Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1954 онд төрсөн, 63 настай, эмэгтэй, тэтгэвэрт, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Түнэл  сумын төвд оршин суух “Онход” овогт Лувсанбалдангийн Зооёо /РМ-54020805/-гийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Л.Зооёо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Зооёо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр болон, нийгмийн даатгалын дэвтэр дээрхи миний эцгийн нэр Балдан гэж бичигдсэнээс болж бичиг баримт маань зөрчилтэй болж үнлэгдэхгүй байна. Уул нь миний аавын нэрийг Лувсанбалдан гэдэг боловч тухайн үед нутгийн хүмүүс Балдан гэж дууддаг байснаас болж ийм асуудал гарсан  байх гэж бодож байгаа юм.

Иймд Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлээс 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,  Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №008026 дугаартай нээж олгосон нийгмийн даатгалын дэврийн жинхэнэ эзэмшигчээр Лувсанбалдангийн Зооёо мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Зооёо нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэврийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлээс 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,  Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №008026 дугаартай нээж олгосон нийгмийн даатгалын дэврийн жинхэнэ эзэмшигч нь Лувсанбалдангийн Зооёо мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчид 2012 оны 8 дугаар сарын 04-ны өдөр “Онход” овогт Лувсанбалдангийн Зооёо /РМ-54020805/-д олгосон иргэний үнэмлэхний хуулбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 00/003826 дугаартай төрөлт бүртгэл гаргаагүй тухай лавлагаа -Б,

01692417 дугаартай Лувсанбалдангийн Зооёогийн Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар,

           Гэрч Ш.Оюуны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Зооёогийн эцэг нь Лувсанбалдан гэдэг хүн байдаг байсан. Тухайн үед  нутаг орныхон Цэцэгт-Балдан гэж дууддаг байсан. Лувсанбалдан гуай мужаан хийдэг хүн байсан. Дугуй малгай тависан хүн л яваад байдаг хүн байсан санагдаж байна. Цэцэгтбалдан гэж л мэднэ ганц нэг хүмүүс Балдан гэж дуудаг байсан. Дээр үед чинь хоёр үетэй нэртэй хүнийг нэг үеэр нь л товчлоод дуудчихдаг байсан. Одоо тийм шүү дээ....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлээс 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Балдангийн Зооёо,  Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №008026 дугаартай нээж олгосон нийгмийн даатгалын дэвтэрт Балдангийн Зооёо гэж тус тус бичигдсэн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь “Онход” овогт Лувсанбалдангийн Зооёо /РМ-54020805/ мөн болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Зооёогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ