Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч С.Нямцэрэн, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаачин овогт Санжаагийн Нямцэрэнд холбогдох эрүүгийн 201624000310 дугаартай, 186/2016/0057/э индекстэй  хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 25 байр, 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Даагачин овогтой Санжаагийн Нямцэрэн /РД: УШ69122210/,

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд тусгагдсанаар /

Шүүгдэгч С.Нямцэрэн нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Зуун мод зуслан "Ундарга" хүнсний дэлгүүрийн зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Mazda Demo маркийн 21-37 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 7.7 "Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас З.Анужингийн жолоодож  явсан “Тоуота Sinta” маркийн 20-80 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас  тээврийн хэрэгсэл нь гэрлийн шон мөргөж хохирогч Ж.Саранчимэгийн бие махбодид хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Н.Гүнбадам, Д.Нямцэцэг нарын бие махбодид хөнгөн гэмтэл, З.Анужингийн тээврийн хэрэгсэлд 2.172.000 төгрөгний шууд, 2.879.000 төгрөгний нийт хохирол, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д 350.000 төгрөгний хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Нямцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр ус авах гэж очиход худаг хаалттай байсан. Би баруун гар талаас төв замруу орж эргэхэд ертөнцийн зүгээр урдаас хойшоо явж байсан саарал машиныг өнгөрөөгөөд хойноос ирж байсан машин 100 гаруй метрийн зайтай байхаар нь амжина гэж бодоод замын голд ороод зогссон. Тэр машин хурдтай займчилж дараад чанга урдаас ирээд мөргөсөн. Анужингийн машин шонгийн мод мөргөж зогссон гэв.

Хоёр: Шүүгдэгчийн мэдүүлэг өгсний  дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Саранчимэгийн:..2016 оны 03 дугаар сарын 29-ний орой танил дүү Анужин гэдэг хүүхдээс маргааш өглөө хотруу орж сандлын бүрээс хийлгэх гэсэн юм тэгээд унаагаараа үйлчлээд өгөөч гэсэн. Ингээд маргааш нь 11 цаг өнгөрөөж Анужин нь 20-80 УНН улсын дугаартай хар өнгийн комби маркийн машинтай ирсэн. Тэгээд бид  хоёр 11 цаг нилээн өнгөрөөгөөд манай гэрээс гарсан,  гарах үед би жолоочийн эсрэг тал буюу машины зүүн урд талын суудал дээр суугаад хөдөлсөн. Харин замаасаа Анужингийн найз эмэгтэй гээд нэг охин мөн өөр 2 эмэгтэй нарыг авч тэр гурав хойно суугаад явж байсан. Ингээд би гар утсаараа яриад явж байсан чинь Анужин машины сигналь өгөөд байсан тэр үед би урагшаа харсан чинь замын баруун талаасаа шороон туслах замаас нэг ногоон өнгийн машин бид нарыг тоосон шинжгүй их хурдтай орж ирж байгаа харагдсан, Би ээ яана аа гэж бодохын зуургүй нөгөө машин манай машины баруун урд талаас шууд л мөргөөд авсан. Ингээд манай машин мөргүүлээд эсрэг урсгалд орсон чинь өөдөөс нэг машин ирж байгаа харагдсан тэгээд манай жолооч машины жолооны хүрдээ зүүн гар тийшээ дарж нэг замын зүүн талруу гарч чигээрээ боржуур давж гэрлийн шон мөргөөд зогссон. Ингээд тэр үед миний аманд нэл цус амтагдаж,  миний зүүн мөр их өвдөөд, зүүн талын хөл өвдөг хэсгээрээ битүү гэмтсэн байгаа харагдсан. Ингээд машин зогсоод би сандраад утаа гараад байхаар нь машинаас бууж явсан юм гэх мэдүүлэг. /хх-н 29-30/ ,              

2.2. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч З.Анужингийн:.. Энэ машин одоо Хас банкны нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Учир нь би өөрийн нэр дээр байдаг хашаа байшингаа Хас банкны нэр дээр барьцаанд тавьж зээл авсан. Ингээд авсан мөнгөөрөө осолд өртсөн машинаа 4.300.000 төгрөгөөр 2014 онд худалдан авсан. Харин банк буцаагаад барьцаа хөрөнгө болгох гээд миний машиныг өөрийн байгууллагын нэр дээр түр болгосон, түүнээс биш машин эзэмших болон татвар бусад зүйлээ би өөрөө төлдөг. Надад энэ гэрээ нь байгаа. Энэ осол гарч миний машинд "Бэст Эстимэйт " ХХК-иар үнэлгээ хийсэн чинь миний машинд 1.995.000 төгрөгний шууд, харин нийт 2.879.000 төгрөгийн  хохирол учирсан байна лээ. Миний хувьд энэ осол гаргасан Нямцэрэн ахаас гарсан мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх 40-41/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Доржсүрэнгийн:.. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засварыг хариуцаж ажилладаг компани байгаа. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 15 минутын орчим манай байгууллагын хариуцдаг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зуслангийн "Ундарга" хүнсний дэлгүүрийн зүүн талын замын хажууд байрлах шинээр хүлээн авч байсан номер тавигдаагүй Цутгамал төмөр хийцийн хятад улсад үйлдвэрлэгдсэн шонг автомашин мөргөж гэмтэл учруулж дахин ашиглагдах боломжгүй хэмжээнд хүргэсэн. Уг шон нь 10 метр өндөртэй дотор талаараа хөндий өргөн нь 20 см хэмжээтэй байдаг юм. Уг шон нь 1,2 м өндөртэй өргөн нь 1 метртэй конус хэлбэрийн бетон суурин дээр боогдож байрладаг юм. Уг ослоос энэ шон бетон дээд хэсгээр хугарч дахин ашиглах боломжгүй болсон харин суурь бетон нь эвдрээгүй дээд гэрэлтүүлэг нь шатаагүй зөвхөн 10 метр өндөртэй Цутгамал төмөр хийцийн хятад улсад үйлдвэрлэгдсэн шонг сольсон. Цутгамал төмөр хийцийн хятад улсад үйлдвэрлэгдсэн шон нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 800,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа бид энэ үнээрээ үнэлж 800,000 төгрөг буруутай жолоочоос гаргуулан авмаар байна бид энэ шонг өөрийнхөө хөрөнгөөр засаж янзалж ажилд оруулсан байгаа гэх  мэдүүлэг. /хх 74-75/,  

2.4. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Нямцэцэгийн:...Би энэ ослын улмаас баруун гарын шуундаа зөөлөн эдийн гэмтэл авсан, ингээд 1 сар орчим гараа гипсдэж явсан юм. Өөрөөр биедээ гэмтэл авсан зүйл байхгүй байна. Би осол болсноос хойш өөрийн биеийн томографийн зураг 120.000 төгрөг  авахуулсан ба баримт нь байгаа юм. Өөрөөр эмчилгээ хийлгэсэн гэх зүйл байхгүй байна. Иймд хэн буруутай хүнээс нь энэ мөнгөө нэхэмжилж байна, үүнийг барагдуулаад өгвөл надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг. /хх-24/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Н.Гүнбадамын:...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн автобусны буудал дээрээс 7 буудал орох гээд 1000 төгрөгний машинд суусан юм. уг машинд жолоочийн хажуу талд нэг хүн арын суудал дээр 3 хүн суусан юм. Би арын суудлын жолоочийн ар талд буюу баруун гар талд нь сууж явсан юм. Машин уруудаад явж байхад би арын суудал дээр утсаа оролдоод явж байсан тэгээд л дээшээ хартал гэнэт миний сууж явсан машины урд талаар ногоон жижиг суудлын машин ороод ирсэн юм тэгээд л миний сууж явсан машин тэр машинтай мөргөлдөөд тэгээд замаас гараад гэрлийн шон мөргөөд зогссон юм,  гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх 60-61/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэвээнравдангийн:..Надад энэ хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед гэртээ байсан. Нямцэрэн надруу утсаар машинтай хүн хажуугаас мөргөчихлөө л гэж хэлсэн. Архи ууж машин барьж яваад осолд орсон гэж хэлээгүй. Миний найз эцэг, эхээс 10 уулаа архи хааяа уудаг, тамхи хэргэлдэг, төлөв даруу, ямар нэгэн муу зуршилгүй, ар гэртээ анаархал халамжтай, үр хүүхдээ тэжээж яваа хүн юм. Миний найз өөрийн боломжоороо нөгөө хүмүүсийн хохирлыг барагдуулж өгнө гэж байна лээ гэх мэдүүлэг. /хх-70/,

 

 2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Шинэхүүгийн:..С.Нямцэрэн нь миний төрсөн ах, бид нар эцэг эхээс 10 уулаа, миний 2 том эгч нас барсан, одоо бид нар 8 уулаа байгаа. Ах маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ахын том охин нь 14 настай, төрөхийн түнхний мултралтай төрсөн, байнгын асарамжинд байдаг. Ах маань үүндээ түүртээд хааяа архи уудаг, тамхи татдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй, төлөв даруу зантай, ар гэртээ анхаарал халамжтай, их дуу цөөтэй, хүний өөдөөс юм хэлж чаддагүй гэх мэдүүлэг. /хх-71/, 

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4556 тоот актын:

1. Д.Нямцэцэгийн биед баруун бугуй, үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт. /хх-82/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4528 тоот актын:

1. Ж.Саранчимэгийн биед зүүн өвдөгний дотор талын жийргэвчийн хөндлөн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт.  /хх-83/,

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4557 тоот актын:

1. Н.Гүнбадамын биед зүүн өвдөгний үений няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт. /хх-86/,

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4558 тоот актын:

1. Б.Сүнжидмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн  дүгнэлт. /хх-88/,

2.12. Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016  оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ¹336 тоот актын:

1. 21-37 УНЗ улсын дугаартай Мазда Демо маркийн автомашины  жолооч С.Нямцэрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож” 7.7-д заасан “жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Синта маркийн 20-80 УНН улсын дугаартай автомашины жолооч З.Анужин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Тоормосны мөр гараагүй тул автомашинуудын хурдыг тодорхойлох боломжгүй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг гэсэн дүгнэлт./хх 79-80/,

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.  Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хх 5-21/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 104-110/, С.Нямцэрэнг  сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд                 /хх 135-141/, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны  засаг даргын  тодорхойлолт, С.Нямцэрэнгийн  иргэний үнэмлэхний лавлагаа,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 150-125/, тээврийн хэрэгслийн  лавлагаа / хх-158/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Дээрхи хуульд заасан журмын  дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

С.Нямцэрэн нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Зуун мод зуслан "Ундарга" хүнсний дэлгүүрийн зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Mazda Demo” маркийн 21-37 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 7.7 "Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас З.Анужингийн жолоодож явсан “Тоуота Sinta” маркийн 20-80 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас  тээврийн хэрэгсэл нь гэрлийн шон мөргөж хохирогч Ж.Саранчимэгийн бие махбодид хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Н.Гүнбадам, Д.Нямцэцэг нарын бие махбодид хөнгөн гэмтэл, З.Анужингийн тээврийн хэрэгсэлд 2.172.000 төгрөгний шууд, 2.879.000 төгрөгний нийт хохирол, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д 350.000 төгрөгний хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Ж.Саранчимэгийн.... Ингээд би гар утсаараа яриад явж байсан чинь Анужин машины сигналь өгөөд байсан тэр үед би урагшаа харсан чинь замын баруун талаасаа шороон туслах замаас нэг ногоон өнгийн машин бид нарыг тоосон шинжгүй их хурдтай орж ирж байгаа харагдсан, Би ээ яана аа гэж бодохын зуургүй нөгөө машин манай машины баруун урд талаас шууд л мөргөөд авсан. Ингээд манай машин мөргүүлээд эсрэг урсгалд орсон чинь өөдөөс нэг машин ирж байгаа харагдсан тэгээд манай жолооч машины жолооны хүрдээ зүүн гар тийшээ дарж нэг замын зүүн талруу гарч чигээрээ боржуур давж гэрлийн шон мөргөөд зогссон...гэх мэдүүлэг / хх 29-30/, иргэний нэхэмжлэгч З.Анужингийн:... Энэ машин одоо Хас банкны нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Учир нь би өөрийн нэр дээр байдаг хашаа байшингаа Хас банкны нэр дээр барьцаанд тавьж зээл авсан. Ингээд авсан мөнгөөрөө осолд өртсөн машинаа 4.300.000 төгрөгөөр 2014 онд худалдан авсан. Харин банк буцаагаад барьцаа хөрөнгө болгох гээд миний машиныг өөрийн байгууллагын нэр дээр түр болгосон, түүнээс биш машин эзэмших болон татвар бусад зүйлээ би өөрөө төлдөг. Надад энэ гэрээ нь байгаа юм. Энэ осол гарч миний машинд "Бэст Эстимэйт " ХХК-аар үнэлгээ хийсэн чинь миний машинд 1.995.000 төгрөгний шууд, харин нийт 2.879.000 төгрөгийн  хохирол учирсан...гэх мэдүүлэг. /хх 40-41/, иргэний нэхэмжлэгч Н.Гүнбадамын:...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн автобусны буудал дээрээс 7 буудал орох гээд 1000 төгрөгний машинд суусан юм. уг машинд жолоочийн хажуу талд нэг хүн арын суудал дээр 3 хүн суусан юм. Би арын суудлын жолоочийн ар талд буюу баруун гар талд нь сууж явсан юм. Машин уруудаад явж байхад би арын суудал дээр утсаа оролдоод явж байсан тэгээд л дээшээ хартал гэнэт миний сууж явсан машины урд талаар ногоон жижиг суудлын машин ороод ирсэн юм тэгээд л миний сууж явсан машин тэр машинтай мөргөлдөөд тэгээд замаас гараад гэрлийн шон мөргөөд зогссон юм..../хх 60-61/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4528 тоот актын...Ж.Саранчимэгийн биед зүүн өвдөгний дотор талын жийргэвчийн хөндлөн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,  дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ,  дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт.../хх-83/, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016  оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ¹336 тоот актын....21-37 УНЗ улсын дугаартай “Мазда Демо” маркийн автомашины  жолооч С.Нямцэрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож” 7.7-д заасан “жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Т.Синта маркийн 20-80 УНН улсын дугаартай автомашины жолооч З.Анужин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоормосны мөр гараагүй тул автомашинуудын хурдыг тодорхойлох боломжгүй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг гэсэн дүгнэлт./хх 79-80/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото   зургууд /5-14/, шүүгдэгч С.Нямцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч С.Нямцэрэн нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

 Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Нямцэрэнд  холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Нямцэрэнг согтуугаар тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний  улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч Ж.Саранчимэг нь хохиролд баримтаар  3.000.000 /гурван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Анужин 3.000.000 /гурван сая/ төгрөг тус тус нэхэмжилсэнийг шүүгдэгч С.Нямцэрэн нь бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Доржсүрэн, Д.Нямцэцэг, Н.Гүнбадам нар гомдол  санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн хүсэлтийг  шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг төлж  барагдуулсан, гэм хорыг арилгасан  байна гэж  шүүх  дүгнэлээ.                                                                                                  

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын   хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Нямцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж,  шүүгдэгчид  урьд авсан бусдын батлан даалтанд  өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

              Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даагачин овогт Санжаагийн Нямцэрэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын  журам зөрчиж  бусдын бие махбодид  хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямцэрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасаар   шүүгдэгч С.Нямцэрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн  48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямцэрэнд оногдуулсан  тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг  хассан нэмэгдэл ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямцэрэнгийн ¹207371 дугаартай жолооны эрхийн  үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн  хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан, Цагдаагийн ерөнхий газрын харьяа лицензийн төвд   хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Нямцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар 21-37 УНЗ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэшигчид нь  буцаан  олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нямцэрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Нямцэрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

     10Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нямцэрэнд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ