлчлэгчээр томилсон байсан. Би Н.О, түүний эгчид зохих хэмжээний мөнгө төгрөгтэй байж байж л ажилд орох байх шүү, бид нарын ажиллаж байсан нийгэм шиг одоо өргөдлөө л ажилд орчихно гэж байхгүй гэж анх хэлсэн юм...” гэх мэдүүлэг /6хх- 48-49/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тэшигжүгдэрийн өгсөн: “...Түүний дараа Ц.Л- надад 800.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Би уг 800.000 төгрөгийг Н.Н-ийн өрөөнд оруулаад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /6хх-81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Ер нь манай ХӨСҮТ-д ажилд ороход И.О- даргад мөнгө, төгрөг өгдөг гэсэн яриа эмнэлэг даяар л яригдаж байдаг. И.О- даргыг мөнгө авч ажилчид оруулдаг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /6хх-84-85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жавзандуламын өгсөн: “...Миний уг гомдолд нэр дурдсан хүмүүсээс намайг байгууллагын нууц хариуцсан эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/ гэдгээр хахууль өгсөн гэдгээ сайн дураар илчилж ирж байсан зөвхөн Ц.Л- л байна. Ц.Л- нь 2019 оны 3-4 дүгээр сарын үед надад ирж анх ажилд орохдоо Н.Н-ээр дамжуулаад И.О- даргад 800.000 төгрөг өгсөн талаараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /6хх-87-88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-ын яллагдагчаар өгсөн: “...Тэгж хэлснийхээ дараа Н.Н нь утсаар над руу залгаад “Та охиноо ажилд оруулахаар бол 2.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “Өө тийм байдаг юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд Нарангэрэл надад “Тийм байдаг юм аа, надад нэг дансны дугаар өгөөд уг данс руу 2.000.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Би тэгээд 2.000.000 төгрөг шилжүүлэх гэсэн боловч сумаас Хас дансны банк руу мөнгө шилжиж өгөхгүй байсан. Тэгээд би Нарангэрэлд мөнгө шилжүүлэх гэсэн боловч Хас банкны данс руу банк хооронд мөнгө шилжүүлж болохгүй байна, одоо яах вэ” гэж хэлсэн. Тэгэхэд Н.Н надад “Бүх зүйл чамаас шалтгаална шүү, өөрөө л мэдэхгүй юу тэгвэл” гэж надтай дээрэнгүй, тушаангуй, шаардсан байдалтай дуу хоолойгоор ярьсан. Тэгээд би уг шаардаж нэхээд байгаа 2.000.000 төгрөгийг нь өгөхгүй болбол охиноо ажилд оруулж чадахгүй байх гэж бодоод нөхрийнхөө дансанд хийж хадгалж байсан мөнгөнөөсөө Мобайл банкаар Нарангэрэлийн Хас банкны данс руу 2020 оны 04 дүгээр сарын эхээр эхэлж 10.000 төгрөг шилжүүлсэн. Эхлээд мобайл банкаар туршаад үзэхэд 10.000 төгрөг шилжүүлж болж байгаа болохоор үлдэгдэл 1.990.000 төгрөгийг тэр дор нь үргэлжлүүлэн шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлчихлээ Нарангэрэл рүү дугаар руу залгаж хэлсэн. Тэгэхэд Нарангэрэл надад “За, ойлголоо” л гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай охин Урангоог ХӨСҮТ-д лаборантын орон тоонд томилсон байсан...” гэх мэдүүлэг /7хх-151-152/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.О-ын яллагдагчаар өгсөн: “...Би ХӨСҮТ-д 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ариутгал халдваргүйжүүлэлтийн тасагт үйлчлэгчээр ажилд орсон. Ажилд орохын тулд Майнэгэн эгчтэй уулзахад тэр надад “ажилд ороход 1.0 сая төгрөг өгөх ёстой, 1.0 сая төгрөг байхгүй болбол ажилд орж чадахгүй, боломжгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 1.0 сая төгрөгийг нь өгөөд ажилд оръё гэсэн юм. Тэгээд би эгчээсээ 1.0 төгрөг зээлдэж аваад Майнэгэн эгчийн данс руу шилжүүлсэн. Майнэгэн эгч намайг ХӨСҮТ дээр очсон байхад АТМ орчхоод ирье гэж хэлээд гарч яваад уг 1.0 сая төгрөгийг бэлнээр авч ирсэн. Гэхдээ надад 1.000.000 төгрөг гэж үзүүлж харуулсан зүйл байхгүй. Нарангэрэлийн өрөөний үүдэнд очоод Майнэгэн эгч мөнгөө аваад надыг өрөөний гадна орхиод орж уулзсан. Тэгээд 10-аад минутын дараа намайг дуудаж Нарангэрэл эгчийн өрөө рүү хамт орсон. Нараа эгч надаас ажлын ачаалал дааж чадах уу гэж асуусан юм. Тэгээд маргааш нь намайг дуудаад ариутгалын тасагт ажилд томилсон байсан. Би ажилд орохын тулд Майнэгэн эгчээр дамжуулаад Нарангэрэлд 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /7хх-179-180/,
Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 54 дугаартай дотоод албан бичиг, танилцуулгын хамт /1хх-ийн 6-7 хуудас/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1хх-ийн 50-53 хуудас/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/2853 дугаартай албан бичгээр ХӨСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан сонгон шалгаруулах журам, ажилтан Д.Наранзулыг томилсон тушаал, Хүний нөөцийн албаны дарга И.О-ы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр томилсон тушаалын хуулбар /1хх-ийн 181-218 хуудас/,
Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан иргэн Г.О-ийн өргөдөл /2хх-8/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/7 дугаартай И.О-ыг Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон тушаалын хуулбар /2хх-40-41/,
Н.Н-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2хх-50/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/106 дугаартай Б.А-ыг Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-51/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай Г.Г-ийг Элэгний клиникийн тасагт асрагчаар, Г.Ш-г Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасагт асрагчаар тус тус томилсон тушаалын хуулбар /2хх-57-58/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дугаартай Б.Урангоог Нэгдсэн лабораторийн албаны нян судлалын лабораторийн тасагт лабораторийн техникчээр асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-63/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/17 дугаартай Ц.Л-ыг Хангамж үйлчилгээ инженер технологийн албанд засварчнаар томилсон тушаалын хуулбар /2хх-81 хуудас/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/191 дугаартай Б.Оюунзаяаг Сүрьеэгийн тандалт судалгааны албанд үйлчлэгчээр томилсон тушаалын хуулбар /2хх-95/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Наранзулын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай Г.О-ийг Уушгины 2 дугаар тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-104/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Баттөрийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/120 дугаартай Х.М-г Соёл үйлчилгээний албанд угаагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-108/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/355 дугаартай Н.Э-ыг Хүүхдийн уушгины тасагт асрагчаар томилсон тушаалын хуулбар /2хх-115/,
И.О-ы Хас банкан дахь 5002684741, 5001932390, 5001695021 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-3/,
Н.Н-ийн “Хас” банкан дахь 5002367137, 5001933711, 5000766238 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 36 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-27-28/,
И.О-ы “Хаан” банкан дахь 5039028493, 5004174669 тоот данснуудын 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 12 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-104/,
27. Б.А-ын “Хаан” банкан дахь 5749605409 тоот дансны 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 хуудас хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-39/,
Н.Н-ийг ажилд томилсон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Бат-Очирын 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай тушаалын хуулбар /5хх-ийн 189-191 хуудас/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгсайханы 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/3364 дугаартай албан бичигт: нэр бүхий иргэдийг ажилд томилохын өмнө Ажилтан сонгон шалгаруулах журмын 2.3-д заасны дагуу төвийн цахим хуудсанд ажлын байрны зар байршуулаагүй байна гэжээ /6хх-ийн 21 хуудас/, зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч И.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Ш, Ц.Л, Б.Н, М.Б, Н.Э, Н.О, Г.Г, Х.М, Г.О, Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”...гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч И.О, Н.Н, Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарын гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч И.О, Н.Н нарт нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж,
торгох ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч, Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарт нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, харъяа нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч И.О-ы яллагдагчаар цагдан хоригдсон 61 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 915 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 915.000 төгрөгөөр тооцож түүнд оногдуулах торгохыг ялаас хасахаар тогтов.
Мөн шүүх шүүгдэгч И.О, Н.Н нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нарт дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж хуульчилсан байх тул Авлигатай тэмцэх газрын 100900000717 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч И.О-ы байршуулсан 8.600.000 төгрөг, Н.Н-ийн байршуулсан 3.200.000 төгрөг, Б.А-ын байршуулсан 1.500.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 951 дугаартай тогтоолоор И.О-ы эзэмшлийн улсын бүртгэлийн Г-2204009507 дугаартай, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатар хайрхан гудамжны 0000б тоот 700 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.
Шүүгдэгч И.О-ы Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв буюу төрийн албанд ажиллах, хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй ба шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт И-н О-ыг үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Ц-н Н-ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Бүргэд овгийн Баттөмөрийн Алтансувд үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Ц-н Л, З овогт Б-н Н, И овогт М-н Б, Б овогт Н-н О, Б овогт Н-н Э, Б овогт Г-н Ш, Б овогт Г-н Г, Б овогт Х-н М, Б овогт Г-н О, Б овогт Ч-н О нарыг тус бүрийг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч И.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Г.Ш, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Г.Г, Х.М, Г.О, Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч И.О-ы яллагдагчаар цагдан хоригдсон 61 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 915 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 915.000 төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаас хасч тооцож түүнд нийт 14.085.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар И.О, Н.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар И.О, Н.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Г.Ш, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Г.Г, Х.М, Г.О, Ч.О, Б.Н нар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллага, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Авлигатай тэмцэх газрын 100900000717 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч И.О-ы 8.600.000 төгрөг, Н.Н-ийн 3.200.000 төгрөг, Б.А-ын 1.500.000 төгрөгийг тус тус улсын орлогод шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
9. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 951 дугаартай тогтоолоор И.О-ы эзэмшлийн улсын бүртгэлийн Г-2204009507 дугаартай, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатар хайрхан гудамжны 0000б тоот 700 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба И.О, Н.Н Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл И.О, Н.Н Б.А, Г.Г, Г.Ш, Г.О, Х.М, Б.Н, Ц.Л, М.Б, Н.Э, Н.О, Ч.О нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС